| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/24769/И |
| Дугаар | 197/ШШ2025/13877 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/13877
2025 10 17 197/ШШ2025/13877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ******р хороо, ********-р байр *****р орц 0 давхарт байрлах, “Я” СӨХолбоо /регистрийн дугаар 1025953/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ******р хороо, *******р байрны ****** тоотод оршин суух П-ийн А/регистрийн дугаар ********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч П.Аэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Я СӨХолбоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Я СӨХолбоо нь П.А-ээс дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,680,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байр нь СӨХ-д хамаарахгүй, хурлын шийдвэр, тэмдэглэл хууль бус гэж маргаж оролцсон.
3.Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэсвгэрийн 3,4,5,7-р байрны оршин суугчдын өргөдлийн дагуу 2012 оны 10 сарын 15-ны өдрийн шийдвэрээр Я СӨХолбоог бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
4.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно: 16.4.2 сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол” гэж зааснаар Я СӨХ нь удирдах зөвлөлийн хурлаар эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2000 оноос өмнө баригдсан орон сууцанд засвар үйлчилгээний жишиг тарифийг м.кв нь 2000 төгрөг байхаар тогтсон байна.
Хариуцагч П.А өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь эмнэлгийн зориулалттай, эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл П.А нэр дээр бүртгэгдсэн байх тул дээрх төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн.
6.Харин хариуцагч П.А шүүхэд гаргасан тайлбартаа дээрх удирдах зөвлөлийн хурлын шийдвэр хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн гэх боловч уг баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болгосон.
7. Шүүх хэрэгт авагдсан баримтыг болон дээрх хуулийн заалтуудыг үндэслэн 2025 оны 1 сараас 2025 оны 07 дугаар сарыг дуустал хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 1,680,000 төгрөгийг хариуцагч П.А-аас гаргуулж, Я СӨХолбоонд олгох нь зүйтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 41,830 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар хариуцагч П.А-ээс дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,680,000 төгрөгийг гаргуулж, Я СӨХолбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,830 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА