2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/09116

 

2025               11                10                                              192/ШШ2025/09116                                   

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод байрлах П ХХК /РД:6********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод байрлах Б ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,094,091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...П ХХК-ийн зүгээс Б ХХК-иас авах 47,094,091 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байгаа. Б ХХК-иас ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 25/257 тоот албан бичигтээ 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 23,547,045 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл 23,547,046 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. Манай компаниас дээр дурьдсан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулах хүсэлтийг зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн А/25-19 тоот албан бичгээр хариу мэдэгдсэнээр харилцан тохиролцсоны дагуу эвлэрэх хүсэлтийг тус тус гаргаж байна. Эвлэрлийн хугацаа нь 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК нь Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,094,091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага болох 47,094,091 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 23,547,045 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 23,547,046 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. П ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага болох 47,094,091 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 23,547,045 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 23,547,046 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,421 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 196,710.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 196,710.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       О.ЧУЛУУНЧИМЭГ