| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10884/И |
| Дугаар | 192/ШШ2025/08908 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08908
2025 11 04 192/ШШ2025/08908
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, ** байранд байрлах, Х ХК /РД:2******4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух Ш-ийн Н /РД:ПЮ*******2/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,989,730.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ш овогтой Н нь х банктай 2024 оны 03-р сарын 28-ны өдөр №08********24 гоот “Цалингийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулан 28,000,000 төгрөгийг сарын 1,30 хувийн үндсэн хүүтэйгээр, Үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дахь хэсэгт заасныг үндэслэж банкны зүгээс шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 22,907,218.66 төгрөг, зээлийн үндсэн хүү: 1,938,656.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 124,855.53 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын зардал: 19,000 төгрөг, Талуудын хооронд байгуулагдсан №08*******24 “Цалингийн зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардал, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 24.989,730.76 төгрөгийг хариуцагч Ш.Н /РД:ПЮ*******2/-ээс гаргуулж, Х банканд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.” гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Ш.Н миний бие Х банк ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 24,989,730.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Үүнд: 1. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 3. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 4. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 5. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 6. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4,989,730.76 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Ш.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,989,730.76 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,989,730.76 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4,989,730.76 тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,989,730.76 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4,989,730.76 тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,899 төгрөгийн 141,449.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 141,449.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 141,449.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ