Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/14591

 

 

 

 

    2025          10            31                                         197/ШШ2025/14591

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ********-р хороо, О ы ******* тоотод байрлах, “О ” СӨХ /регистрийн дугаар ********/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ********-р хороо, О ы 424-р байр 5 тоотод байрлах “Ц ” ХХК /регистрийн дугаар ********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 4,970,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “О ” СӨХолбооны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэлгүй төлөөлөх Ж.Ц нь хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. “О ” СӨХолбоо нь “Ц ” ХХК-иас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 4,970,400 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагч тухайн СӨХ-тэй гэрээ байгуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зарим төлбөрийг төлсөн байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж оролцсон.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Баянзүрх дүүргийн 18-р хороонд “О ” СӨХолбоог бүртгэж, 2021 оны 10 дүгээр сарын 11-ний өдрөөс бүртгэж, гэрчилгээ олгосон байх бөгөөд хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Ц.М-ийн өмчлөлийн орон сууц хамрагдсан байгаа нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

5. Ц.М тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашигладаг талаар баримтыг ирүүлснээр нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч “Ц ” ХХК-г сольсон бөгөөд нүдний өвчний тусламж, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг болох нь гэрчилгээний хуулбараар нотлогдсон.

6. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын тогтмол төлбөрт 65,400 төгрөг байхаар тооцож, санхүүжүүлдэг байна. /4-р хуудас/

7. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.

Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилсан тул хариуцагч СӨХ-н төлбөрийг төлөх үүрэгтэй.

8. Харин хариуцагч “Ц ” ХХК-г 2019 оны 5 сараас 2025 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нэхэмжилснийг үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаанд өмчлөгчөөр бүртгэгдсэн 2022 оны 8 сараас өмнөх болон хариуцагчийн төлсөн 17 сар, нийт 57 сарын төлбөр болох 3,727,800 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс хасаж тооцов.

9. Иймд нэхэмжлэгч “О ” СӨХ-н нэхэмжлэлийн шаардлагаас 3,727,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 1,242,600 төгрөгийг хариуцагч “Ц ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “О ” СӨХ-д олгох нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 94,500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд тооцогдох 34,372.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар нэхэмжлэгч “О ” СӨХ-н нэхэмжлэлийн шаардлагаас 3,727,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 1,242,600 төгрөгийг хариуцагч “Ц ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “О ” СӨХ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц ” ХХК-иас 34,375.4 төгрөгийг гаргуулж, “О ” СӨХолбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.УРАНГУА