| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2329001230184 |
| Дугаар | 2025/ДШМ/22 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/22
2025 оны 03 сарын 19 өдөр Дугаар 2025/ДШМ/22 Даланзадгад сум
Э.*******, Г.*******, Д.*******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Б.Буянтогтох
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/36 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.*******, Г.*******, Д.******* нарт холбогдох 2329001230184 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ш.Бадам-Очроос 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 ширхэг дугуй, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2 ширхэг дугуй, нийт 6 ширхэг шинэ Оро15 үйлдвэрийн дугуйг авч, 5 580 000 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэх гэмт хэрэгт,
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн автозамын 2 дахь километрт байсан Э.*******ы эзэмшлийн ******* улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 1 сард авч яван бусдад худалдан 37 800 000 төгрөгийн хохирол учруулан “Завших” гэх гэмт хэрэгт,
Мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Г.*******тай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум ******* Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан ******* улсын дугаартай чирэгч, улсын дугаартай чиргүүл буюу Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах" гэх гэмт хэрэгт,
Мөн Г.*******, Д.******* нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын *******, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг,
Шүүгдэгч Дамдинбазарын ******* нь 2023 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд сум ******* Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан 91-02 ӨМҮ улсын дугаартай чирэгч, улсын дугаартай чиргүүл буюу Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 26 031 250 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах” гэх гэмт хэрэгт,
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын *******, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн хашаанаас 2023 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл хулгайлан 47 125 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Э.*******, Г.******* нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын *******, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Э.*******той бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум ******* Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ийн кемпийн хашааны зогсоолд байсан ******* улсын дугаартай чирэгч, улсын дугаартай чиргүүл буюу Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авч нийт 47 760 000 төгрөгийн хохирол учруулан "Хулгайлах" гэх гэмт хэрэгт,
Мөн Э.*******, Д.******* нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын *******, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд хулгайлан 19 687 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь:
-Э.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.*******, Г.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 2329001230184 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.*******, Г.*******, Э.******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Энэхүү хэрэгт 2024 оны 05 сарын 10-ны өдөр 70 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн,
Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/73 дугаартай магадлалаар Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон болохоос яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй уг захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан “...шүүх хуралдаанаараа нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Прокурорын хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалтай маргаагүй, магадлалыг заавал биелүүлэх үүргээ ойлгож байгаа бөгөөд гагцхүү уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 60 хоногийн хугацаанд биелүүлэн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд эрүүгийн 2329001230184 дугаартай хэргийг прокурорт буцаасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/З6 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Миний хувьд эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж байна. Би давж заалдах шатны шүүхийн магадлалыг ойлгосон. Юуг яаж хийх ёстой байсан бэ гэдгээ мэдсэн. Энэ дээр огт маргахгүй. Энэ магадлалыг заавал биелүүлж, энэ хийгдэх ёстой ажиллагааг хийнэ. Гэхдээ энэ дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг шүүхээс прокурорт буцаадаг нь буруу байна. Энэ хэргийн хувьд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тогтоол хүчин төгөлдөр байна. Үүнийг хүчингүй болгоогүй байхад урьдчилсан хэлэлцүүлэг зарладаг нь буруу байна. Тийм учраас үүнийг 60 хүртэл хоногоор хойшлуулаад магадлалд заасан ажиллагааг хийгээд буцаагаад хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн учраас эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж байна гэв.
Хохирогч Э.*******ы өмгөөлөгч Б.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Энэ магадлалд дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хохирогчийн эрхийг зөрчсөн эдгээр асуудлуудыг 60 хоногт хийж амжихгүй. Анхан шатны шүүхийн шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад буцааж байж хийгдэх ажиллагаанууд учир анхан шатны шүүгчийн захирамж үндэслэл бүхий гаргасан байна. Хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Г.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давахын магадлалд дурдсан үндэслэл нь анхан шатны шүүх дээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд байгаа. Үүнийг зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ажиллагаанууд байгаа учраас шүүх талуудын хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Прокурорын зүгээс тайлбарлаж байгаа тайлбартаа 60 хоногоор хойшлуулаад шүүх дээр саяын асуудлуудыг нөхөн гүйцэтгэх боломжтой гэдэг байдлаар тайлбарлаад байна. Гэтэл шүүх дээр 60 хоног хойшлуулах асуудал чинь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гурван үндэслэлийг заасан байдаг. Зүйлчлэх хүндрүүлэх, нэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д заасан үндэслэл гэж байгаа. Тэгэхээр энэ буцааж байгаа үндэслэл чинь өөрөө мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх агуулга бүхий байдаг. Тэгэхээр энэ чинь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа 33.1 дүгээр зүйлийнхээ 6.15 дээр хамаарч байна. 60 хүртэл хоногоор хойшлуулаад шийдвэрлэх асуудалд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зүйлийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлд хамаарахгүй зохицуулалт. Тэгэхээр анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь захирамж нь хуулийг зөв хэрэглэсэн. Хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг тус шүүх шүүгдэгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Э.*******, Г.*******, Д.******* нарт холбогдох 2329001230184 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр нь “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор В.Төгсбаяр нь гаргасан эсэргүүцлээ дэмжиж “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг шүүхээс прокурорт буцаадаг нь буруу байна. Энэ хэргийн хувьд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж хүчин төгөлдөр байна. Захирамжийг хүчингүй болгоогүй байхад урьдчилсан хэлэлцүүлэг зарладаг нь буруу. Тиймээс 60 хүртэл хоногоор хойшлуулаад магадлалд заасан ажиллагааг хийгээд хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” гэх прокурорын эсэргүүцэл болон тайлбар үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хянан шалгах нь мөрдөгч, прокурорт хуулиар хүлээлгэсэн үүрэг бөгөөд мөрдөгч, прокурор нь хуульд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй болох нь талуудын мэтгэлцээн, нотлох баримтыг шинжлэн судлах явцад тогтоогдсон талаар давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаартай магадлалд “шүүгдэгч нар нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн талаар яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг журамлаагүй, хэргийн зүйлчлэлийг буруу тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байхад анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хянан дүгнээгүй улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, шүүгдэгч Э.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэтэл яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаагүй байхад шүүхээс ийнхүү хүндрүүлэн зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэж дүгнэжээ.
Иймд анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул прокурорын эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/36 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/36 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор В.Төгсбаярын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 02 дугаартай эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч Д.*******, Г.*******, Э.******* нарт холбогдох 2329001230184 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР