| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10732/И |
| Дугаар | 192/ШШ2025/08822 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/08822
2025 10 31 192/ШШ2025/08822
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ** байранд байрлах Г ХК /РД:2******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Б-ны С /РД:ТЯ*******0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,644,303.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б сзогтой С нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г банктай R******10 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 21.890,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн төлбөрт 5,331,105.45 төгрөг, үндсэн хүүнд 1,960,927.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.010.01 төгрөг, нийт 7,293,043.22 төгрөг төлсөн. Зээлдэгчдын R*****0 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт, R*********10 дугаартай зээлийн гэрээний үүрэгг: Нийт 17.644,303.89 төгрөгийг Баярсайхан овогтой Солонгоос гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б овогтой С би Г банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,644,303.89 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,644,303.89 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,644,303.89 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,172 төгрөгийн 123,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-оос улсын тэмдэгтийн хураамжинд 123,086 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 123,086 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ