Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2025/01454  

 

 

 

      

 

 2025       10         15                                            317/ШШ2025/01454      

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай, өөрийн байранд байрлах “//////////// банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ***** сум, * дугаар баг, Дэрстэд оршин суух Д/энгийн Э**/**/*д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,219,123.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч “//////////// банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иймд Д.Э**/**/*гаас 1,219,123.26 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Даваасүрэн овогто Э**/**/* /ГВ86102809/ нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,219,123.26 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрийг баталж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “//////////// банк” ХК нь Д.Э**/**/*д холбогдуулан гэрээний үүрэгт 1,219,123.26 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “//////////// банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг нь ... хариуцагч Д.Э**/**/* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,219,123.26 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “//////////// банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,219,123.26 төгрөгийг хариуцагч Д.Э**/**/* нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16904.5 төгрөгийг, хариуцагч Д.Э**/**/*гаас 16,904.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “//////////// банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ш.ГАНДАНСҮРЭН