| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/32192/И |
| Дугаар | 197/ШШ2025/17516 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/17516
2025 12 16 197/ШШ2025/17516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...-р хороо, ... гудамж “Х” ХХКомпани /РД: .../
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, ... тоотод байрлах “Э” ХХК /РД: .../-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, ... төвийн баруун талд байрлах Э төв /РД: ... /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Ю.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э” ХХК-иас хариуцагч ... ТББ-иас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжин сантай байгуулсан чацарганы суулгац зээлээр олгох гэрээний үүрэг үндсэн зээл 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлж, хариуцагч ... ТББ-иас хүлээн зөвшөөрөхгүй, уг сангийн хөтөлбөрийн хүрээнд буцаан төлөгдөхгүй нөхцөлтэй байсан бөгөөд өдийг хүртэл огт шаардаж байгаагүй төдийгүй гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгуулна гэж маргаж оролцсон.
3. Хариуцагч ... ТББ нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтооолоор батлагдсан “Чацаргана” хөтөлбөр, Төсөл шалгаруулж, дэмжлэг үзүүлэх тухай” ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 95 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор нэг талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сантай харилцан тохиролцож, 6,600,000 төгрөгийн үнэ бүхий 3000 ширхэг чацарганы суулгацыг зээлдэгчид хүүгүйгээр 2013.09.15-нд 600,000 төгрөг, 2014.09.15-нд 2,000,000 төгрөг, 2015.03.15-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус хаваарийн дагуу төлөх гол нөхцлийг тусгаж гэрээ байгуулжээ.
4. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан гэрээ байна.
5. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3 дахь хэсгүүдэд “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2015 оны 3 сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд түүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаар баримт хэрэгт байхгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байна гэж дүгнэлээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т “гэрээний үүргийн биелэлтийг таван жилийн дараа дүгнэж, төслийн хэрэгжилтийн үнэлгээ, зээлийн төлбөрийг төлж дуусгасан байдлыг үндэслэн гэрээний эрх үүргийг дуусгавар болгоно” гэж зааснаар нэхэмжилж байна гэж байх ч хариуцагч байгууллага нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг болох нь гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх төдийгүй Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-д “Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна: 202.2.2.үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон;” гэж заасан тул уг шаардлага үндэслэлгүй байна.
7. Мөн түүнчлэн 2023 оны 10 сарын 20-ны өдрийн Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 сарын 20-ны өдрийн ........ дугаар тушаалаар авлага, өр төлбөр балансаас балансад шилжүүлэн авсан нөхцөл байдал буюу шаардах эрхийг шилжүүлэн авсан нь гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд захирагдах тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ТББ-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА