Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/01252

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 309/ШШ2025/01252

Дорнод аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2 803 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь  тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс 2022 оны 06 дугаар сард “Үүдэн тэнгэр” гэр бүлийн амралтын чиглэлээр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаанд хүүгүй 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Тус зээлийн батлан даагчаар ******* нь батлан даалтын гэрээ байгуулсан. Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусч, зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 2 803 000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд *******, ******* нарын зээлийн гэрээний үүргээс үлдсэн 2 803 000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлүүлж өгөхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие Дорнод аймаг Хөдөлмөр, халамжийн газраас 2022.06.27-нд 10 000 000  төгрөг зээл авсан нь үнэн болно. Одоогоор 2025.9.17-нд 2 803 000 төгрөгийн үлдэгдэл нэхэмжилсэн байна. Миний бие нь 2025.09.18-ны өдөр Хөдөлмөр халамжийн 100070037010 тоот дансанд хийсэн. ******* Хас банкны 5005582046 данснаас 500 000 төгрөг хийсэн. 2025.10.13-нд Хөдөлмөр халамжийн 100070037010 гэсэн тоот 280 000 төгрөг хийсэн. Энийг шалгаж өгнө үү. Үлдэгдэл 2 023 000 төгрөгийг 2025.12.30-нд гэхэд хуваагаад хийж дуусгах саналтай байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 803 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас  2 803 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч 780 000 төгрөгийг төлсөн,  2 023 000 төгрөгийг 2025 оны 12 сарын 30-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь хамтран хариуцагч болох *******ыг хариуцагчаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн тайлбаруудыг бичгээр үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Талуудын дээрх тайлбарууд нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжилсэн 2 803 000 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч ******* нь 780 000 төгрөгийг төлсөн, үлдэх 2 023 000 төгрөгийг 2025 оны 12 сарын 30-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 23 659 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                Х.ОТГОНЖАРГАЛ