Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/15192

 

 

 

 

 

    2025         11           07                                            197/ШШ2025/15192

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ********* дүүргийн *********-р хороо, ********* гудамж ********* байр  ********* тоотод оршин суух хаягтай, Л-ын Б /РД: *********/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* дүүргийн *********-р хороо, ********* гудамж *********-р байр ********* давхарт байрлах “*********” СӨХ-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ажилласан хугацааны цалин 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Л.Б нь 2022 оны 7,8,9,10,11 сарын хугацаанд “*********” СӨХ-д захирлаар ажиллаж байхдаа олгогдоогүй цалин 7,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч захирлаар томилогдсон албан ёсны шийдвэр гарч, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хууль бусаар хурал хийж байсан төдийгүй, цалин аваагүй талаар мэдэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж оролцсон.

3. Нэхэмжлэгч Л.Б нь “*********” СӨХ-ны 2022 оны 6 сарын 24-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанаар мөн өдрөөс удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажилласан байх бөгөөд 2022 оны 9 сарын 24-ний өдөр удирдах зөвлөлийн хурлын ********* дугаартай тогтоолоор түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон байна. /27-28-р хуудас/

Харин нэхэмжлэлийн шаардлагадаа 2022 оны 7 сараас эхлэн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ.

4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.5 дахв хэсэгт “Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: гүйцэтгэх захирал нягтлан бодогчийн цалинг тогтоох;” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Л.Б-ийг томилсон шийдвэрт цалинг тогтоосон заалт байхгүй төдийгүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаан дахь цалинг хэрхэн суутгаж байсан талаар санхүүгийн тайлан тооцооны баримт байхгүй тул түүнийг цалин авч байгаагүй гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5. Мөн түүнчлэн гүйцэтгэх захирал нь холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байх хугацаандаа өөртөө цалинг оногдуулж байгаагүй гэж нэхэмжлэгч Л.Б маргаж байгааг шүүх баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. “*********” СӨХ-нд холбогдуулан цалин хөлс 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийг нотлогдохгүй үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА