Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/01492 

 

 

 

      

 

 2025       10         23                                            317/ШШ2025/01492      

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, 29 дүгээр хороо, **** үйлстэн хотхон, 104 дүгээр байр, .... тоотод байрлах “А******С*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ***** сум, . дүгээр багт байрлах Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эмчилгээ үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт нийт 27,559,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэнээр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч “А******С*********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төвтэй 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Манай зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь зохих ёсоор гүйцэтгэж, 2024 оны 11 сараас 2024 оны 1 сарыг хүртэл 339 хүний 699 ширхэг шүдний сувгын эмчилгээ, шүд авалт, чулуу түүлт, ломбо, фтор зэрэг үзлэг эмчилгээ хийсэн. Гэвч ////////////// сумын Эрүүл мэндийн төвийн зүгээс төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч шилжүүлнэ, болно гэдэг боловч бодит байдал дээр биелэгдсэн зүйлгүй байсан. Иймээс 2025 оны 05 дугаар сарын 19-нд талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээний төлбөр төлөх хугацааг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болгон өөрчилсөн боловч тухайн хугацаандаа мөн л төлбөрөө шилжүүлээгүй тул ийнхүү шүүхэд хандаж байна. Мөн тухайн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутуам 0.5 хувийн алданги төлөх зохицуулалтыг нэмсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлбөр төлөх хугацаа 75 хоногоор хэтэрсэн байдалтай байна. Манай зүгээс 19,072,000 төгрөгийн гэрээний төлбөр, түүнийг төлөх хугацаа хэтрүүлсэн алданги хоног тутамд 95,360 төгрөгийг 89 хоногоор тооцоход 8,487,040 Төгрөг шаардах эрхтэй. Иймээс хариуцагчаас нийт 27,559,040 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд : “А******С*********” ХХК болон Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 27,559,040 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч “А******С*********” ХХК-д хариуцагч Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төв нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 19,072,000 төгрөгийг төлж барагдуулснаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 19,072,000 төгрөг, алданги 8,487,040 төгрөг, нийт 27,559,040 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч нь алданги 8,487,040 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь гэрээний үүрэг 19,072,000 төгрөгийг төлж барагдуулж, харилцан тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. “А******С*********” ХХК болон Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төв нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулжээ. (хх-10-11),

3. Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төв, А******С********* ХХК нар нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эмчилгээ үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан байна.

4. Хариуцагч Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төв нь эмчилгээ үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ганбат, хариуцагч Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Бямбаа нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ. (хх-22),

6. Нэхэмжлэгч нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 19,072,000 төгрөг, алданги 8,487,040 төгрөг, нийт 27,559,040 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 8,487,040 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээний үүрэг 19,072,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заасан.

8. Иймд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “А******С*********” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,745 төгрөгийн тал хувь 147,872.5 төгрөгийг улсын орлого болгож, 147,872.5 төгрөгийг хариуцагч Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А******С*********” ХХК-ийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 27,559,040 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ганбат нь алданги 8,487,040 төгрөгөөс татгалзаж, үлдэх 19,072,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулж, харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “А******С*********” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,745 төгрөгийн тал хувь 147,872.5 төгрөгийг улсын орлого болгож, 147,872.5 төгрөгийг улсын орлогоос, 147,872.5 төгрөгийг хариуцагч Төв аймгийн ////////////// сумын Эрүүл мэндийн төвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ш.ГАНДАНСҮРЭН