| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10901/И |
| Дугаар | 192/ШШ2025/09080 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/09080
2025 11 07 192/ШШ2025/09080
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, ** тоотод байрлах П ББСБ ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** тоотод оршин суух Д-ийн Ш /РД:ЗК******1/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,880,061.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ш-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,880,061.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Ш нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.12.20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 2,188,006,18 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч П ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Д.Ш-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,880,061.82 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ш нэхэмжлэлийн шаардлага болох 21,880,061.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 2,188,006,18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Ш нэхэмжлэлийн шаардлага болох 21,880,061.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 2,188,006,18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,350 төгрөгийн 133,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжинд 133,675 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 133,675 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ