| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01579/И |
| Дугаар | 309/ШШ2025/01251 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 309/ШШ2025/01251
| 2025 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 309/ШШ2025/01251 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* нь тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөс 2022 оны 06 дугаар сард “Блокны цех” чиглэлээр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаанд хүүгүй 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Тус зээлийн батлан даагчаар ******* нь батлан даалтын гэрээ байгуулсан. Гэвч санхүүгийн дэмжлэгт хамрагдагчийн гэрээний хугацаа дуусч, зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 6 720 000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд А.*******, ******* нарын зээлийн гэрээний үүргээс үлдсэн 6 720 000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь 440090100070037010 тоот дансанд төлүүлж өгөхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.*******, Н.Чулуунбаатар нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 6 720 000 төгрөгийн нэхэмжлэлийг төлөхийг зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч А.*******, Н.Чулуунбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.*******, Н.Чулуунбаатар нар нь нэхэмжлэгчийн 6 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжилсэн 6 720 000 төгрөгийг хариуцагч А.*******, Н.Чулуунбаатар нар нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.*******, Н.Чулуунбаатар нараас улсын тэмдэгтийн хураамжид 61 235 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ