| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/13843/И |
| Дугаар | 197/ШШ2025/11220 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/11220
2025 09 12 197/ШШ2025/11220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********* дүүргийн *********-р хороо, *********гудамж, *********-р байр ********* тоотод оршин суух Т-ийн М /регистрийн дугаар *********/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* дүүргийн *********-р хороо, ********* дугаар хэсэг **** *********-р байр, ********* тоотод оршин суух Д-ийн О /регистрийн дугаар *********/,
Хариуцагч: ********* дүүргийн *********-р хороо, ********* байрны ********* тоотод байрлах “*********” ХХК /регистрийн дугаар *********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “*********” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Д.О-тэй 2014 оны 8 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний үүрэг болох “*********” ХХК-н эзэмшлийн ********* дүүргийн *********-р хороо, *********-нд байршилтай 10000 м.кв бүхий талбайтай газраар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дутуу төлөгдсөн 39,203,221 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч Д.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б уг гэрээний хөөн хэлэлцэх хугацааг харгалзан, мөн одоо үүргийн гүйцэтгэл 120,000,000 төгрөгөөс 39,203,221 төгрөг байгааг, мөн уг газрын эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой хүлээн зөвшөөрөхгүй гэж, мөн хариуцагч “*********” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч уг зээлийн гэрээний үүргийг огт мэдэхгүй, уг газар ч манайд хамааралгүй гэж тус тус тайлбарлан оролцсон.
3. 3охигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Т.М хариуцагч Д.О нар 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ********* дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 сарын 5 хувийн хүүтэйгээр бизнесийн эргэлтийн зориулалтаар зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд 2014 оны 8 сарын 14-ний өдрийн ********* дугаартай барьцааны гэрээг байгуулан “*********” ХХК-н эзэмшлийн ********* дүүргийн *********-р хороо, *********-нд байршилтай 10000 м.кв бүхий талбайтай газрыг барьцаалсан байна.
4. Зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ********* дугаартай ********* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг батлахдаа хариуцагч Д.О-гээс 120,000,000 төгрөгийг гаргуулах талаар талуудын эвлэрлийг шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоог хүртэл явагдаж байгаа нь тогтоогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй болно.
5. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний нэг тал болох “*********” ХХК-н гүйцэтгэх захирал Д.О өөрчлөгдөж, 2017 оны 12 сарын 22-ны өдөр А.М болсон нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд түүний эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад эрхийн зөрчил үүсэхээр байна.
6. Мөн түүнчлэн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ болох зээлийн гэрээний талд “*********” ХХК үүрэг хүлээж оролцоогүй байна.
7. Дээрх нөхцөл байдлаас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” гэсний дагуу “*********” ХХК-н эзэмшлийн газраас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардлагын үндэслэлийг бүрэн хангахгүй байна гэж дүгнэлээ.
8. Иймд нэхэмжлэгч Т.М-ийн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О, “*********” ХХК нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Т.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА