| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00338/И |
| Дугаар | 150/ШШ2025/00324 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 150/ШШ2025/00324
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-т байрлах, “**************” ХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 4-р баг, 24-19 тоотод оршин суух хаягтай, Содномпил овогт************** /РД:МФ00302431/,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, Ган зам 2-р хэсэг гудамж, 1-р байр, 39 тоотод оршин суух хаягтай, Содномпил овогт Содномпилийн******* /РД:МЮ75081633/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,107,680.76 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч, нар нь 2024 оны 03-р сарын 01-ний өдөр **************ны Хөтөл тооцооны төвөөс М14960034140401857248 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 22,800,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.5%, жилийн 18% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2, 4.1.5, 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 256 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч, нарт үндсэн зээлийн төлбөр болох 17,012,198.65 төгрөг, зээлийн хүү 1,925,540.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,877.12 төгрөг, хуримтлагдсан хүү 109,064.50 төгрөг нийт 19,107,680.76 / Арван есөн сая нэг зуун долоон мянга зургаан зуун ная зууны далан зургаан/ төгрөгийг гаргуулж **************ийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК нь хариуцагч, нараас зээлийн гэрээний үүрэгт 19,107,680.76 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 19,107,680.76 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр1,737,061.89 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**************” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,488 төгрөгийн 50 хувь буюу 126,744 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**************” ХК-д, 126,744 төгрөгийг хариуцагч, нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**************” ХК-ийн нэхэмжлэлтэй,, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,107,680.76 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч, нар нь 19,107,680.76 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр1,737,061.89 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,737,061.89 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**************” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,488 төгрөгийн 50 хувь буюу 126,744 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**************” ХК-д, 126,744 төгрөгийг хариуцагч, нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА