2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/08823

 

2025               10                31                                              192/ШШ2025/08823                                  

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, *** байранд байрлах К ХК /РД:2******7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух Ө-ын Н /РД:УЗ*******3/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,147,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Н нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр № МN*****0 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 14,986,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 0 төгрөг, үндсэн хүүнд 740 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 03 дугаар сараас хойш төлөөгүй байна. Ө.Наранзулын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № МN******20 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. үндсэн зээл: 14,986,000 төгрөг, зээлийн хүү: 2,124,234төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 37,394 төгрөг, нийт 17,147,628 төгрөг байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,147,628 төгрөгийг Ө.Н-аас гаргуулж, К банкийг хохиролгүй болгуулж өгнө үү.” гэжээ.

 

 Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Ө.Н миний бие нь К ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 17,147,628 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцах тохиролцож эвлэлрлээ. Үүнд: 1. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 3. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 4. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 5. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 6. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Ө.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,147,628 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Н нэхэмжлэлийн шаардлага болох 17,147,628 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ө.Н нэхэмжлэлийн шаардлага болох 17,147,628 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,857,938 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,688 төгрөгийн 121,844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Н-аас улсын тэмдэгтийн хураамжинд 121,844 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 121,844 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЧИМЭГ