2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/08821 

 

2025               10                31                                              192/ШШ2025/08821                                  

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** байранд байрлах К ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, *** тоотод оршин суух М-ийн Г /РД:ОЮ******0/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,211,801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч М.Г-оос цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1,8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг/ зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэпгэй адилтгаж үзнэ гэжтус тус заасныг үндэслэн 2024 оны 08-р сарын 31-ний өдөр МN********52 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 18,445,000 төгрөгийгжилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь 3********2 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хувиарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч М.Ганболдоос шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж МN********2 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 16,393,914 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 2,739,319 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,568 төгрөг. Нийт 19,211,801 төгрөг төлөхөөр байна. Иймд талуудын хооронд байгууласан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1,7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч М.Ганболдоос нийт 19,211,801 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

 Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “М.Г миний бие нь К ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 19,211,801 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцах тохиролцож эвлэлрлээ. Үүнд: 1. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2. 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 3. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 4. 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 5. 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 6. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 7. 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 8. 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 9. 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 10. 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 11. 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 12. 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч М.Г-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,211,801 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г нэхэмжлэлийн шаардлага болох 19,211,801 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М.Г нэхэмжлэлийн шаардлага болох 19,211,801 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,600,983.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,009 төгрөгийн 127,004.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г-оос улсын тэмдэгтийн хураамжинд 127,004.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 127,004.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЧИМЭГ