Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2025/00319

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Экспресс цамхаг, 2-205 тоотод байрлах , “Монголсат нэтворкс” ХХК /РД:2590999/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сайхан сум, 4-р баг, 21-р байр 0 тоотод оршин суух,*******, РД:ТВ88080669 -д холбогдох,

 

Үйлчилгээний гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-нЫ өдөр хүлээн авч 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч "Монголсат нэтворкс" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч*******тэй "Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны 5163363676, Төрийн банкны 109000126176 тоот данснуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2022 оны 09 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 180,000 (Нэг зуун наян мянга) төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК нь хариуцагч*******ээс үйлчилгээний гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 180,000 төгрөгийг хариуцагч******* нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,050 төгрөгийн 50 хувь буюу 3,025 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-д, 3,025 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “Монголсат нэтворкс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,*******т холбогдох үйлчилгээний гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 180,000 төгрөгийг хариуцагч******* 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,050 төгрөгийн 50 хувь буюу 3,025 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Монголсат нэтворкс” ХХК-д, 3,025 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                                                                                                                                 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА