| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2025/0077/З |
| Дугаар | 125/ШШ2026/0028 |
| Огноо | 2026-07-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 125/ШШ2026/0028
| 2026 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 125/ШШ2026/0028 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр би даргалж,
Нэхэмжлэгч: “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, тэмдэглэл хөтлөгчөөр шүүх хуралдаанынарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
1.1. Нэхэмжлэгч “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын ******* цэцэрлэг буюу үл хөдлөх хөрөнгийг актлах шийдвэр гаргахын тулд цаашид ашиглах боломжгүй гэдгийг тооцоогоор нотолсон байх ёстой. Тооцоогоор нотлогдсон нотлох баримт байхгүй байгаа. Элэгдлээрээ үндсэн өртөгөө нөхсөн гээд байгаа, тооцоогоор тооцсон нотлох баримт биш байгаа. Үндсэн хөрөнгийг цаашид ашиглах эсэхийг нь нарийвчлан тооцож гаргах ёстой гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3******* зүйлийн 31.1-т заасныг зөрчсөн. Маргаан бүхий Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргахдаа энэ хуулийн заалтыг үндэслэсэн байгаа. 2019 оны 27******* тогтоолоор батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам гээд байгаа. Журамд зааснаар мэргэжлийн акт гарсан байх ёстой гэж заасан. Устгах тухай акт гараагүй гэдгийг төлөөлөгч ******* хэлсэн. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт байхгүй. Хурлын тэмдэглэлд оролцсон хүмүүсийн санал байгаа, түүнээс биш дүгнэлт байхгүй, дүгнэлт гэдэг нь тодорхой үндэслэлтэй, нотлох баримттай, баримт үндэслээд дүгнэлт үйлддэг. Дүгнэлт байхгүй байна. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7/07 дугаар тогтоол бол хүчин төгөлдөр үйлчилж байхад энэ тогтоолыг зөрчиж шийдвэр гаргасан байгаа. Энэ 7/07 дугаартай тогтоолоор тухайн барилыг цаашид түүхэн дурсгалт барилга гэдгээр нь хадгалаад, яаж хадгалалт хамгаалалтын сайжруулаад, сэргээн засварлаж ашиглах вэ гэдэг асуудлыг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн тогтоол байсан. Энэ тогтоол зөрчөөд шийдвэр гаргасан. Мөн нэг үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 2.1.11-т зааснаар аливаа соёлын үл хөдлөх дурсгал гэж үзэж байгаа юм уу, үүнтэй холбоотой төрийн өмчид байгаа үл хөдлөх хөрөнгийг актлах данснаас хасах юм уу, бусдад шилжүүлэх тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авах ёстой гэж байгаа. Энэ санал авагдаагүй байгаа. Журмын 2.2.5, 2.2.7-т үл хөдлөх хөрөнгийг данснаас хасаж актлах, бүрдүүлэх материалуудыг заагаад өгсөн байгаа. Журмын 2.2.5-т үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх болон худалдахад түүнд ноогдох газрын хэмжээ, үнэлгээ, гэрчилгээг кадастрын зургийг салгаж хийлгэсэн байна. Журмын 2.2.7-т Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т заасны дагуу тухайн байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тухай засаг даргын шийдвэр холбогдох материал байх ёстой гэж байгаа. Засаг даргын 2017 оны шийдвэрээр тус газрын эзэмших эрхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн байгаа. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар тогтоолын 7 дугаар зүйлд төрийн болон орон нутгийн өмчид байгаа үл хөдлөх хөрөнгийг актлах данснаас хасах, хувийн хэвшил аливаа этгээдэд шилжүүлэх асуудал байж болохгүй. Үүнийг хориглоно гэж 7-т заасан байгаа. Нэгэнт төрийн болон орон нутгийн өмчит бүртгэгдсэн газрыг засгийн газрын тогтоолыг зөрчөөд хувийн хэвшилд шилжүүлж, зориулалтын өөрчилж тогтоол гаргасан байгаа. 2020 оны 0******* сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоол байгаа. нь Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журамд төрийн болон орон нутгийн хөрөнгийг акталж данснаас хасахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авна гэж заасан байгаа. Энэ журмын 6 дугаар зүйлийн 6.1-т байгаа. Акталж данснаас хасахдаа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ. Данснаас хасуулах асуудлыг хянан шийдвэрлэхдээ журмаараа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шийдвэрлүүлэхээр байгаа. Шийдвэрлүүлэхдээ яаж шийдвэрлүүлэх вэ гэдгийг нарийвчлан заасан. Журмын 6.4-т зааснаар бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар акталж данснаас хасах цаашид яах талаар тодорхой зааж өгнө. Журмын 6.4.1-т эд хөрөнгө худалдах юм уу, бусад хуулийн этгээдэд шилжүүлэх юм уу, шийдвэрийн материал хоёрдогч түүхий эд болон ашиглах юм уу шууд устгах юм уу гэдгийг зааж өгнө. Журмын 6.4.5-т барилга байгууламжийн хувьд тухайн газрыг цаашид ашиглах зориулалтын талаар чиглэл өгнө гэж заасан. Маргаан бүхий актад энэ тухай ямар ч зүйл дурдаагүй байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэр байхгүй. Энэ журам зөрчөөд шийдвэр гаргасан. Энэ үндэслэлүүдээр хууль бус захиргааны шийдвэр байгаа гэв.
1.2. Нэхэмжлэгч “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хавтаст хэргийг дүгнэхэд бол шүүхийн өнгөрсөн хугацаанд явагдсан үйл ажиллагаанаас гол үндэслэлүүд бол хэвээрээ, манай үндэслэлүүд батлагдаж байгаа нь илэрхий харагдаж байгаа. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт байхгүй гэдэг нь бол хэдэн хэдэн зүйлүүдээс илэрхий харагдаж байна. Хурлын тэмдэглэлийг дүгнэлт гэж үзнэ гэсэн байгаа боловч хуульд хурлын тэмдэглэл, таслал дүгнэлт гэж бичсэн байгаа. Дүгнэлт гаргаагүй, зөвхөн саналуудыг хэлсэн хурлын тэмдэглэл байгаа учраас хангагдахгүй байна. Хотын төвийн маш чухал объект олон нийтийн анхаарал хандуулсан зүйлүүд манай улсын хуульд олон нийтийн хэлэлцүүлэгт сонсголд заавал явагдах хуультай байгаа нь хангагдаагүй байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөх шаардлагагүй гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бичиг ирсэн байна. Мөн хуульд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөнө, тэдгээрээс үүрэг чиглэл авч, данснаас хасна гэсэн нарийн дэлгэрэнгүй олон хуулийн заалтууд байдаг. Тухайн газар нь Боловсролын зориулалттай газар буюу боловсролын чиглэлийн үйл ажиллагаа явуулахад зориулагдсан, төрд байх уу, хувьд байх уу гэдгээс үл хамаараад боловсролын зориулалтаар ашиглах ёстой газрыг зочид буудал үйлчилгээний чиглэлээр эзэмшүүлэхээр зарж борлуулж байгаа асуудал нь Хот байгуулалтын тухай хууль болон Газрын тухай хууль, бусад хуулиудыг зөрчиж байна. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Нямтулгын 2021 онд гаргасан улсын байцаагчийн дүгнэлтээр бол барилгын төлөв байдлын дүн шинжилгээ хийгээд мэргэжлийн лабораториор шинжлүүлж дүгнэлд гаргуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлт хангагдаагүй байна. Сүүлд бидний гаргасан хүсэлтийг үндэслэн гаргасан Дүйнхэржав шинжээчийн дүгнэлтэд мэргэжлийн лабораторийн шинжилгээгээр дүгнэлт гаргаагүй, зөвхөн шүүхээс өгсөн асуултын дагуу хариулт тайлбар өгөх байдлаар гаргасан, өдий хүртэл дүгнэлт гараагүй хэвээрээ байна. Үзлэгийн тайлбар хийсэн, дүгнэлт гараагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Н.Амарсанаа даргын захирамжилсан дуудлага худалдаа зэрэг нь бол илтэд хууль бус болсон нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжиж байна гэв.
1.3. Нэхэмжлэгч “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмч хамгаалах байнгын зөвлөлийн акт гэдэг материал хэргийн материалд байгаа. Гэхдээ дүгнэлт биш хурлын тэмдэглэл байсан. Албан ёсны дүгнэлт биш гэдэгтэй санал нэг байгаа. Мэргэжлийн байгууллагын акт дүгнэлт гээд, шүүгчийн захирамжаар Дүйнхэржав гэдэг хүн томилогдоод мэргэжлийн акт, дүгнэлт гэж хараагүй асуултад хариу хүргүүлсэн гэж ойлгосон. Эдийн засгийн тооцоо үндэслэл гэдэгт элэгдлээрээ өртөг нөхсөн гэдэг үг яваад байсан, газар нь ямар үнэлгээтэй гэсэн нарийн тооцоо судалгаанууд гараагүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт маргаж байгаа. Тэр шийдвэр гарахын тулд Засаг даргын тамгын газраас тодорхой материал бэлдэж орж ирэх байсан. Эдийн засгийн тооцоо үндэслэл байхгүй. Мэргэжлийн байгууллагын акт дүгнэлт байхгүй, өмч хамгааллын байгууллагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, бичиг баримт бүрдээгүй зүйлүүдэд Иргэдийн хурал олонхын хүчээр шийдвэр гаргаж байсан. Шийдвэр гаргахад хүртэл иргэдийн хурлын төлөөлөгчид дарамт шахалтад автсан гэж хардаж байгаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бадрах гээд хүн утсаараа бичлэг хийж байсан. Бичлэг хийж эхлэхэд хурлын үеэр гараа өргөөгүй сууж байсан төлөөлөгч нар гараа өргөж харагдаж байсан. Ямар нэгэн нөлөөтэй цаанаасаа зохион байгуулалттай шийдвэр гарсан гэж харж байгаа. Дүйнхэржавын дүгнэлтийг мэргэжлийн албан ёсны дүгнэлт мөн байлаа гэж үзэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахаас өмнө аймгийн Засаг даргын Тамгын газраас шинжээчийн дүгнэлт орж ирээд үүнийг үндэслэж иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж байх ёстой. Маргаж байгаа иргэдийн хурлын тогтоолын шийдвэр буруу гэж маргаж байгаа үндэслэл акт, шинжилгээний дүгнэлт байхгүй, мэргэжлийн байгууллагын шинжилгээний лабораторийн дүгнэлтгүйгээр оруулж ирж батлуулсан зүйл учраас иргэдийн хурлын тогтоолыг хүчингүй болгох бүрэн үндэслэл байгаа6
2017 оны 2030 он хүртэлх төлөвлөгөөнд бид нарын маргаад байгаа газарт өндөр барилга барина гээд заагаад өгсөн гээд байгаа. Ажил хийхэд хүн алдаа гаргаж байгаа тэрийг нь засах гээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2022 оны 7/07 дугаартай тогтоол гаргаж, хариу ирүүл гэж аймгийн Засаг даргад даалгасан гэж ойлгосон. Тэр зүйлийг их чухал зүйл харж байгаа. Архитектур *******ын хэлээд байсан төв талбайн гол агуулга алдагдуулах шийдвэр гарсан байна. Үүнийг судалж шинжлээд мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт гаргаж иргэдийн хуралд танилцуулаарай гэж засаг даргад даалгасан зүйл огт хэрэгжихгүй байсаар байгаад энэ зүйлд хүрсэн гэж харж байна. Энэ зүйлийн тайлан гараагүй учраас өндөр барилгыг барихаар ******* цэцэрлэгийн барилгыг актлахаар шийдвэрлэсэн буруу гэж харж байна. Иргэдийн хурлын шийдвэр гарахад би хуралд суусан. Үүнд ноцтой зүйлүүд ажиглагдаж байсан. Хурлын үеэр бие дааж шийдвэр гаргах эрхэд нь халдаж гараа өргөөрэй гэдэг байдлаар хандсан. Зураг, бичлэг хийж байсан. Засаг дарга нь хүртэл нураана гэж хэлж нөлөөлж байсан. Хурлын тэмдэглэл дутуу байсан гэж харж байна. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад Эрхбаярын хэлсэн үг дутуу байсан. 100 хувийн санал гэж байсан. Тийм зүйл болоогүй. Миний санаж байгаагаар Ардын намын хэсэг төлөөлөгчид уг барилгыг актлахын эсрэг санал өгч байсан. Аливаа улс үндэстэн хотын иргэдийн соёлын хөгжлийн түвшин ямар байгааг түүх соёлоор тодорхойлдог. Хариуцагч талаас соёлын газрын мэргэжилтэн хэлэхдээ гаднах өнгө үзэмж хадгалаагүй гэж хэлж байна. Аливаа өв, соёл дурсгалт зүйл биет өв гэдэг хуучин зүйл хадгалж, хамгаалж ард иргэдийн түүхийг олон жил хадгалснаар үнэ цэнд оршдог болохоос олон давхар гялгар толигор барилга барьснаараа оршдоггүй. Түүх соёлынхоо дурсгалт зүйлийг хадгалж байж улс үндэстний түүх илүү үнэ цэнтэй байж олон хүмүүст гайхагдах, бишрэгддэг. Мөн дараа дараагийн үед өвлүүлж үлдээх ёстой гэх утгаараа нийтийн ашиг сонирхлыг хамгаалж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна гэв
1.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлд мэргэжлийн хүн нэг ч байхгүй. Засаг даргын тамгын газрын ажилчдын гурван хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Байгууллагад мэргэжлийн ямар ч хүн байхгүй. Тэр өмч хамгаалах байнгын зөвлөлд мэргэжлийн дүгнэлт гаргах чадвар бүхий мэргэжлийн хүн байхгүй. Юунд үндэслэсэн гэхээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Нямтулгын 2021 оны дүгнэлтэд ******* цэцэрлэгийн барилга нь чанар стандартын шаардлага хангахгүй байна гэсэн байдаг. Сүүлд нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийн дагуу барилгын мэргэшсэн зөвлөх Дүйнхэржав гэх хүнийг шинжээчээр томилсон. Шинжээч Дүйнхэржав нь мөн адил тус барилгыг ашиглах боломжгүй талаар дүгнэлт гаргасан байгаа. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичигт уг ******* цэцэрлэгийн барилгыг актлахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөх шаардлагагүй, учир нь төрийн өмч, орон нутгийн өмч гэдэг нь өөр өөр ойлголт, орон нутгийн өмчийн асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өмчлөгчийн хувьд өөрөө мэдэж шийдвэрлэнэ гэсэн агуулгатай хариу албан бичиг ирсэн байгаа.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж өгсөн.Уг тогтоолд зааснаар хуучин ******* цэцэрлэгийн газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглахаар заасан байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар олон нийтийн сонсгол зохион байгуулах ёстой гэж тайлбарлаж байна. Нэгдүгээр цэцэрлэгийн барилга болон газар нь аймгийн Засаг даргын өмчид шилжчихсэн, ******* цэцэрлэгт шинээр газар эзэмшүүлж дээр нь шинэ цэцэрлэг бариад өгчихсөн, үйл ажиллагаа хэвийг явагдаж байгаа. Засаг даргын Тамгын газраас уг барилгыг актлахаар саналаа оруулаад ирчихсэн, хуульд заасан эрхийнхээ хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэсэн байхад олон нийтийн сонсгол гэх зүйл зохион байгуулах шаардлагагүй.
Боловсролын үйл ажиллагааны чиглэлээр ашиглах зориулалттай газрын зориулалтыг нь өөрчилсөн гэж тайлбарлаж байна. Энэ шал өөр ойлголт. Боловсролын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “боловсролын салбарын барилга байгууламжийн урт хугацааны төлөвлөлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, сургууль, цэцэрлэгийн эзэмшил, ашиглалтын эдэлбэр газрыг сургалтын орчны стандартад нийцсэн талбайн хэмжээний дагуу газрын нөөцөд авч, газар зохион байгуулалтын холбогдох төлөвлөгөөнд тусгах” гэж заасан. Нэгдүгээр цэцэрлэгийн газрыг цаашид сургууль, цэцэрлэгийн чиглэлээр ашиглахаар хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бол зориулалтыг нь өөрчилж бусдад эзэмшүүлэх нь буруу. Гэтэл Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан, ******* цэцэрлэгийг нүүлгэж өөр газарт газар эзэмшүүлж, шинээр барилга барьж өгсөн байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн өмчийн хөрөнгийн өмчлөгчийн хувьд ******* цэцэрлэгийн барилгыг хэрхэхээ шийдвэрлэсэн. Энэ нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нийтийн ашиг сонирхлын төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар:
2.1. Нэхэмжлэгч “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ-аас 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар албан бичгээр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад тус төрийн бус байгууллагыг шүүхэд төлөөлөн оролцох итгэмжлэлийг *******, Б.Сүмхүү, ******* нарт олгосон.
2.2. “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ-ын дүрмийн зорилгоос үзвэл нийтийн эрх чөлөө, ашиг сонирхол, нийтийн өмчийг хамгаалах чиглэлтээр байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-д “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заасан.
2.4. “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ-ын дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан нь Ховд аймгийн Татварын хэлтэст гаргаж өгсөн сүүлийн 3 жилийн татварын тайлангаар тогтоогдож байгаа тул нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүхээс үзлээ.
3. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тайлбарлан маргасан
Үүнд: 3.1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3******* зүйлийн 3 дахь хэсгийн 1-д “худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх” гэж, мөн Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 6.3.5-д “өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлт” гарсан байх гэж тус тус заасан ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс дүгнэлт гаргаагүй байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилгыг акталж данснаас хасахаар шийдвэрлэсэн, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 1******* сарын 09-ний өдрийн 21-07-034/89 дугаар дүгнэлт нь тус барилгыг акталж, нураа гэсэн дүгнэлт биш, харин барилгын даац, хийц бүтээцэд мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгэж, итгэмжлэгдсэн лабораторын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан, Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 6.1-д “...өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтээр цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах саналаа энэ журамд заасан баримт материалын хамт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ...” гэж заасныг зөрчиж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт санал хүргүүлж шийдвэрлүүлээгүй хууль журам зөрчсөн. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/07 дугаартай тогтоолоор тус цэцэрлэгийн хуучин барилгыг түүхэн барилгад хэвээр үлдээхээр Ховд хотын 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж санал авч, ИТХ-д танилцуулахыг Засаг даргад даалгасан. Уг тогтоол одоо ч хүчин төгөлдөр байгаа.
3.1.2. Ховд хот нь 340 гаруй жилийн түүхтэй түүхэн хот, Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилга нь Ховд хотын төв талбайн хажууд байрлалтай, Ховд хотод анх баригдсан барилгуудын нэг тул түүхэн талаасаа ч газар зүйн байрлалын хувьд ч түүх соёлын үл хөдлөх дурсгалт барилга юм. Түүх соёлынхоо дурсгалт зүйлийг хадгалж байж улс үндэстний түүх илүү үнэ цэнтэй болж, олон хүмүүст гайхагдан, бишрэгддэг. Мөн дараа дараагийн үед өвлүүлж үлдээх ёстой гэх утгаараа нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3.2. Хариуцагчаас “... Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг тул хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилгыг акталж, данснаас хасахаар шийдвэрлэсэн. Тус ******* цэцэрлэгийн хуучин барилгад үйл ажиллагаа явуулж болохгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичигт тус барилгыг акталж, данснаас хасахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санал авах шаардлагагүй, өмчлөгчийн хувьд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө захиран зарцуулах эрхтэй гэж дурдсан...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
4. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн тухайд:
4.1. Монгол улсын Их хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр “Аймаг, нийслэлийн өмчлөл эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн /орон нутгийн/ өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсан байна.
4.2. Тус тогтоолын хавсралтын “ ХҮIII.Ховд аймаг” хэсгийн “А.Цогцолбороор шилжүүлэх эд хөрөнгө”-ийн 34 дугаарт “Жаргалант сумын ******* цэцэрлэг”-ийг орон нутгийн өмчлөлд шижлүүлсэн байна.
4.3. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/106 дугаар захирамж[1]аар Жаргалант сумын ******* цэцэрлэгийн /байгууллагын/ үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, элэгдлээрээ анхны өртөгөө нөхсөн, 4 нэрийн 324.429.695 төгрөгийн үнэ бүхий /Үүнд: Цэцэрлэгийн барилга, цэвэр усны шугам, бохир усны шугам, дулааны шугам/ хөрөнгийг ******* цэцэрлэгийн балансаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын балансад шилжүүлснээр тус цэцэрлэгийн барилга Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байна.
4.4. Ховд аймгийн Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилга нь 1960 онд ашиглалтанд орсон, 319.903.495 төгрөгийн балансын үнэтэй, хуримтлагдсан элэгдэл 319.903.495 төгрөг, үлдэг өртөг 0.0 төгрөг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4.5. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын байцаагч ******* 2021 оны 1******* сарын 09-ний өдрийн 21-07-034/89 дугаартай “Барилгын төлөв байдлын тухай” дүгнэлт[2] гаргасан.
4.6. Тус дүгнэлтэд “...******* цэцэрлэгийн хуучин барилгыг 2014 оноос хойш ашиглаагүй, тус барилгын дээврээс борооны ус гоожиж хана, тааз гэмтээсэн, ханын шавардлага ховхорсон, хана болон хучилтын модон хийц хуучирч муудсан нь Барилгын тухай хуулийн 1******* зүйлийн 11.1.1 дэх заалтыг, Модон хаалга, цонх, шал, тааз хуучирч муудсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон,
Барилгын үндсэн модон хийц бүтээц, модон хана, модон хучилтын ашиглалтын хугацаа дууссан нь Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм /БНбД 13-04-13/-ыг, Барилга нь газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй баригдсан нь Барилгын тухай хуулийн 1******* зүйлийн 11.1.1 дэх заалт, Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх /БНбД 22.01.01*/2006/2013-ийн 3.43 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэж дурдаад, дүгнэлт хэсгийн 1-д “...******* цэцэрлэгийн хуучин барилга нь Барилгын тухай хуулийн 1******* зүйлийн 11.1.1 дэх заалт, Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм /БНбД 13-04-13/, Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх /БНбД 22.01.01*/2006/2013-ийн 3.43 дахь заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул барилгын даацийн хийц бүтээцэд мэргэжлийн эрх бүхий байгууллагын шинжилгээ хийлгэж, битүүмжлэгдсэн лабораторын дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэх дүгнэлт гаргасан байна.
4.7. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах байнгын зөвлөл 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан, хуралдааны тэмдэглэл[3]ээс үзвэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй ******* цэцэрлэгийн хуучин барилгыг акталж, данснаас хасах асуудлыг хэлэлцсэн ба хуралдаанд оролцсон гишүүд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1******* сарын 09-ний өдрийн 21-07-034/89 дугаартай дүгнэлтийг үндэслэн тус барилгыг акталж данснаас хасах санал гаргасан байна.
4.8. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/556 дугаар албан бичгээр Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилгыг актлах хүсэлтийг Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн, улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэж 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолоор “...ашиглалтын хугацаа дуусаж, элэгдлээрээ анхны өртөгөө нөхсөн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, 319.903.495 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй, үлдэх өртөггүй хөрөнгө /******* цэцэрлэгийн хуучин барилга/-ийг акталж, данснаас хасахаар шийдвэрлэсэн байна.
5. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт Орон нутгийн өмчийн зүйлсийн талаарх харилцааг зохицуулсан, тус бүлгийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж заасан.
5.2. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн4.1.9-д "орон нутгийн өмч" гэж орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах хөрөнгийг” хэлэхээр, 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь өмчтэй байна”, 18.2-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.
5.3. Хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т дурдсанаар ******* цэцэрлэгийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлсэн тул орон нутгийн өмчид хамаарах хөрөнгө ба орон нутгийн өмчид хамаарах хөрөнгийн өмчлөгч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байна.
5.4. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 2******* зүйлийн 21.1-д “Аймгийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 2******* зүйлийн 21.1.2-т “аймгийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.11-д “орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх” эрхтэй гэж тус тус зааснаас үзвэл орон нутгийн өмчид хамаарах хөрөнгийг захиран зарцуулах, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхийг хуульд зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон байна.
5.5. Өөрөө хэлбэл маргааны энэ тохиолдолд элэгдлээрээ анхны өртөгөө нөхсөн, үлдэх өртөггүй болсон Ховд аймгийн Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилгыг акталж, данснаас хасах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь дээрх хуульд зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгогдсон, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий актыг гаргасан байх тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгдчийн хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай тогтоол нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.
5.6. Нэхэмжлэгч талаас “...Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 1******* сарын 09-ний өдрийн 21-07-034/89 дугаар дүгнэлт нь тус барилгыг акталж, нураа гэсэн дүгнэлт биш, харин барилгын даац, хийц бүтээцэд мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгэж, итгэмжлэгдсэн лабораторын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан...” гэж тайлбарлан маргасан.
5.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ба хүсэлтийн дагуу шинжээч томилсон, шинжээч 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлт гарган ирүүлсэн.
5.8. Тус дүгнэлтэд “...Цэцэрлэгийн барилгын тоосгон хананд ан цав үүссэн нь чулуун суурийн суулт овойлттой холбоотой байх магадлалтай, ... барилгын хойд талын тоосгон хананд 3 ширхэг, зүүн хананд 3 ширхэг, нийт 6 ширхэг ан цав үүссэн, ... барилгын нүүрэн талын хаалганаас зүүн тийш 2 дахь цонхоны доороос 5 ширхэг тоосгыг дээж болгон авсан. Тоосгоны бат бэхийн шинжилгээгээр шахалтын бат бэх 56-89 кг/см2байгаа нь М75 маркийн тоосгоны шинж чанарыг хангаж байна, БНбД 22-01-21 нормын 6.14.4-ийн А заалтад 7 баллын эрчимтэй бүсэд М100, 8 ба 9 балын эрчмийн бүсэд М125 маркийн тоосго хэрэглэнэ гэж заасан. Тоосгон ханын тоосгоны бат бэх нь дээрх журмын шаардлага хангахгүй байна, ... барилгын давхар дундын болон дээврийн хучилтыг модоор хийсэн, гэвч давхар дундын хучилтын даацын дүнзийг тайрч хөрөөдсөн, шатаасан зэрэг дахин хэрэглэх боломжгүй болгосон, ... барилгын ханын тоосгоны бат бэх нь БНбД 22-01-21-ийн шаардлага хангахгүй, тоосгон хананд ан цав үүссэн, давхар дундын хучилтыг буулгаж тайрч хаясан, шатаасан зэрэг нь хүний эрүүл мэнд, орчны аюулгүй байдалд нөлөөлнө...” гэжээ.
5.9. Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 0******* сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Монгол орны хот, суурингуудын хувьд тооцоолсон 500 жил, 2500 жилийн давтагдах хугацааны хөрсний оргил хурдатгал болон MSK64 шаталбарын баллын утгууд” дүрмийн ******* хавсралтыг баталсан ба хавсралтын 275 дугаарт Ховд аймгийн Жаргалант сум нь 201-240 см/с2 8 баллын газар хөдлөлтийн бүсэд хамаардаг байна.
5.10. Тодруулбал ******* цэцэрлэгийн хуучин барилгын үндсэн бүтээц болох тоосгоны шахалтын бат бэх 56-89 кг/см2 байгаа нь 75 маркийн тоосгоны шинж чанарыг хангаж байгаа, БНбД 22-01-21 нормын 6.14.4-ийн А-д заасан “...газар хөдлөлтийн тооцооны 7 баллын эрчмийн үед 100-с доошгүй маркийн, 8 ба 9 баллын эрчмийн үед 125-аас доошгүй маркийн бат бэхтэй, нүхтэй эсхүл цул тоосго, керамик чулуу байна...” гэх стандарт шаардлагыг хангахгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
5.11. Хэдийгээр тус цэцэрлэгийн барилгын үндсэн бүтээц болох тоосго нь БНбД 22-01-21 нормын 6.14.4-ийн А-д заасан шаардлага хангахгүй байгаа нь маргаан бүхий акт гарснаас хойш тогтоогдсон үйл баримт хэдий ч бодит байдалд тус цэцэрлэгийн барилгын бат бэх чанар нь стандарт шаардлага хангахгүй, тус барилгын давхар дундын хучилтын даацын дүнзийг тайрч хөрөөдсөн, шатаасан зэрэг нь хүний эрүүл мэнд, орчны аюулгүй байдалд нөлөөлөх нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн шүүхээс ******* цэцэрлэгийн хуучин барилгад хийсэн үзлэгийн тэмдэглэл /бичлэг/-ээр тус цэцэрлэгийн гадна хаалга болон өрөөнүүдийн цонх байхгүй, дотор талд ******* давхарын өрөөнүүдийн хаалга, шал, дээвэр байхгүй, 2 дугаар давхар руу гарах шат, 2 дугаар давхарын өрөөнүүдийн хаалга, шал байхгүй, халаалтын болон агааржуулалтын систем, цахилгааны систем байхгүй байсныг дурдах нь зүйтэй байна.
5.12. Нэхэмжлэгчээс “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3******* зүйлийн 3 дахь хэсгийн 1-д “худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх” гэж, мөн Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 6.3.5-д “өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлт” гарсан байх гэж тус тус заасан ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс дүгнэлт гаргаагүй байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилгыг акталж данснаас хасахаар шийдвэрлэсэн...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.
5.13. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд “орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэж, мөн хуулийн 5 дугаар бүлгийн 3******* зүйлийн 1-д “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно”,
3-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад дараахь журмыг баримтална”
1/-д “худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх” гэж тус тус заасан.
5.14. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “ Төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан, журмын 2.1.5-д “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд Зөвлөлийн дарга даргална...” гэж, 2.1.6-д “... Хуралдаанд гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ”, 2.1.9-д “... Хуралдааны шийдвэрт хурал болсон газар, огноо, эхэлсэн үргэлжилсэн хугацаа, ирц, хуралд оролцоогүй гишүүдийн нэр, шалтгаан, хэлэлцсэн асуудал, түүнийг танилцуулсан болон байлцсан этгээдийн нэр, албан тушаал, хэлэлцсэн асуудлын танилцуулга, холбогдуулан тавьсан асуулт, хариулт, тайлбар, хурлаас гарсан дүгнэлт, саналыг тусгана” гэж тус тус заасан.
5.15. Дээрх журмын холбогдох заалтаас үзвэл өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагаа нь хуралдаан байх ба хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр, тэрхүү шийдвэр нь хуралдааны тэмдэглэл хэлбэрээр гарахаар зохицуулсан байна.
5.16. Өөрөөр хэлбэл хуралдааны шийдвэрт хурал болсон газар, огноо, эхэлсэн үргэлжилсэн хугацаа, ирц, хэлэлцсэн асуудал, түүнийг танилцуулсан болон байлцсан этгээдийн нэр, албан тушаал, хэлэлцсэн асуудлын танилцуулга, холбогдуулан тавьсан асуулт, хариулт, тайлбар, хурлаас гаргасан дүгнэлт, санал зэргийг тусгасан, шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байхаар заасан байна.
5.17. Маргааны энэ тохиолдолд буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хуралдааны тэмдэглэлээс үзвэл өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд нь ******* цэцэрлэгийн хуучин барилга нь улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон, үлдэх өртөггүй барилга гэж дүгнэж дансанаас хасуулах санал гаргасан нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.14-д дурсан шаардлагыг хангасан буюу хуралдаанд оролцогчдын дүгнэлт саналыг тусгасан хуралдааны шийдвэр байна.
5.18. Иймд дээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “...өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх шаардлагыг хангаагүй...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
5.19. Нэхэмжлэгчээс “...Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 6.1-д “...өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтээр цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах саналаа энэ журамд заасан баримт материалын хамт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ...” гэж заасныг зөрчиж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт санал хүргүүлж шийдвэрлүүлээгүй хууль журам зөрчсөн...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
5.20. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байна.
5.21. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-4/621 дугаартай албан бичигт[4] “...Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өмчлөгч болохын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу аймгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд хөрөнгө данснаас хасахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байхгүй болно.” гэж дурджээ.
5.22. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт “Орон нутгийн өмчийн зүйлс”-тэй холбоотой харилцааг зохицуулсан. Тодруулбал, орон нутгийн өмчийн зүйлс, түүнийг олж авах, өмчлөх эрх дуусгавар болох, орон нутгийн өмчийн талаарх Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын эрх, үүрэг гэх зэрэг харилцааг тус бүлэгт зааснаар зохицуулсан байна.
5.23. Тус 9 дүгээр бүлгийн 80 дугаар зүйлд “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэж заасан, хуулийн 5 дугаар бүлэгт “Төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам”-тай холбоотой харилцааг зохицуулсан байна.
5.24. Тодруулбал, орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцаанаас бусад орон нутгийн өмчийн зүйлстэй холбоотой харилцаа нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.22-т дурдсанаар тус хуулийн 9 дүгээр бүлгээр зохицуулагдах ба ганцхан орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах,захиран зарцуулахтай холбоотой харилцааг мөн хуулийн 5 дугаар бүлэгт зааснаар зохицуулахаар байна.
5.25. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар бүлэг, 3******* зүйлд “Эзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах”-тай холбоотой харилцааг журамласан, тус зүйлд орон нутгийн өмчийг акталж, данснаас хасахад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт санал хүргүүлж шийдвэрлүүлэх талаар тусгайлан заагаагүй байна.
5.26. Иймд нэхэмжлэгчийн “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт санал хүргүүлж шийдвэрлүүлээгүй хууль журам зөрчсөн...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.27. Нэхэмжлэгчээс “...Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилга нь Ховд хотын төв талбайн хажууд байрлалтай, Ховд хотод анх баригдсан барилгуудын нэг тул түүхэн талаасаа ч газар зүйн байрлалын хувьд ч түүх соёлын үл хөдлөх дурсгалт барилга, тус барилгыг дараа дараагийн үед өвлүүлэнүлдээх ёстой гэх утгаараа нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл гаргасан...” гэх агуулгаар тайлбарлан маргажээ.
5.28. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Соёлын өвийг биет ба биет бус гэж ангилна”, 4.2-т “Соёлын биет өвийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгалт зүйл гэж ангилна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна”, 5.1.6-д “эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал” гэж тус тус заасан.
5.29. Нэхэмжлэгчээс дээрх хуульд зааснаар Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилгыг түүхэн дурсгалт барилга гэх агуулгаар тайлбарлан маргаж буй хэдий ч тус цэцэрлэгийн хуучин барилгыг түүхэн дурсгалт барилгад бүртгээгүй болох нь Ховд аймгийн Музейн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3******* албан бичгээр тогтоогдож байгаа ба талууд уг үйл баримттай маргаагүй болно.
5.30. Түүнчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана” гэж зааснаас үзэхэд түүхэн дурсгалт барилгыг түүхэн талаас нь сурталчилах, олон нийтэд таниулах зорилгоор ашиглах боломжтой байхаар заасан байна.
5.31. Тус цэцэрлэгийн хуучин барилга нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.8-5.11-д дурдсанаар барилгын холбогдох дүрэм,стандарт шаардлагыг хангахгүй, хүний эрүүл мэнд, орчны аюулгүй байдалд нөлөөлөх нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад тус барилгыг түүхэн дурсгалт барилгаар ашиглах боломжгүй байна.
5.32. Иймд уг үндэслэлээр нэхэмжлэгчийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.27-д дурдсан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
5.33. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/07 дугаар тогтоолоор “...Монгол улсын Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний , тоот байршилтай нэгж талбарт өндөр барилга баригдахаар төлөвлөснийг 1962 онд баригдсан хүүхдийн цэцэрлэгийн түүхэн барилгыг хэвээр үлдээх, өөрчлөлт оруулах саналыг боловсруулан хот байгуулалтын асуудал эрхэлсэн төв байгууллагаас санал авч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд танилцуулах шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон...” байна.
5.34. Тодруулбал, Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилгыг хэвээр үлдээхээр Засгийн газрын 2017 оны 347 дүгээр тогтоолоор баталсан Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна.
5.35. Гэвч тус тогтоол хэрэгжээгүй болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/275 дугаартай “...аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн талаарх баримт аймгийн Засаг даргын Тамгын газарт байхгүй...” гэх албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Энэ тогтоолыг гаргаад аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг, гэхдээ энэ тогтоол хэрэгжээгүй...” гэх тайлбараар тогтоогдож байна.
5.36. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/07 дугаар тогтоол бодит байдалд хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл Жаргалант сумын ******* цэцэрлэгийн хуучин барилгыг хэвээр үлдээхээр Засгийн газрын 2017 оны 347 дүгээр тогтоолоор баталсан Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудал шийдвэрлэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
5.37. Хэдийгээр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/07 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа ч энэ нь “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш юм.
5.38. Тодруулбал шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4-д дурдсанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хуульд заасан эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны акт гаргасан тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/07 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа гэх үндэслэлээр тус тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
5.39. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.40. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн 41.1.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох, “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн 41.1.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР