Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 115

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Х.Баийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч М.Б, Х.Ба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Х.Ба нарт  холбогдох эрүүгийн 1830001260097 дугаартай  хэргийг  2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг  2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан М.Б.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт оршин суух, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг  2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Х.Ба.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

          Шүүгдэгч М.Б, Х.Ба нар нь бүлэглэн  2018 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг ... тоот хашаанаас хохирогч М.Боын Супер Даюун маркийн мотоциклыг  хулгайлж  1 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч  М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Х.Ба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 1830000790067 дугаартай хэргээс:  

 

Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 06 дугаар сард Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газраас найз Х.Баийн хамт Түмэнцогт сум руу морь унуулах хүүхэд авч ирэхээр явж байх замд Мөнххаан сумын зүүн хойд талд 3 километрт унаж явсан Улаан өнгийн Даюун нэртэй улсын дугааргүй мотоцикль эвдэрсэн. Х.Ба бид хоёр мотоциклио эвдэрсэн газар нь орхиод Мөнххаан сумын төв рүү явган явж миний таньдаг Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг Хонхорын байранд байх Э гэх айлд очиж мотоциклийн мотор асуухаар 23 цагийн үед очиход тэднийд хүн байхгүй байсан. Тэгээд Х.Ба бид хоёр мотоцикль эвдэрсэн газар руугаа буцаад алхаж байтал Мөнххаан сумын хамгийн зүүн хойд талын гудамжинд 2 давхар улаан тоосгон байшингийн гадаа улаан өнгийн мотоцикль байхаар нь би Х.Баэд “энэ мотоциклийг хулгайлах уу” гэж хэлэхэд  Х.Ба “тэгье” гэж хэлээд бид 2 мотоциклийг хашаанаас түрж гаргаад зүүн хойш 200 метрт очоод  кундактрыг нь салгаж асаагаад өөрсдийн мотоцикль эвдэрсэн газар очсон. Эвдэрсэн мотоциклоо чирээд гэртээ ирсэн. Шөнийн 02 цагийн үед хулгайлсан мотоциклио задалж Х.Ба бид хоёр хувааж авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/ 

 

Шүүгдэгч Х.Ба мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 06 дугаар сард найз М.Бын хамт Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газраас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэн Баярынхаас морь унуулах хүүхэд авах гэж өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой явсан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас зүүн хойд талд 3 километрт М.Б бид хоёрын унаж явсан мотоциклийн мотор эвдэрсэн. Тэгээд бид хоёр эвдэрсэн мотоциклио тухайн газраа орхиод Мөнххаан сум руу явган явж М.Бын танил  Э гэх хүнээс мотоциклийн мотор асуухаар Мөнххаан сумын Хонхорын байранд байх гэрт нь 23 цагийн үед очиход хүн байхгүй байсан. Тэгээд М.Б бид хоёр Мөнххаан сумын зүүн хойд талд байх хамгийн арын эгнээний гудманд алхаж байхад М.Б “энэ 2 давхар улаан байшингийн гадаа мотоцикль байна, энэ мотоциклийг авах уу” гэж хэлэхэд нь би “авч болох юм уу” гэхэд М.Б болно гэж хэлээд 2 давхар улаан тоосгон байшингийн гадна байсан мотоциклийг хашаанаас түрж гаргаж ирээд тухайн газраас 200 метрийн зайд очоод хулгайлсан мотоцикль түлхүүргүй байсан болохоор бид хоёр кундактрыг нь элбэж салгаж, асаагаад өөрсдийн эвдэрсэн мотоцикль дээр очсон. Эвдэрсэн мотоциклоо бид хоёр чирээд Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газар байх М.Бын гадаа 2-3 цагийн үед ирсэн. Тэгээд М.Б чи надтай хамт энэ мотоциклийг задалчих гэхээр нь би хамт задалсан. Хулгайлсан мотоциклийн мотор, хойд талын дугуй, хойд 2 амаржин зэргийг аваад Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Шүүт” гэх газарт байх өөрийн гэртээ ирсэн. Тэгээд тухайн хулгайлсан мотоциклийн үлдсэн эд ангийг М.Б авч үлдсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх /хх-ийн 31-33/

 

Хохирогч М.Боын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг ... тоотод байшингийнхаа гадаа байсан Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн Супер пенкчи маркийн мотоциклио хулгайд алдсан юм. Би уг мотоциклийг 2017 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод байх “Нарны буман гэрэл” ХХК-аас 1.780.000 төгрөгөөр авч байсан. Надад гомдол санал байхгүй. М.Б, Х.Ба гэх 2 хүн миний хохирол болох 1.900.000 төгрөгийг бүрэн барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5- 6/

Хохирогч М.Боын Прокурорын газарт гаргасан: Мягмар овогтой Боргил надад  хэргийн  улмаас учирсан хохирлыг М.Б, Х.Ба нараас бүрэн гаргуулж авсан  бөгөөд надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй бид хоорондоо эвлэрсэн  тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт  /хх-ийн 58/

Дамно авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 15/

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн Засаг даргын 106 дугаар тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн Засаг даргын 98 дугаар тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/

 Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 02-р сарын 02-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 49-51/

Шүүгдэгч М.Б, Х.Ба нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 56/

М.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

  Х.Баын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч М.Б, Х.Ба нар нь  бүлэглэн  2017 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Мөннххаан сумын 4 дүгээр баг ... тоот хашаанаас хохирогч М.Боын Супер Даюун маркийн мотоциклыг  хулгайлж  1 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч М.Б, Х.Ба нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.Боын  мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч М.Б, Х.Ба нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  М.Б, Х.Ба нар нь  хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч нар  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч М.Б, Х.Ба нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул М.Б, Х.Ба нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч М.Б, Х.Ба нарт ял шийтгэл оногдуулахад  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т  зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүгдэгч М.Б, Х.Ба нарын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад  учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан М.Б, Х.Ба нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 400 / дөрвөн зуун/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч М.Б, Х.Ба нар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Бод хохирлыг нөхөн төлсөн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч М.Б, Х.Ба нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Быг 400 /дөрвөн зуун/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Х.Баийг 400 /дөрвөн зуун  / цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Б, Х.Ба нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан М.Б, Х.Ба нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан  М.Б, Х.Ба нар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Бод хохирол төлөгдсөн,  хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Х.Ба нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Б, Х.Банар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

  

  4. Ялтан  М.Б, Х.Банар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж 

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА