| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10136/И |
| Дугаар | 192/ШШ2025/08907 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08907
2025 11 04 192/ШШ2025/08907
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо,** тоотод оршин суух М ургийн овогтой Г-ын У /РД:ЧЕ*********7/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суух Л ургийн овогтой О-ын С /РД:МИ********0/-д холбогдох
19,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У миний бие ХУД-ийн **-р хороо Хотын шинэ захиргаанд байрлалтай 12 м.кв үйлчилгээний зориулалттай ТҮЦ-г иргэн О.С-д 2024 оны 08-р сарын 27-ны өдрөөс 1 жил 4 сар буюу нийт 16 сарын хугацаатайгаар сарын 400,000 төгрөгөөр түрээслэсэн. О.С бид хоёр сар сардаа түрээсийн төлбөрөө хийхээр тохиролцоод нийт 7 удаа буюу 2,800,000 төгрөг ба 2025 оны 3-р сарын 27-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөр төлөөгүй өдийг хүрсэн /уг ТҮЦ-ийг Толомт хаус” нэртэй газраар модон ректэй, сүүлийн үеийн стандартад нийцсэн байсан/. Ингээд өөрийн эд хөрөнгө болох ТҮЦ-ийг эргүүлэн авах гэсэн боловч хотын дарга Х.Н-ын захирамжаар 2025 оны 04-р сарын 10-ны өдөр ТҮЦ-нүүдийг хураалгасан гэсэн. ТҮЦ-г хураасан газар буюу ХУД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн М-ээс асуугаад шүүлгэж үзэхэд байхгүй байсан. О.С сүүлийн 7 сарын түрээсийн төлбөр болох 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, ТҮЦ-ны төлбөр болох 15,000,000 /арван таван сая/ төгрөг, шинэ хөргүүрийн үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 19,200,000 /арван есөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг иргэн О.С-ээс гаргуулах нэхэмжпэл гаргаж байна. Иймд миний энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.У болон хариуцагч О.С бид нар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7,300,000 төгрөгийг Г.У-ийн хаан банкны 50*******0 дугаар дансанд хийж төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь О.С-д холбогдуулан 19,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7,300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 7,300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,950 төгрөгийн 126,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 126,975 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 126,975 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.У-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ