| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00360/И |
| Дугаар | 150/ШШ2025/00321 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 150/ШШ2025/00321
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, **************, 7 давхар, 712 тоотод байрлах, “************** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай, овоот 5 дугаар гудамж, А-12 тоотод оршин суух,******* овогт**************,*******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,454,462 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч "************** ББСБ" ХХК нь Сэргэлэнбаатар овогтой Номин-эрдэнэ-тэй 2024-01-05-ний өдөр 25614 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 11 сарын 30 өдөр City mall-c 2,780,000 төгрөгийн худалдан авалтыг зээлдэгч******* авсан.
2. 2024 оны 12 сарын 31-ний өдөр 234,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.15 хувийн хүүтэй 2000808778 тоот зээлийг ХААН банк дахь 5048269267 тоот дансанд,
3. 2025 оны 4 сарын 2-ний өдөр 373,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.15 хувийн хүүтэй 2001061290 тоот зээлийг ХААН банк дахь 5048269267 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч С.Номин-эрдэнэ нь шилжүүлэн авсан
Хариуцагч С.Номин-эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-09-17-ний өдрийн байдлаар:
1. 1162359 тоот зээл 2025 оны 02 сарын 28-ний өдөр дуусаж үндсэн зээл 2,780,000 төгрөг
2. 2000808778 тоот зээл 2025 оны 5 сарын 30-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 80,473 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 153,527 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 260 хоногийн хүү 85,239 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 48,606 төгрөгийг хасаж нийт хүү 36,633, Нийт дүн 190,160 төгрөг
3. 2001061290 тоот зээл 2025 оны 5 сарын 2-ний өдөр дуусаж үндсэн зээл 373,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 163 хоногийн хүү 107,572 төгрөг шимтгэл 3,730 төгрөг нийт хүү 111,302, Нийт дүн 484,302 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 3,306,527 төгрөг, нийт хүү 144,205 төгрөг, шимтгэл 3,730 төгрөг Бүгд нийлээд 3,454,462 /гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр/төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь хариуцагч*******эс зээлийн гэрээний үүрэгт 3,454,462 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 3,454,462 төгрөгийг хариуцагч******* нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 575,744 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,221,39 төгрөгийн 50 хувь буюу 35,110.69 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-д, 35,110.69 төгрөгийг хариуцагч*******эс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “************** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,454,462 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 3,454,462 төгрөгийг хариуцагч******* нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 575,744 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 575,744 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,221,39 төгрөгийн 50 хувь буюу 35,110.69 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-д, 35,110.69 төгрөгийг хариуцагч*******эс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА