Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/01395

 

 

                  

 

                   2025        09        30  

 

 

    317/ШШ2025/01395

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Д.Отгончулуун, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Төв аймаг, ________ сум, * дугаар баг, :::::::::::: туулын гудамж, .. дугаар байр, ..... тоотод оршин суух Б.н овогт Н**************ийн Ц**************гийн хүсэлттэй,

Гуравдагч этгээд: Төв аймгийн Прокурорын газар

Хүсэлтийн шаардлага: Эрүүгийн хэрэгт 12 жилийн турш хилсээр холбогдон шалгагдахдаа прокурор, мөрдөгч нарын хууль зөрчсөн буруутай ажиллагааны улмаас учирсан хохирлоо тогтоолгох, хор уршгийг арилгуулах, төрөөс хохирол төлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Ц**************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Тунгалаг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т///,

Иргэдийн төлөөлөгч: Б.Цэцэг-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Н.Ц************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн би өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эд материалын хохирлоо Таван тэрбум, нэг зуун далан хоёр сая зургаан зуун тавин таван мянга, найман зуун гучин есөн төгрөгөөр үнэлэн төрөөс төлүүлэхээр нэхэмжилж байна. Би бээр 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Заамар суманд өөрийн танил Э.О****агсан /Д.О*****/ 2020 онд нас барсан гэх/ нартай хамт Э.О****хадлан руу хамт яваад ирье гэх хүсэлтийн дагуу хадланг нь эргэхээр хамт яваад эргэж ирэх замдаа архи ууцгааж, би согтож тасраад нэг сэргэхэд нөгөө хоёр хоорондоо муудалцаж байхыг сонссон ба Э.О****нь манай эхнэрийн холын хамаатан тул би түүнийг өмөөрч хэрүүлээ болихыг шаардсаны улмаас Д.О*****д хүнд мохоо зүйлээр толгой руугаа дэлсүүлж ухаан алдаж унаад өглөө нь сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж сэргээд цагдаад баривчлагдаж хоригдож эхэлсэн. Учир нь өнгөрсөн шөнө нь Э.О****нь зүрхэндээ Д.О*****гийн хутгаар хутгалагдаж нас барсан байсан ба Д.О***** нь энэ гэмт хэргийг намайг согтуудаа үйлдсэн гэж гүтгэсэн байдал үүссэн юм. Энэ хэрэгт намайг хилсээр холбогдуулж шалгасны улмаас надад учирсан сэтгэл санааны хохирлын талаар: Талийгаач Э.О****бид хоёрт өш хонзон, өр авлага байхгүй, муудалцах ямар ч шалтгаан байхгүй. Харин тэр хоёр нэг дор ажилладаг надаас арай ойр байдаг тул ямар нэг асуудал байсан байж магадгүй. Эмнэлгээс намайг дөнгөж ухаан ороход цагдаа гавлаж оруулж ирээд ухаан санаа дэн дун, архи гараагүй, шөнө юу болсныг дуулаад маш их сандарч айж мэгдсэн байдалд мэдүүлэг авахдаа намайг хэрэг үйлдсэн гэж хүлээсэн мэтээр хэлээгүй үгийг минь хэлсэн болгож мөрдөн байцаагч Ш////баатар мэдүүлэг бичиж гарын үсэг зуруулсан. Энэ мэдүүлгийг үндэслэж мөн Д.О*****гийн үйлдсэн хэргээ над руу чихэх гэсэн бузар санааны улмаас гаргасан арга баширт хөтлөгдөж Төв аймгийн прокурорын газрын прокурорууд намайг 12 жилийн турш шар махтай минь хатааж, хилс хэрэгт холбогдуулан шалгаж тарчлаан тамлаж ирсэн. Энэ хугацаанд би 1179 хоног цагдан хоригдож, 45 удаа шүүхийн өмнө түгшүүрлэн зогсож 8 удаа прокурорын эсэргүүцэл бичигдэж, 11 удаа яллах дүгнэлт гардаж, хоёр удаа гэм буруутай гэж ял оноогдож, хоёр удаа цагаатгагдлаа. Хэрэгт шалгагдах хугацаанд ажил төрөл эрхлэх ямар ч боломжгүй байсан. Учир нь хэзээ мөдгүй цагдан хоригдчихдог, эсвэл цагдаа, шүүхэд байнга биечлэн цагаа бүртгүүлэх шаардлагын улмаас цагтай ажилд орж чадахгүй байсан. Би жолооч мэргэжилтэй, гэтэл байнга энэ хэргийн тухай бодож, шаналж явдгийн улмаас сэтгэл санаа тогтворгүй хямралтай байдаг тул анхаарал төвлөрөхгүйн улмаас мэргэжлийн ажлаа хийх боломжгүй байсан. Ингээд 12 жил эхнэр хүүхдүүдийнхээ дэмд амьдарсан. Би одоо 59 настай. Гэтэл нийгмийн даатгалын төлөлт тасарсны улмаас тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэхгүй байгаа... Би ажилгүй байсан хугацааныхаа авч болох байсан хөдөлмөрийн хөлсийг төрөөс нөхөн гаргуулж авах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх хүсэлтэй байна. Би 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хамтарсан "Ш//// алт" ХХК-д захиргааны жолооч ажилтай байгаад 8-ны өдрөөс эхлэн хэрэгт шалгагдаж хоригдсоны улмаас захирлын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 252к дугаартай тушаалаар ажил албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн. Үүнээс хойш жил гаруй тасралтгүй хоригдох хооронд халагдсан. Миний 2012 оны 9 сараас өмнөх нэг жилийн хугацаанд авсан дундаж цалин маань 901,881.17 төгрөг байжээ. Үүнийг бодсон аргачлал нь: 2011 оны 9 сард-807,070, 2 сард-631,620, 10 сард-912,340, 3 сард 1,412,325, 11 сард-912,340, 4 сард 1,371,435, 12 сард-912,340, 5 сард-329,541, 2012 оны 1 сард-807,070, 6 сард-968,484, 7 сард 757,944, 8 сард 757,944, 9 сард 242,121 төгрөгийн цалин авсан байх тул эдгээрийн нийлбэрийг 12 сард хуваахад сарын дундаж цалинг 901,881.17 төгрөг байна. 2012 оны 9 сараас 2023 оны 12 дугаар сар дуустал миний эрхэлж байсан ажил болох жолооч гэх ажлын байрны дундаж авч болох байсан цалинг энэ хэмжээгээр тооцож гаргавал 136 сар болох бөгөөд сарын 901,881.17 төгрөгөөр тооцвол 122, 655,839.12 төгрөг болно. Иймд авч болох байсан цалин хөлсд 122,655,839.12 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хууль зүйн туслалцаа авахад зориулж өмгөөлөгч Г.Тунгалаг, З.Хүрэлсүх, Ж.Тэгшмандал, Э.Сувдмаа нарт төлсөн нийт 41,000,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Ингээд нийтдээ сэтгэл санааны хохиролд тооцож Таван тэрбум төгрөг, авч болох байсан боловч авч чадаагүй алдсан цалин орлого гэж тооцон нэг зуун далан хоёр сая зургаан зуун тавин таван мянга найман зуун гучин есөн төгрөг, хууль зүйн туслалцаа авахад зориулан 4 өмгөөлөгчид төлсөн 50,000,000 төгрөг, нийт 5,172,655,839.12 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна” гэжээ.

2.-Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын дээд шүүхийн тогтоолд заасан аргачлалын дагуу шүүх эмнэлгээр орж, сэтгэл санааны хохирлыг тогтоолгоход 4 дүгээр зэрэглэлээр үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. 4 дүгээр зэргийг харахаар дөчин хэдэн сая төгрөг л гарахаар байгаа. Энийг бид хангалттай биш гэж үзээд өөрсдийнхөө үзэмжээр өөрийнхөө сэтгэл санааны хохирлыг үнэлж, 5,009,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлээд байгаа. Энэ их хэмжээний шаналал учирсан гэж үзэж байгаа. Тэр жишиг аргачлал бол тухайн хохирогчийн хувьд нэг л этгээдийн буруутай ажиллагааны улмаас нэг л гэмт хэргийн улмаас учирсан хохирол бол төдий зэрэгтээ бодогдож байх шиг байна. Нийгэмд жишгийг нь тогтоохоор. Н.Ц**************гийн хувьд Монгол Улсын түүхэнд ийм хохирол гэж байдаг ч юм уу үгүй юм уу. Ийм олон жил хонгилоор чирэгдэж, сэтгэл санааны тамлалд унаж, зөвхөн өөрөө төдийгүй ар гэр, ах дүүгээрээ бүхлээрээ шаналан зовж явсан тохиолдол гэж үнэхээр байдаг ч юм уу үгүй ч юм уу гэж би бодож байна... Шүүхийн удаа дараагийн тогтоолууд, шат шатны шүүхийн өөр өөр шүүхүүдийн, өөр өөр шүүх бүрэлдэхүүнтэй тогтоолууд, улсын дээд шүүхийн 3 удаагийн хүртэл тогтоолууд байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгээс болон шүүх хуралдааны шатнаас хэрэг буцахдаа тухайн хэргийг Н.Ц**************гийн үйлдсэн нь нотлогдохгүй байна, н.О***** юм биш үү, н.О*****г нь татаад оруулаад ир гэдэг утгаар буцаасан. Яг ингэж ийм үгээр шүүх бүрэлдэхүүн бичиж болохгүй болохоор тойруу утгаар. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хий, тодруулбал зохих зүйлүүдийг тодруул, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хэн энэ гэмт хэргийг яаж үйлдсэнийг тогтоо гээд буцаасан. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр, прокурорын байгууллагын Н.Ц************** ингээд н.О**** алсан юм гээд байгаа нь тогтоогдохгүй байна гээд буцаасан. Ингэж прокурорууд улсын дээд шүүхийг хүртэл сөрөөд тэр даалгаврыг нь биелүүлэхгүй, шүүхийн тогтоолыг мөрдөхгүй, ганцхан Н.Ц**************г л оруулж ирснээс болж энэ хэрэг ийм олон жил сунжирсан. Олон дахин буцсан. Энэ хэвээрээ шүүгдэгчид маш их чамлагаатай, тамлалтай байдлыг бий болгосон. Ерөөсөө хилс гэмт хэрэгт шалгагдана гэдэг нь цагаатгагдсан учраас хилс гэж хэлэхээс яах вэ. Шүүгдэгч эрүүдэн шүүгдэж байна гэсэн үг. 12 жилийн турш эрүүдэн шүүгдсэн хүн энэ хэмжээний хохирлыг төрөөс нэхэлгүй яах вэ гэж бид 2 бодсон. Төр ч гэсэн иргэнийхээ өмнө уучлалт гуйгаад энэ хэмжээний хохирол төлж чаддаг байх практик тогтоосой гэж би хүсэж байгаа. Төр цаашид ийм байдлыг үүсгэсэн төрийн нэрийн өмнөөс буруу ажилласан, буруутай ажилтнуудаас ч гэсэн энэ хохирлыг төлүүлэн авдаг байгаасай, тийм жишиг тогтоосой гэж би хуульчийн хувьд хүсэж байгаа. Эрүүл мэнд яаж доголдсон юм бэ гэдэг талаар нэг хэсэг нотлох баримт байгаа. Н.Ц**************гийн эрүүл мэндийг доголдсон шалтгаанууд нь эмнэлгийн магадалгаанууд гэдэг тодорхой нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Би гараар бичсэн 4, 5 товьёог бичиж өгсөн байгаа. Энэ нь цагдан хоригдохдоо ямар уялдаатайгаар эрүүл мэндийн хохирлууд учирсан талаар уялдуулж, логиктойгоор нотлох гэж зорьсон. Хоригдож гарч ирээд эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн шинжилгээнүүд хийлгэдэг. Тэгэхээр өвчнүүд нэмэгдэж оношлогдоод байсан байдлууд харагдаж байгаа. Энэ хэрэгт шалгагдсаны улмаас, хууль бусаар хоригдсоны улмаас эрүүл мэндийн доголдлууд учирсан гэж үзэж байгаа. Нийтдээ Н.Ц************** энэ хэрэг дээр 4 удаа цагдан хоригдсон байдаг. Цагдан хоригдож, суллагдсаныхаа дараа эмнэлэгт үзүүлсэн байдаг. Аргагүй шдээ, биеийн байдал нь онцгой доордоод, ноцтой доордож гарч ирж байгаа. Тэгээд эмнэлгээр явж үзүүлэхгүй яах вэ. Тэгэхээр тэр эмнэлгийн баримт бичгүүд нь огноогоороо цагдан хоригдсонтой уялдаатайгаар эмчилгээний баримтууд, оношилгоо авагдсан байдаг. Тэр байтугай хамгийн онцгой тохиолдол бол хамгийн анх цагдан хоригдоод суллагддаг. 2012 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн энэ хүнийг уг нь баривчилж эхэлсэн. Гэхдээ процессын зөрчил, мөрдөгч, прокурорын буруутай ажиллагаа энэ цаг үеэс эхэлнэ. Эрүүдэн шүүлтэд орж эхэлсэн хүн. Баримтаар харагдаад байгаа. Яагаад гэхээр, 09 дүгээр сарын 08-ны өдөр үүрээр энэ хоёрыг баривчилж ирээд, Н.Ц**************г паарнаас гавлаатайгаар 2 хонуулсан атлаа 10-ны өдрөөс эхэлж баривчлах тогтоол үйлдэж байгаа. н.Ш////баатар мөрдөн байцаагч 2 хоногийг нь хаашаа хийх гээд байгаа юм. 2 хоногийг ямар нэгэн тогтоолгүй, прокурорт мэдэгдээгүй, хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нь сүүлд орж ирсэн. Тэр үед 2012 онд хойшлуулшгүй ажиллагаа гэдэг тодорхойлолт байгаагүй. Паарнаас гавлаатайгаар хэлтэс  дээр 2 хонуулсан нь эрүүдэн шүүлтийн хэлбэр байхгүй яах вэ. 09 дүгээр сарын 08-ны үүрээр Н.Ц************** ухаангүй хүн хээрээс олдсон. н.О*****д ухаангүй болтлоо зодуулсан. Толгой руугаа манартал цохиод ухаан алдаж унасан юм шиг байгаа юм. Ухаан алдсан байдалд нь эргэлзээд удаа дараагийн шүүх дээр нэлээн тодруулж байгаад тодорхой болсон. Гэрч нарыг асуусан. Ухаан алдсан байсан нь тодорхой. Толгойндоо хүнд гэмтэл авсан хүн ухаан алдахдаа тултал шууд зодуулаад гэмтэл авсан хүн бүтэн жил гаруй хоригдохдоо энийг оношлуулж эмчлүүлж чадаагүй. Хорихын эмнэлэгт ямар юмны тархины оношилгоо байх вэ. MRI байхгүй. Байнгын толгой өвдөнө, даралт нь ихэснэ, байнгын эм ууна. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анх удаа хорихоос шүүгчийн захирамжийн дагуу суллагдсан. Энэ хүртэл миний тооцоогоор 464 хоног хоригдсон гэж үзэж байгаа. Энэ хооронд н.О*****д зодуулсны улмаас учирсан тархи, толгойны гэмтэл гэдэг нь даамжраад эмчилгээ авч чадахгүй байсаар байгаад сүүлд энэ хүн 2020 онд цус харвасан. Энэ талаарх баримтууд бүгд байгаа. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр суллагдаад анх удаа эмнэлгээр явж байгаад тэнд нь юу оношлогдсон бэ гэхээр Улсын клиникийн 1 дүгээр төв эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээр явсан. Оношилгооны баримтуудыг би шүүхэд гаргаж өгсөн шиг байгаа. н.О***** зүүн нүд рүү нь цохисон байдаг. Зүүн нүднийх нь ухархайн ясны цуурал, хуучин архагшсан хугарал гээд эмч нар бичсэн. 1хх-ийн 228-230 дугаар талд авагдсан. н.О*****гийн буруутай үйлдлийн улмаас ийм гэмтэл учирсан учраас тархи доргилт, тархины хаван оношлогдсон. Үүний улмаас энэ хүн ухаан алдалтад орсон. Ухаан алдсан хүнийг эмнэлэгт оруулаад 3 цагийн турш эмчилгээ хийгээд, ухаан орохоор нь буцаагаад хорих ангид авч ирээд хорьж эхэлсэн. Дахиж ам руу нь эм ч хийгээгүй, эмчтэй уулзах боломж ч олгоогүй, шинжилгээ хийлгээгүй. Тэр чигт нь хорьсоор байгаад жил 2 сарын дараа нэг юм эмнэлгийн тусламж авч эхэлсэн. Энэ бол энэ хүний хохирол даамжрахад нөлөөлсөн. Би 2013 оны 06 дугаар сард хорихын эмчээс эрүүл мэндийн талаарх тодорхойлолт авч байсан юм байна лээ. Энд хорихын түвшинд оношлоход эрүүл мэндийн үзлэгээр оруулахад ходоодны шархлаа оношлогдож байна, цаашид дурандуулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Нойр булчирхайн хурцадмал үрэвсэл оношлогдож байна, сахар нь бага байна, хеликобактертой байна гэж хурандаа Ц.Б**ын тодорхойлолт өгч байсан юм байна лээ. Энийг хэрэгт өгсөн байгаа. Мөн сүүлд гарахынх нь өмнө мөн эрүүл мэндийн тодорхойлолт авч байсан зэргээр ходоод дотор гэдэсний өвчлөлүүд цөсний, ходоодны, 12 нугалаа гэдэсний, бүдүүн шулуун гэдэсний ходоодны ийм шархлаанууд аль хэдийн үүсчихсэн, даамжирсан. Эмчлүүлж чадаагүй. Эмч шархтай байна гэсэн. Хорих ангид дуран байхгүй. Дурандуулсны дараа буюу оношилгоогоо барьж цаашид эмчилгээ бичнэ. Эмчилгээгээ бичиж чадахгүй, ямар эм өгөхөө мэдэхгүй байдалтай байсан. Энэ олон шархнууд нь одоо энэ хүнд үр дагавар үүсгэж, ходоодны шархтай, 12 нугалаа гэдэс, шулуун гэдэсний шархнуудтай. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хамгийн сүүлийн шүүх хурлаар ороход аймгийн нэгдсэн эмнэлэгт цөсөө авхуулаад цөсний хагалгаа хийлгэчхээд нойр булчирхайн үрэвслээр эмчлүүлээд хэвтэж байсан хүнийг ондоо багтаагаад хуралдаа оръё, би гүрийгээд суучихна гэж хэлэхээр нь бид нар эмнэлгээс нь гаргаж авч ирсэн. Цөсний хагалгаанд ороод 3 хонож байсан хүн шүүх хуралд орсон. Цөсөө авхуултал нь нойр булчирхай нь авах юм байхгүй болтол нь, үрэвстэл нь /энэ эрүүл мэндийн доголдол бол анх хорьж байх үед үүссэн/. Эмчлүүлж чадаагүй. Зохих эмчилгээ авч, эмнэлэгт хандаж чадаагүй. 2013 оны 12 дугаар сард дөнгөж суллаад он гараад шүүхэд хэрэг ирсэн. Прокурор яллах дүгнэлт үйлдээд 2014 оны 01 дүгээр сарын 13-нд шүүх хуралдаан хойшлоход шүүхээс буцаагаад хорьсон. Энэ хооронд 12 дугаар сарын 18-нд гарсан хүн 1 дүгээр төв эмнэлэгт очиж, хэвтээд 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хэвтсэн. 01 дүгээр сарын 03-ны өдөр он гараад анх бүртгүүлэх ёстой өдрөө ирж бүртгүүлээгүй байсан гэдгээр нь шүүх гадуур байх арга хэмжээг зөрчсөн гээд хорьсон. Тэгээд 01 дүгээр сарын 13-ны өдрөөс буцаагаад хоригдсон. Буцаж хоригдсоны дараа 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн цагдан хорих байранд байхад нь Н.Ц**************гийн хамт хоригдож байсан хүмүүсийг солиод Ц.Грррррррргэдэг хүнийг оруулж ирээд, тэр нь орж ирээд үгийн зөрүүгүй Н.Ц**************г зодоод унасан. Зодож цохихдоо н.О*****д зодуулж цохиулж гэмтсэн зүүн нүд рүү цохиж, өшиглөөд байсан. Энэ хүн архаг хугаралтай, нүдний даралт ихтэй болчихсон, тархины гэмтэл авсан байсан хүн тэр нь сэдрэхгүй яах вэ. Тэр хүнд зодуулсны улмаас Ц.Грррррррргэх хүнд хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Н.Ц************** хохирогчоор. Холбогдох баримтууд нь хэрэгт байгаа. Зүүн нүд, нүүрний зөөлөн эдийн няцрал, хаван гэх хөнгөн гэмтэл тогтоогдоод Ц.Гррррррррнь 181-т зааснаар шалгагдаад явсан. Яагаад бид хоёрын хохиролд орж байна вэ гэхээр, бид нар шүүхийг үндэслэлгүй хорилоо гэж маргаж байсан. Эмнэлэгт хэвтэж байгаад хуралдаа ирж чадаагүй хүнийг ирсэнгүй гээд хорьчихлоо, дөнгөж эмчлэгдэж байгаа хүний эмчилгээг нь таслаад, хорьчихлоо гээд гомдлууд гаргаж байсан. Хэрвээ хоригдоогүй байсан бол Ц.Гррррррррзодуулахгүй байсан. Тэр залууд зодуулаад авсан гэмтлийг процессын буруутай ажиллагааны улмаас, хууль бусаар хоригдож байсны улмаас авсан гэмтэл, эрүүл мэндийн доголдол гэж үзээд байгаа. Үүнийг онцолж хэлмээр байна. Бусад эрүүл мэндийн шалтгаанууд бүгд хэрэгт авагдсан баримтаараа нотлогдож байгаа. Сэтгэл санааны хохирлыг яагаад 5,009,000,000 төгрөг юм бэ гэж байна. Шүүхийн өмнө 45 удаа зогссон. Улсын дээд шүүхийн тогтоол байсан. Байцаан шийтгэх тухай хуулийн төрөөс хохирол нэхэмжлэх тухай заалтуудыг харахаар хэдэн удаа яллах дүгнэлт гардаж авч байсан, шүүхээр хэдэн удаа орж байсан, хэд нь шийтгэх тогтоол, хэд нь цагаатгах тогтоол, яллах дүгнэлт хэдэн удаа гардаж авсан, прокурорын эсэргүүцэл хэдэн удаа бичигдэж байсан зэрэг, мөн тухайн хүний сэтгэл санаанд учирсан шаналлыг уялдуулан үнэлж болно гэдэг ойлголтыг би авсан. Тийм учраас шүүхийн удаа дараагийн тогтоолууд, урьдчилсан хэлэлцүүлгээс буцааж байсан шүүгчийн захирамжууд, прокурорын эсэргүүцэл бичигдэж байсан баримтууд зэргийг бүгдийг нь өгсөн. Эрүүгийн хэргээс хуулаад иргэний хэрэгт өгчихсөн байгаа. Бүрэлдэхүүн танилцах байх. Энэ хүн нийтдээ 12 жилийн турш шалгагдах явцад 1179 хоног цагдан хоригдож, 45 удаа шүүхийн өмнө түгшүүрлэн зогсож, 8 удаа прокурорын эсэргүүцэл бичигдэж айж сандарч, 11 удаа яллах дүгнэлт гардаж айж, сандарч мэгдэрч 2 удаа гэм буруутай гэж тогтоогдсон ял уншигдаж, сэтгэл санаагаар хохирч, 2 удаа цагаатгах тогтоол гарсан. Бүх шатны шүүхийн тоог гаргасан. Шүүхийг гэм буруугүй гээд дүгнэхээр нь прокурор тухай бүр эсэргүүцэл бичиж байсан. Бичихдээ бүр аймгийн Ерөнхий прокурор нь бичиж байсан. Хянаж байгаа прокурор нь биш. Би Төв аймгийн Прокурорын газар бүхлээрээ шүүгдэгч Н.Ц**************гийн эсрэг ажиллаад, харин нөгөө шүүгдэгч н.О*****г ивээн тэтгэж, хаацайлаад амраагаад ялгаварлан гадуурхаж үзээд байсан. Энэ ажиллагаа, сэтгэл санааны онцгой хямралыг энэ шүүгдэгчид учруулж байсан. Хүн шударга шүүхээр шүүгдэх эрхтэй. Хууль шүүхийн өмнө эрх тэгш. Тийм байтал эрх тэгш байдлыг тогтоож өгч байгаа шүүхүүд ийм биш байна, эсхүл хоёуланг нь оруулаад ир гэж дээд шүүхийн нэг хуралдаан дээр н.Ганзориг шүүгч бүр орилж байсан. Улсын Ерөнхий прокурорын төлөөлөгч рүү. Энэ хэрэгт гурвуулаа явж байгаад 2 нь амьд, 1 нь үхсэн байна. Энэ хоёр хүний аль нь мөн эсэх талаар шүүх нэг мөр шийдэж чадна. Та хоёр нэгийг нь орхиод байна. Хоёр хүнийг хоёуланг нь оруулаад ир. Ямар нэгэн аргаар л шүүхийн өмнө хоёуланг нь зогсоочих, шүүх хэн нь гэм буруутайг нь ялгаж болохоор байхад прокурорууд яах гээд байгаа юм бэ гэж н.Ганзориг шүүгч орилж байсан. Тэр үед микрофоныг хааж байгаад хэлсэн. Хурлын тэмдэглэлд байдаггүй. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч аргаа барсандаа л хэлж байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүгч бас удаа дараагийн хурлын дараа микрофон хаасны дараа Төв аймгийн прокуроруудаа та нар яах гээд байгаа юм бэ гээд асуудаг байсан. Яагаад та нар ингэж ажиллаад байгаа юм бэ гэж асуудаг байсан. Энийг н.Г777777, н.О******* хоёр сайн мэдэж байгаа. н.Г.Э******* ч 1, 2 удаа орж байсан. Хяналтын прокурорууд энэ байдлаараа хяналтын прокурор нь эсэргүүцлээ бичдэг юм байгаа биз, хуралдаанд оролцоогүй Төв аймгийн Ерөнхий прокурор 2 удаа эсэргүүцэл бичиж орж ирж байсан. Нэг онцгой тохиолдол нь 2021 онд ковидын үеэр н.Г777777 прокурор улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичих хоногоо 1 хоногоо хэтрүүлээд шүүхэд авч ирж өгсөн. Тэрийг хадам аав маань ковидоос болж нас бараад хотод ажилтай байж байгаад ирж чадаагүй гээд. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүгч эсэргүүцлийг хүлээн авахгүй буцааж байсан. Хугацаа хэтэрсэн гэдгээр. Гэтэл аймгийн ерөнхий прокурор нь н.Нямтайван байсан. Ямар ч хуульд байхгүй аргачлал гаргаж ирээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүгчид буцаагаад хандаад хэтэрсэн хугацааг сэргээгээд өгөөч гэж хүсэлт гаргах ёстой. Тэгэхгүй байгаа юм. н.Нямтайван давахын ерөнхий шүүгч рүү хүсэлт гаргаад, яагаад ч юм мэдэхгүй давахын ерөнхий шүүгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хугацаа хэтрүүлсэн байна гээд тогтоогоод эсэргүүцэл улсын дээд  шүүх хүртэл явсан. Дээд шүүх хянахаас татгалзаж байсан. Гэхдээ би бас дагуулаад гомдлоо бичиж байсан. Ямар ч хуульд байхгүй зохицуулалтаар бид нар хугацаа сэргээгээд хэзээ давахын ерөнхий шүүгч энэ асуудлыг шийдэж байсан юм бэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн эрх хэмжээний асуудал. Ингэж хүртэл арын хаалгадаж байхдаа яадаг юм бэ та нар гээд би гомдлоо бичээд явж байсан. Өмгөөлөгч нар удаа дараа улсын ерөнхий прокурорын газарт хандаж гаргаж байсан гомдлууд, тэдгээрийн хариунуудыг би иргэний хэрэгт өгсөн байгаа. Өмгөөлөгч нарын ажиллагааг нэгдүгээрт нотлох гэж. Хоёрдугаарт, прокурорын байгууллагын бүх шатны буруутай ажиллагаа энд нөлөөлсөн гэдгийг нотлохоор энийг өгөөд байгаа. Эрүүгийн процесс явж байх үед шүүх бүрэлдэхүүн бид нараас удаа дараа асуудаг. Та нар шүүх хурал дээр ирэхдээ олон юм ярьдаг. Тухайн асуудлаар гомдол гаргасан юм уу, зохих байгууллагад хандсан юм уу гэж дандаа асуудаг. Хандаж байсан. Нэгдүгээрт, тухай бүрт нь шүүх бүрэлдэхүүнд хэлж байсан. Гомдол гаргаж байсан баримтуудаа прокурорын газраас өгч байсан хариунуудыг өгсөн. Улсын Ерөнхий прокурорын маш олон арваад тооны прокурорын нэртэй хариунууд н.Тэгшмандал, н.Хүрэлсүх, Г.Тунгалаг нарт өгсөн байдаг юм байна. Дотроо томоохон албан тушаалтнуудын хяналтад, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавих хэлтсийн дарга н.Алтангэрэл, н.Сагсай прокурор, н.Чинбат прокурорын зөндөө хариу байдаг юм байна. Бид нар яадаг вэ гэхээр, улсын дээд шүүх ингэсэн, шат шатны шүүхүүд ингэсэн гээд танай Төв аймгийн прокурорын газар шүүхийг сөрөөд, шүүхийн даалгаврыг биелүүлэхгүй хууль зөрчөөд н.О*****г нэг мөр хэрэгсэхгүй болгож, эсхүл тусгаарлаад, 91.2-11-т зааснаар шалгаж байснаа нэг бол шууд хэрэгсэхгүй болгож, эсхүл 181.2 болгосноо буцаагаад хэрэгсэхгүй болгож, янз бүр болгож н.О*****г хаацайлаад байна, буруу ажиллаад байна гэж дандаа гомдол гаргадаг. Энэ алдааг нь залруулж өгөөч, болохгүй бол прокурорын хяналтыг өөрчилж өгөөч, өөр нийслэлийн хяналтад болгож өгөөч гэж гомддог байсан. Прокурорыг татгалзаж олон удаа гомддог байсан. Татгалзлыг дандаа хүлээж авдаггүй. Яллах дүгнэлт үйлдэхээр нь яллах дүгнэлтийг хүчингүй болгож өгөөч шүүхийн даалгавартай нийцэхгүй байна гэж маш олон удаа гомдож байсан. Яллах дүгнэлт зөв байна. Н.Ц**************г буруутгаж байгаа нь зөв байна гээд улсын ерөнхий прокурорын прокурор удаа дараа хариу өгч байсан. Энэ бол дандаа хэлмэгдэлтийг үргэлжлүүлж байсан, хууль бус ажиллаж байсан үзүүлэлтүүд гэж би харж байна. Шүүхийн асуудаг байсанчлан би сүүлдээ хэнд гомдохоо мэдэхээ байдаг байсан. Ийм олон прокурор. Улсын ерөнхий прокурорын газрын арваад прокурор, Төв аймгийн прокурорын газрын хориод прокурор ээлжлээд бүгдээрээ хууль зөрчөөд байгааг би яах вэ. 30 гаруй прокурорын Авлигатай тэмцэх газарт бичиж өгөх юм уу. н.Г777777, н.Ц.С********* прокурорын талаар Авлигатай тэмцэх газарт хүртэл хандаж байсан байна лээ. Авлигатай тэмцэх газар аваагүй. Авлигатай тэмцэх газарт н.Хунгаабэйж гэх гэрч н.О***** гэж миний хадам аав байсан этгээдээс н.О*****гийн Наранхүү гэдэг миний нөхөр н.Ц.С*********, н.Ш////баатар хоёрт өөрсдийнх нь нэхсэний дагуу удаа дараа авлигал өгөөд байсныг би мэднэ гээд Авлигатай тэмцэх газарт бичсэн байна лээ. Тэр үед Авлигатай тэмцэх газар хүлээн авахаас татгалзаж, нотлогдохгүй байна гэх. Шалгаагүй байж яаж нотлогдохгүй байна гээд байгааг мэдэхгүй. Тийм хариуг н.Гунгаабэйжид өгч байсан. Энэ талаар зохих ёсоор гомдлоо гаргаад байна. Миний хувьд н.Ц.С*********ийг болиулъя, н.Г777777ыг татгалзъя, энэ хариуцлагагүй ажиллагааны цаана юу байна, хаанаас захиалга авч, хэнд үйлчлээд байна, н.О*****гээс магадгүй авлигал аваад байгаа юм болов уу, энэ талаар шалгаач гэдэг гомдолд хариу өгч байсан талаар хэрэгт байсан. Н.Ц**************гийн ар гэр н.Саранчимэг нэг удаа түүнд нэрээ нууцалсан этгээд н.Ц.С*********, н.О***** хоёр аймагт шүүх хурлын өмнө хамт хоол идэж байхыг би харсан гэж хэлдэг. Энийг шалгуулъя гэж Төв аймгийн прокурорын газарт н.Саранчимэг гомдол гаргасныг хүлээн авахгүй, татгалзсан хариу энэ дотор байгаа. Бид нар гомдол гаргаагүй биш. Байдгаараа арвалзаж, дэрвэлзэж байж болох бүх шатандаа хандаж байсан. Харамсалтай нь гомдлын хариуг хүлээж авч байгаагүй. Энэ алдаа, завхралтай ажиллагааг Монгол Улсын шүүх шударгаар шийдвэрлэж, таслан зогсоож өгсөн. Хамгийн сүүлд цагаатгах тогтоол гарч, өнөөдөр Н.Ц************** бид хоёр төрөөс хохирол нэхэмжлэхээр олон юм яриад зогсож байна. Энэ боломжийг бүрдүүлж өгсөн нь шүүхийн гавьяа. Түүнээс прокурор, цагдаа хоёр бол Н.Ц**************г үнэхээр хэлмэгдүүлж байсан. Алаг үзэж, хэтэрхий алагчлан ханддаг. н.О*****тэй холбоотой тогтоолууд, түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, хэргийг нь тусгаарлаж байсан, цагдан хориог нь туйлын хачирхалтай хуульд байхгүй шалтгаанаар цуцалж байсан талаарх нотлох баримтуудыг би шүүхэд гаргаж өгсөн. Энүүгээр алаг үзэж, эрүүдэн шүүж байсан. Шүүхийн өмнө шударгаар шүүлгэх, энэ эрхээ хязгаарлуулж, доромжлогдож, гутаагдаж, дарлуулж, дарамтад автаж, айдас хүйдэст автаж байсан гэдгийг нотлох гэж энэ баримтуудыг өгсөн юм. Олон юм нуршаад яах вэ. Бүрэлдэхүүн нэхэмжлэл, баримтуудтай танилцаж байгаа. Та бүхний цагийг хэмнэхийг тулд ганцхан удаагийн жишээг дурдъя. н.Г777777 Н.Ц**************г хорьж байгаа. Сар бүрийн хорио сунгалт дээр яллагч хоръё гэж байхад хүн амины холбоотой хэрэг дээр шүүх эрх нь шүүхийн эрх хэмжээ. Энийг шүүхийн буруу гэж үздэггүй. Харин прокурор тэгж оруулж ирээд байгаа. Тэгсэн хэр нь н.О*****г болохоор 2021 онд н.Г777777 цагдан хорионы хурал дээр гаргаж байгаа тайлбартаа н.О*****гийн бие нь муудсан гэх. Ямар ч баримт байхгүй байсан. н.О*****гийн ээж нь өндөр настай хүн байдаг, хүүг минь гаргаж өгөөч гэж надаас гуйгаад байхаар нь би цагдан хориог цуцлах саналтай байна гэж бүр өөрөө хэлсэн үг. Цагаан дээр хараар бичсэн. Энийг хүнийг алаг үзэх гэхгүй яах юм бэ. Хэзээ ямар хуульд шүүгдэгч, цагдан хоригдогчийн ар гэхээр гуйхаар нь гаргадаг юм бэ. н.Г777777 ингэж хуулийг зөрчиж байсан. н.Г777777 хуулийг үнэндээ завхруулж байсан. Өөрийнх нь талаар шалгуулах гээд гомдол гаргахаар Авлигатай тэмцэх газар авдаггүй юм байна лээ. Цагдааг бол Цагдаагийн Ерөнхий газрын хэлтэст эхэлж орж байж гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг мөрдөгч хийсэн байна гэж үзвэл цааш Авлигатай тэмцэх газар шалгана. Харин прокурорын ёс зүйн хэлтэс буюу Улсын Ерөнхий Прокурорын газрын дотоод хяналтын хэлтэс зөрчил, гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзвэл цааш очдог. Түүнээс биш шууд Авлигатай тэмцэх газар бид нарын гар дээрээс гомдол авдаггүй юм байна лээ. Бид нар ингээд юу ч шалгуулж чадаагүй. Энэ хүмүүс бүгдээрээ одоо төрийн өндөр албан тушаалтнууд хэвээрээ, яллагч хийгээд явцгааж байгаа. Н.Ц************** бол яах юм бэ, шүүх намайг нэгэнт үнэн зөвөөр шийдвэрлээд цагаатгасан учраас олон хүмүүсийг ажилгүй болгоод яах юм бэ, би цааш заргалдахгүй гээд байдаг юм. Би бол заргалдмаар байгаа. Энэ хүмүүс нэг хэрэг дээр ингэж ажилласан. Өөр хэрэг дээр ч гэсэн цаашид энэ залуу хүмүүс бүгдээрээ ингэж ажиллахгүй гэх баталгаа байхгүй. Дахиж олон хүнийг ийм байдалд оруулахгүйн тулд би н.Г777777, н.Ц.С********* нарт гомдол гаргамаар байгаа. Улсын Дээд шүүх цагаатгасан тогтоолыг 2 удаа буцаахдаа цагаатгасан нь буруу байна гэж буцаагаагүй. Процессын алдаа, шүүхийн бичиг баримтын алдаа, дүгнэлтийн алдаанууд зөрчилдөөнтэй байна. 2 өөр дүгнэлт хийсэн байна гэж давах шат руу нэг удаа давахын магадлал туйлын хачин байна, энийг залруул гэж хамгийн сүүлд буцааж байсан. Түүнээс өмнө н.Ганзориг шүүгч орилж, Н.Ц**************г ялласныг шүүх шийтгэх тогтоол гаргахдаа дотроо цагаатгах заалттайгаар цагаатгаад оруулж ирсэн дээр эсэргүүцэл бичээд явахад Н.Ц**************г цагаатгахаар энэ хэрэг эзэнгүй болно гэж хохирогч тал маргаад байсан. Улсын дээд шүүхээр бүгдээрээ орсон. Тэр үед нөгөө нэг гуравдагч этгээд н.О*****г нь ямар нэгэн байдлаар Н.Ц**************тэй хамт оруулж ир гэж улсын дээд шүүхээс 1 удаа буцааж байсан. Түүнээс цагаатгалыг буруу гэж үзэж байгаагүй. Хамгийн сүүлийн 2 удаад нь дээд шүүх хангахаас татгалзаж, шинэ хуулийн дагуу буцаасан. Өмнөговь аймгийн давж заалдах болон Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн 2, 3 удаагийн магадлалууд байгаа. Тэдгээр магадлалууд Н.Ц**************гийн хэлмэгдүүлэлтийг үгүйсгэсэн шинжтэй биш, хэрэг дотор процесс ажиллагааны алдаа, шүүхийн дүгнэлтийн зөрчилдөөний байдлуудыг залруулах гэж буцааж байсан гэж үздэг. Н.Ц**************г хилсээр 12 жилийн турш хэргийг сунжруулсан ийм алдаа, завхралтай үйлдлийг прокурор хариуцах ёстой гэж үзэж байна. Цагдааг яагаад мултлаад байна вэ гэхээр цагдаа прокурорын үүрэг даалгаврыг биелүүлэгч. Цагдаад өөрт нь бие даасан бодол, дүгнэлт гэж байхгүй. Одоогийн бидний мөрдөж байгаа хуулиар. Прокурорын юу хий гэснийг хийдэг хүмүүс учраас энэ шийдвэрийг хариуцлагыг прокурорын байгууллага хүлээх ёстой гэж үзэж байна. Прокурорын нэрийн өмнөөс төр хариуцаж, арилгадаг учраас төрөөс нэхэмжилж байна. 2020 оны хавар 1 удаа хоригдож гарч ирээд Н.Ц************** ухаан алдаж унасан. Тэрийг хөнгөн хэлбэрээр цус харвалт гэж оношилсон. Тэр талаарх бичиг баримтуудыг өгсөн байгаа. Хоригдож байх үедээ  тархи толгой нь байнга дүүрч өвддөг, нүд нь байнга улайлттай байдаг, хараа нь бүрэлздэг, хараа нь тогтмол оноос онд муудаж ирсэн. Зүүн нүдний хараа. Маш их мартамхай, шилэн хүзүүгээр нь байнга чилж өвддөг, даралт нь байнга өндөр байдаг. Өвчин намдаах эм болон даралтын эм байнга ууж байдаг. Ийм л байдалтай болсон. 12 жилийн хугацаанд. Хуульд зааснаар ар гэрийнхэнд нь учирсан хохирлыг нэхэмжилнэ гэж байхгүй. Энэ хэргийн тухайд, Н.Ц************** ганцаараа хохирсон зүйл биш. Үйлдсэн хэрэг бол яах вэ. Хүн зоригтойгоор хариуцлагаа хүлээхээр зогсоно байх. Гэтэл хилс хэрэг гэдэг бол хамгийн хэцүү байдаг юм байна. Хүн маш их шаналдаг, тарчилдаг юм байна гэдгийг прокурорууд үүнээс хойш ойлгож, та бүхэн ажилдаа ийм алдаа дутагдал гаргахгүй байгаасай гэж ахмад хуульчийн хувьд зөвлөмөөр байна. Төр ийм байдлаар хохирсон иргэнийхээ өмнө хариуцлага хүлээж нэхэмжилж байгаа мөнгийг нь гаргаж өгөх байх гэж найдаж байна. Шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг шийдэж өгөх байх гэж найдаж байна гэв.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Э******* би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу иргэн Г.Ц**************гээс гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гардан авч танилцаад дараах тайлбар гаргаж байна. Прокурорын тайлбар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, 2.1-д хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон, 2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж, 45.3 дугаар зүйлийн 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого... 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй талаар заасан. Нэхэмжлэгч Г.Ц************** нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байх тул хуульд заасан хохирол нөхөн төлүүлэх үндэслэлийг бий болгож, хохирлоо арилгуулах эрх үүссэн байна. Нэхэмжлэл болон нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудтай танилцахад, нэхэмжлэлийн шаардлага болсон 5,172,655,839 төгрөг нь ажилгүй байсан хугацааны авч болох байсан дундаж цалин 901,881.17 төгрөгийг ажилгүй байсан 136 сараар бодож нийт 122,655,839.12 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад зориулж өмгөөлөгч Г.Тунгалаг, 3.Хүрэлсүх, Ж.Тэгшмандал, Э.Сувдмаа нарт нийт 50,000,000 төгрөг төлсөн, сэтгэл санааны хохирол 5 тэрбум төгрөг багтсан байх ба эдгээрээс нэр бүхий 4 өмгөөлөгчид төлсөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 230.3 дахь хэсэгт хохирогчийн эдийн бус гэм хорыг арилгуулах шаардах эрхийн талаар хуульчилсан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “...эздийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан байх бөгөөд эдийн бус гэм хорыг хэр хэмжээгээр, хэрхэн тооцож, хэрхэн гаргуулах талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй буюу сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй нь нэхэмжлэгчид учирсан гэх сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн сэтгэл санаанд учирсан гэх хохирол түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүргээ биелүүлээгүйгээс гадна дээрх асуудалд гуравдагч этгээдийн зүгээс дүгнэлт хийх боломжгүй байна. Хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгч нарт төлсөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн мөнгөн дүнгийн талаар нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцсаны эцэст дахин тайлбар гаргах болно гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т/// шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ц**************гийн нэхэмжлэлтэй, 5,172,655,839 төгрөгийг гэм хорын хохирлыг арилгуулах нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1, 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй талаар хуульчилсан байна. Нэхэмжлэгч Н.Ц************** бол эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, цагаатгасан шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хохирол нөхөн төлүүлэх үндэслэлийг бий болгож, хохирлоо гаргуулах, арилгуулах эрх үүссэн байна гэж дүгнэсэн байна. Үүнээс, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 5,172,655,839 төгрөг нь ажилгүй байсан хугацааны авч болох байсан дундаж цалин 901,881,17 мөнгийг 136 сараар бодож нийт 122,655,839,12 мөнгө гэж, хууль зүйн туслалцаа авахад зориулсан мөнгө анх нэхэмжлэлийн шаардлага дээр бол 50,000,000 төгрөг гэсэн. Сая баримтаар 41,000,000 төгрөг гарсан. Энэ баримтаар гарсан 41,000,000 төгрөгийг цагаатгасан этгээд учраас энэ хэрэгт холбогдоогүй байсан бол өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахгүй байсан гэдэг тайлбартай нийцэж болохоор байна. 41,000,000 төгрөгийг гаргуулахад эргэлзээ төрөхөөргүй байна гэж харж байна. Харин сэтгэл санааны хохирол 5,000,000,000 төгрөг ба эдгээрээс 4 өмгөөлөгчид төлсөн мөн 122,655,839 төгрөг буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэргийг нь ямар аргачлалаар яаж бодож тооцоолсон гэдгийг тогтоох боломжгүй нөхцөл байдал байна гэж үзэж байгаа учраас энийг олгуулах нэхэмжлэлийн шаардлагад тайлбар байхгүй байна. Жишээ нь, 122,655,839,12 мөнгийг бол 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ажлаас халсан тушаал, гэмт хэрэгт холбогдсоноор халсан. Нэхэмжлэгч Н.Ц************** бол 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл энэ байгууллагад жолоочоор үргэлжлүүлэн ажиллах байсан эсэх талаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Харин энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1179 хоног цагдан хоригдсон хоног байдаг. Энэ цагдан хоригдсон хоногийг миний бие тооцож үзэхэд нийт 979 хоног гэж тооцогдсон байна. Энийг би туйлын хөтөлбөргүй, үнэн гэдэг байдлаар тайлбарлах нь зохисгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол дээр 1179 хоног гэж дурдагдсан байгаа. Би өнөөдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж, цагдан хоригдсон хоногийг тоолохоор 2хх-ийн 37 дугаар тал, хх-ийн 43 дугаар тал, 2хх-ийн 46 дугаар тал, 2хх-ийн 49 дүгээр тал, 2хх-ийн 52 дугаар тал, 2хх-ийн 55 дугаар тал, 2хх-ийн 200 дугаар тал, 3хх-ийн 13 дугаар тал, 3хх-ийн 109 дүгээр тал, 3хх-ийн 148 дугаар тал, 3хх-ийн 156 дугаар тал, 3хх-ийн 160 дугаар тал, 3хх-ийн 209 дүгээр тал, 4хх-ийн 1 дүгээр тал, 4хх-ийн 227 дугаар тал, 5хх-ийн 249 дүгээр тал, 11хх-ийн 120-130 дугаар талуудад авагдсан нийт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хоногийг тооцож үзэхээр 979 хоног байгаад байгаа. Нийт цагдан хоригдсон хоногийг 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг. 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоорондох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 240,000 төгрөг. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйл дээр байгаа. Энэ ямар заалт вэ гэхээр, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахаар гэх. Ял оногдуулахдаа ялыг ямар хэмжээгээр бодож тооцох вэ гэдгийг хуульчилсан. Торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солих хэмжээтэйгээр хуульчилсан. Үүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг Эрүүгийн хуульд зааснаар 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож олгох хууль зүйн үндэслэл байна гэж харж байгаа. Г.Тунгалаг өмгөөлөгчийн зүгээс шүүхээс цагаатгасан шийдвэр гарсан. Шүүхийн цагаатгасан шийдвэр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгосон. 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгосон нь ямар зүйл заалт байсан бэ гэхээр, гэм буруугүйд тооцох хууль ёсны зарчим байгаа. Үүний 2 дахь хэсэгт нь эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталж цагаатгасан тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг прокурор хууль зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтаар үнэлдэг. Тухайн нотлох баримтаар Н.Ц**************г энэ хэрэгт буруутай гэх нотлох баримтууд цугларсны үндсэн дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах гэдэг шат шатны арга хэмжээнүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж байсан. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болохуйц бүхий л нотлох баримтыг энэ хэрэгт авагдсан гэж үзэж, энэ нотлох баримтуудаар хөтөлбөргүйгээр Н.Ц**************г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэж, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж, цагаатгасан шийдвэр гарсан. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, одоо хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэллэгээр хойшлуулшгүй ажиллагаа. Хамгийн анхны цугларсан нотлох баримтууд бүгд нэхэмжлэгч Н.Ц************** рүү гэж чиглэсэн нотлох баримтууд цугларсан учраас Н.Ц************** энэ хэрэгт буруутгагдаж прокурорын зүгээс буруутгаж, яллагдагчаар татаж, хуульд заасан үндэслэл журмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хэрэгт ямар ч огт хамааралгүй, ямар ч нотлох баримтаар зааж, чиглүүлсэн нотлох баримт байхгүй байхад энэ хүнд чиглэсэн, сая Г.Тунгалаг өмгөөлөгчийн тайлбарласнаар н.О*****гийн нөлөөллөөр прокурор, мөрдөгч хоёрын хууль бус ажиллагаа, эрүүдэн шүүх ажиллагаа хийсэн гэж яриад байгааг нь хууль зүйн үндэслэлгүй гэж хэлмээр байна. Нэгэнт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээрээ өөрийн дүгнэлтээ гаргаж явдаг субъектын хувьд боломжгүй байна гэж үзэж байна. Өмгөөллийн зардлын тухайд, энэ хүнд холбогдох эрүүгийн хэрэг цагаатгагдаж шийдэгдсэн. Хууль зүйн туслалцаа авахдаа зарцуулсан зардал бол нотлох баримтаар тогтоогдсон 41,000,000 төгрөг. Энийг төр төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй гэх үндэслэл байхгүй. Харин сэтгэл санааны хохирол болон ажиллаж байсан бол олох ёстой байсан орлого зэрэг нотлох баримтуудыг бол хөтөлбөргүй тогтоох боломжгүй, тогтоогоогүй. Нэхэмжлэгч өөрөө тогтоож чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж хуульчилсан. Үүний дагуу нэхэмжлэгч Н.Ц**************гийн эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэл санааны хохирлыг 5,009,000,000 төгрөгөөр үнэлээд нэхэмжилж байгаа нь хөтөлбөргүйгээр тогтсон үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага биш байна. Ийм учраас гаргуулах боломж нөхцөл байхгүй байна. Харин цагдан хоригдсон 1179 хоногийг миний тооцож үзсэнээр 979 хоногийг нэгэнт цагдан хоригдсон болохоор үнийн дүнг нь 2012 оны 09 дүгээр сарын 11-ээс сэжигтнээр баривчилсан 3 хоног, сэжигтнээр цагдан хорьсон 11 хоног, 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 45 хоног гэх зэрэг хоногуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцоолоод 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг мөнгөн хэлбэрт шилжүүлээд 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 төгрөгөөр дүйцүүлснээр тооцож олгох нь зүйтэй байна гэв.

5. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/39 дүгээр магадлал (1-р хх-ийн 8-12), “Ш//// Алт” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №252к дугаар “Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалын хуулбар (1-р хх-ийн 13), Н.Ц**************гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хх-14-20), Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоол (1-р хх-21-30), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоол (1-р хх-31-42), Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлал (1-р хх-43-48), Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 345 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралт (1-р хх-49-58), Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ДШМ/31 дүгээр магадлал (1-р хх-59-62), Н.Ц**************гийн өмгөөлөгч Г.Тунгалагтай 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ (1-р хх-100), Н.Ц**************гийн өмгөөлөгч З.Хүрэлсүхтэй 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан №Э/2012/35 дугаар гэрээ (1-р хх-101-102), “Ш//// Алт” ХХК-ийн захиргаа аж ахуйн албаны жолоочийн 2020-2023 оны цалингийн хүсэлт(1-р хх-103), Н.Ц**************гийн эмнэлгийн баримт(1-р хх-118-124), Н.Ц**************гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалтай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (1-р хх-125-126), Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/541 дүгээр албан бичгээр ирүүлсэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож байгаа хоригдогч Н****** овогтой Ц**************гийн биеийн байдлын талаарх танилцуулга (1-р хх-127-128), Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 8/1108 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-129), Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Тунгалгын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын Ерөнхий прокурорын газрын өргөдөл гомдол хүлээн авах албанд гаргасан гомдол (1-р хх-130-132), Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 382 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-133), Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/998 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-134), Н.Ц**************гийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн Улсын Ерөнхий прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах М.Б**од хандан гаргасан Эрүүгийн хэргийг шалгах, хяналт тавих харьяаллыг өөрчлүүлэх тухай хүсэлт (1-р хх-135-137), Н.Ц**************гийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/060 дугаар Төв аймгийн Прокурор БО///т гаргасан хүсэлт (1-р хх-138-139), Н.Ц**************гийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн 03 дугаар сарын 18-ны өдрийн А/061 дүгээр Улсын Ерөнхий прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах Л.Б**од хандан гаргасан хүсэлт (1-р хх-140-141), Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 205 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-ны хуулбар (1-р хх-142), Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-ны хуулбар (1-р хх-143-144), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4/2233 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-145), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/293 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-146), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/2538 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-147), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/2213 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-148), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/2386 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-149), өмгөөлөгч Ж.Тэгшмандалын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/25 дугаар хүсэлт (1-р хх-150-151), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 4/762 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-152), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/2696 дугаар “Хариу мэдэгдэх хуудас” (1-р хх-153), Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ДШМ/25 дугаар магадлал (1-р хх-154-156), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоол (1-р хх-157-163), Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/37 дугаар магадлал (1-р хх-164-168), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоол (1-р хх-169-174), Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 394 дүгээр яллах дүгнэлт (1-р хх-175-191), Ачтан клиник эмнэлгийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн сэрэнги үеийн ЭЭГ бичлэг (1-р хх-192-194), Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 44 дүгээр яллах дүгнэлт түүний хавсралт (1-р хх-195-205), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж (1-р хх-211-212), Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ДШМ/56 дугаар магадлал (1-р хх-213-214), Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 96-А дугаар “Сэжигтнээр баривчлах тухай” захирамжийн хуулбар (1-р хх-37), Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 69Д дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамжийн хуулбар (1-р хх-217), Төв аймгийн Прокурорын газрын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр “Зарим сэжигтэн яллагдагч нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолын хуулбар (1-р хх-218-220), Төв аймгийн Прокурорын газрын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр “Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоолын хуулбар (1-р хх-221-222), Төв аймгийн Прокурорын газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр яллах дүгнэлтийн хуулбар (1-р хх-223-224), Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/617 дугаар албан бичгийн хуулбар (1-р хх-225), Төв аймгийн Прокурорын газрын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 306 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-ны хуулбар (1-р хх-226), Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Н.Ц**************гийн эрүүл мэндийн тодорхойлолтын хуулбар (1-р хх-227), Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамжийн хуулбар (1-р хх-228-230), Н.Ц**************гийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эмнэлгийн магадалгааны хуулбар (1-р хх-231), өмгөөлөгч Г.Тунгалагийн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар хүсэлт, түүний хавсралтын хуулбар (1-р хх-232-234), Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар “Хүсэлтийг хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-235-238), эмчийн магадалгааны хуулбар (1-р хх-239-240), Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоолын хуулбар (1-р хх-241), Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаар “Шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлт”-ийн хуулбар (1-р хх-242-243), Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сум дахь СДЦХ-ийн МБТ-ийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Ш////баатарын эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолын хуулбар (1-р хх-244), Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Хорьж мөрдөх хугацаа сунгахаас татгалзах тухай” захирамжийн хуулбар (1-р хх-245), Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 272 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаагаар яллагдагчийг цагдан хорих тухай” захирамжийн хуулбар (1-р хх-246-247), Төв аймгийн Прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/505 дугаар албан бичгийн хуулбар (1-р хх-248), Төв аймгийн сум дундын 23 дугаар шүүхэд М.Хунгообээжийн гаргасан нотлох баримт гэх хүсэлтийн хуулбар (1-р хх-249), Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолын хуулбар (2-р хх-1-3), Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-4), Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дүгээр “Хорьж мөрдөх хугацаа сунгахаас татгалзах тухай” захирамжийн хуулбар (2-р хх-5), Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар Сонсгосон ялыг өөрчлөх тухай Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-6), Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамжийн хуулбар (2-р хх-7-8), Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр “Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай” Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-9), Эмнэлгийн магадалгааны хуулбар (2-р хх-10), Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар “Ял өөрчилж сонсгох тухай” Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-11), Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-12-13), Төв аймгийн Прокурорын газрын Улсын яллагчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийн хуулбар (2-р хх-14-17), Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-18-20), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн хуулбар (2-р хх-21-25), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” тогтоолын хуулбар (2-р хх-26-29), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/665 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-30-31), Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/88 дугаар “Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-32-33), Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр “Яллагдагч Н.Ц**************д холбогдох эрүүгийн хэргийн талаар” яллах дүгнэлтийн хуулбар (2-р хх-34-36), Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” Прокурорын тогтоолын хуулбар (2-р хх-37-38), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181 дүгээр “Прокурорын эсэргүүцлийг буцаан хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар (2-р хх-39), Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжийн хуулбар (2-р хх-40-41), Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар (2-р хх-42), Төв аймаг дахь Цагдаагийн газрын МХГХТХ-ийн мөрдөгч Цагдаагийн ахмад цолтой Н.Бадамжунайгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” мөрдөгчийн тогтоолын хуулбар (2-р хх-43), Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 324 дүгээр “Яллагдагч Н.Ц**************-д холбогдох эрүүгийн хэргийн талаар” яллах дүгнэлтийн хуулбар (2-р хх-44-45), Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар “Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай” дээд шатны прокурорын эсэргүүцлийн хуулбар (2-р хх-46-50), Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар (2-р хх-51) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 317/ШЗ2025/02585 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14/7993 дугаар албан бичгээр шинжээч Ц.Анхбаяр, Э.Мөнхнаран нарын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0825/2232 дугаар “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ний шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн (1-р хх-88-91) байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч Н.Ц************** нь хууль бусаар цагдан хоригдсон 1179 хоногт 5,009,000,000 төгрөг, авч болох байсан цалин хөлс 122,655,839.12 төгрөг, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 41,000,000 төгрөг, нийт 5,172,655,839.12 төгрөгийг төрөөс гаргуулахаар шаарджээ.

2.-Нэхэмжлэгч Н.Ц************** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

  “... хуульд заасны дагуу хууль бусаар сэжигтэн яллагдагчаар татагдан цагдан хоригдсон болон мөн ял шийтгүүлж цагдан хоригдсон 1179 хоногт ногдох төлбөр 5,009,000,000 төгрөг, авч болох байсан цалин хөлс 122,655,839.12 төгрөг, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 41,000,000 төгрөг, нийт 5,172,655,839.12 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т/// нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“..Өмгөөллийн зардлын тухайд, энэ хүнд холбогдох эрүүгийн хэрэг цагаатгагдаж шийдэгдсэн. Хууль зүйн туслалцаа авахдаа зарцуулсан зардал бол нотлох баримтаар тогтоогдсон 41,000,000 төгрөгийг төр төлөхгүй. Сэтгэл санааны хохирол болон ажиллаж байсан бол олох ёстой байсан орлого зэрэг нотлох баримтуудыг бол хөтөлбөргүй тогтоох боломжгүй, тогтоогоогүй. Нэхэмжлэгч өөрөө тогтоож чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж хуульчилсан. Үүний дагуу нэхэмжлэгч Н.Ц**************гийн эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэл санааны хохирлыг 5,009,000,000 төгрөгөөр үнэлээд нэхэмжилж байгаа нь хөтөлбөргүйгээр тогтсон үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага биш байна. Ийм учраас гаргуулах боломж нөхцөл байхгүй байна. Харин цагдан хоригдсон 1179 хоногийг миний тооцож үзсэнээр 979 хоногийг нэгэнт цагдан хоригдсон болохоор үнийн дүнг нь 2012 оны 09 дүгээр сарын 11-ээс сэжигтнээр баривчилсан 3 хоног, сэжигтнээр цагдан хорьсон 11 хоног, 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 45 хоног гэх зэрэг хоногуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцоолоод 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг мөнгөн хэлбэрт шилжүүлээд 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 төгрөгөөр дүйцүүлснээр тооцож олгох нь зүйтэй байна” гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5. Н.Ц**************гийн цагдан хоригдсон хугацааны олох ёстой байсан орлого гаргуулах тухай хүсэлтийн тухайд:

5.1 Төв аймгийн Прокурорын газрын Н.Ц************** нарт холбогдох эрүүгийн 2............7 дугаар хэргийн:

2-р хх-ийн 37 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №96-А захирамжаар Н.Ц**************г 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 20 минутаас 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цаг 20 минут хүртэл сэжигтнээр баривчилж, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цаг 20 минутаас 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сэжигтнээр 14 хоног цагдан хорьсон,

2-р хх-ийн 43 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №96-В захирамжаар 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 00 минутаас эхлэн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл яллагдагчаар 45 хоног цагдан хорьсон,

2-р хх-ийн 46 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №96-Г дугаар захирамжаар 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хорьж мөрдөх нэгдүгээр хугацааг 30 хоногоор сунгасан,

2-р хх-ийн 49 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №96-г-2 дугаар захирамжаар 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 30 хоногоор цагдан хорих хугацааг сунгасан,

2-р хх-ийн 52 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №96-г-3 дугаар захирамжаар цагдан хорих хугацааг 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан,

2-р хх-ийн 55 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №96-г-4 дугаар захирамжаар цагдан хорих хугацааг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан,

2-р хх-ийн 200 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №96-5         дугаар захирамжаар 2013 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, тус шүүхийн шүүгчийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №59 дүгээр захирамжаар цагдан хорих хугацааг 2013 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 3-р хх-ийн 109 талд сум дундын 23 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №96-10 дугаар захирамжаар 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 133 хоног цагдан хоригдсон,

3-р хх-ийн 148 талд Сум дундын 23 дугаар шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №37-г дугаар захирамжаар 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс  2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 30 хоног цагдан хоригдсон,

3-р хх-ийн 156 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №г-37 дугаар захирамжаар 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 30 хоног цагдан хоригдсон,

3-р хх-ийн 160 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №37-14 дугаар захирамжаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 30 хоног цагдан хоригдсон,

3-р хх-ийн 209 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №268 дугаар захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,2013 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 29 хоног цагдан хоригдсон,

4-р хх-ийн 1 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №2 шүүгчийн захирамжаар цагдан хорьж, 2014 оны 05 дугаар сарны 22-ны өдөр шүүгчийн захирамжаар суллаж, 2014 оны 01 дүгээр сарны 13-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 129 хоног цагдан хорьсон. 4-р хх-ийн 217 тал/    

4-р хх-ийн 227 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 272 дугаар захирамж, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6г-24 дугаар захирамж /5-р хх-ийн 249 тал/     , 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 129 хоног цагдан хорьсон,

5-р хх-ийн 249 талд Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №6г-24        дугаар захирамжаар 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 20 хоног цагдан хорьж, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзсан,

11-р хх-ийн 120-130 талд Төв аймаг дахь сум дундын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжаар 205 хоног цагдан хоригдсоныг сулласан. /11-р хх-ийн 211 тал/, 

Төв аймгийн Прокурорын газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр яллах дүгнэлтээр 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Э.О****эзэмшлийн 21-32 УНМ улсны дугаартай Ланд-80 маркийн автомашинтай явж байхдаа Э.О****цээжин тус газар нь согтуугаар хутгалж шууд санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Н.Цэрэнжэлжээ нарт холбогдох эрүүгийн 2............7 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ц**************г “хохирогчтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж шууд санаатай хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 5555555555 овгийн Н******ийн Ц**************г цагаатгаж, хохирогч Н.Ц**************г өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, цагаатгасан үндэслэл нь хуулийн шаардлага хангаагүй, хэрэг ач холбогдолтой зарим нотлох баримтыг шүүх анхаараагүй, үгүйсгэж няцаасан үндэслэлээ тогтоолд заагаагүй, хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ц**************, Д.О***** нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 345 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Н.Ц**************д холбогдох “Хүнийг алах” гэмт хэргийг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тус шүүхэд ирүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Ц**************г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц**************г 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ДШМ/31 дүгээр магадлалаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ц**************д холбогдох эрүүгийн 2012000567 дугаартай 11 хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч 5555555555 овогт Н******ийн Ц**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н******ийн Ц**************г цагаатгаж, Н.Ц**************г 1179 хоног цагдан хоригдсон болохыг дурдсан байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ДШМ/25 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Батсайханы бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.2. Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцүүлэхээс татгалзаж, Төв аймаг дахь анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.3. “Ш//// Алт” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №252к дугаар “Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай” тушаалаар Н.Ц**************гийн албан тушаал эрхлэхийг 2012 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс чөлөөлжээ.

5.4. Нэхэмжлэгч нь 12 жилийн 136 сард сарын дундаж цалин хөлс 901,881 төгрөгт үржүүлж нийт 122,655,839 төгрөгийг авч болох байсан цалин хөлст гаргуулахаар нэхэмжилсэн.

5.5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу нэг өдрийн дундаж цалинг бодоход ажилтны ажилласан хугацааны цалин буюу 1 сарын дундаж цалинг 901,881 төгрөгөөр тооцож, 1 өдрийн цалин 41,948 төгрөг болж байна.

5.6. Иймд цагдан хоригдсон нийт 1179 хоног х нэг өдрийн цалин 41,948 төгрөг = 49,456,692 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан хүсэлт гаргагч Н.Ц**************д олгож, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас үлдэх  73,199,147 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Өмгөөллийн хөлстэй холбоотой хүсэлтийн тухайд:

Нэхэмжлэгч нь хилс хэрэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр ял шийтгүүлсэн хугацаанд хууль зүйн туслалцаа авахад зориулж Г.Тунгалаг өмгөөлөгчид 25,000,000 төгрөг, З.Хүрэлсүх өмгөөлөгчид 5,000,000 төгрөг, Ж.Тэгшмандал өмгөөлөгчид 11,000,000 төгрөг, нийт 41,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Н.Ц**************гийн өмгөөлөгч Г.Тунгалагтай 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ (1-р хх-100), Н.Ц**************гийн өмгөөлөгч З.Хүрэлсүхтэй 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан №Э/2012/35 дугаар гэрээ (1-р хх-101-102), Н.Ц**************гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалтай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (1-р хх-125-126) гэрээгээр Н.Ц**************гийн өмгөөлөгч Г.Тунгалагтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 25,000,000 төгрөгөөр, өмгөөлөгч З.Хүрэлсүхтэй 5,000,000 төгрөгөөр, өмгөөлөгч Ж.Тэгшмандалтай 11,000,000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус байгуулж, цагдаа, прокурор, бүх шатны шүүх хуралдаанд оролцсон болох нь дээр дурдсан Сум дундын 23 дугаар шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын дээд шүүхийн шүүхийн тогтоол болон шүүгчийн захирамж, шийтгэх болон цагаатгах тогтоол, магадлалаар тогтоогдож байх тул өмгөөллийн хөлсөнд 41,000,000 төгрөг нэхэмжлэснийг бүхэлд нь Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нь зүйн гэж үзлээ.

7. Сэтгэцэд учирсан хохирлийн хүсэлтийн тухайд:

7.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй”, 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.

7.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслээд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу, Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар тооцно.

7.3. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 317/ШЗ2025/02585 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14/7993 дугаар албан бичгээр шинжээч Ц.Анхбаяр, Э.Мөнхнаран нарын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0825/2232 дугаар “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ний шинжээчийн дүгнэлтээр Н.Ц**************гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Дөрөвдүгээр” зэрэглэлд тогтоосон байна.

7.4. Иймд тухайн онуудад мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шинжээчийн дүгнэлтээр гарсан “Дөрөвдүгээр” зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлж дараах байдлаар тооцов.

7.5. Нэхэмжлэгч Н.Ц**************гийн цагдан хоригдсон нэг хоногийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 5,009,000,000 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргасан.

7.6. Хүсэлтийн үндэслэлээ: 2012 оноос хойш сэжигтэн яллагдагчаар татаж, шүүхээс 2 удаа 9 жилийн хорих ял сонсож, үүний улмаас 1179 хоног, ялтнаар цагдан хоригдож, нийт 45 удаа шүүхийн өмнө зогсож, 8 удаа прокурор эсэргүүцэл бичиж, 11 яллах дүгнэлт үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч хүсэлтийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхээс хүсэлт гаргагч Н.Ц**************гийн тухайн гэмт хэрэгт шалгагдах болсон үндэслэл, түүний эрүүл мэндийн болон сэтгэцэд учирсан шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд доорх байдлаар томьёолсон тооцооллоор хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:

2012 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөг, 140,400 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 1,614,249 төгрөг,

2013 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөг, 140,400 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 8,830,080 төгрөг,

2014 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 8,830,080 төгрөг,

2015 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 8,830,080 төгрөг,

2016 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 8,830,080 төгрөг,

2017 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг, 240,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 11,037,600 төгрөг,

2018 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг, 320,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 14,716,800 төгрөг,

2019 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг, 420,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 19,315,800 төгрөг,

2020 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг, 550,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 25,294,500 төгрөг,

2021 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг, 550,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 25,294,500 төгрөг,

2022 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд гарсан 45.99 дахин нэмэгдүүлэн тооцож, 25,294,500 төгрөг, нийт 145,930,869 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сараас 2022 оныг дуустал хугацаанд энэхүү гэмт хэрэгт шалгагдан сэтгэл зүй болон бие махбодь,  эрүүл мэндээрээ хохирсон болон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд нийт 145,930,869 төгрөгийг сэтгэл санааны хохиролд гаргуулан хүсэлт гаргагч Н.Ц**************д олгож, хүсэлтийн шаардлагаас 4,936,268.333 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7.7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй Б**ог.

7.8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заасан бөгөөд энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

7.9. Ийнхүү төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг.

8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

9. Н.Ц************** нь 2012 оноос сэжигтэн, яллагдагчаар татаж, шүүхээс хоёр удаа 9 жилийн хорих ял сонсож, үүний улмаас 1179 хоног ялтнаар цагдан хоригдсон байх тул сэтгэл санааны хохирол 145,930,869 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “... Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж заажээ.

11. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй”, 2 дахь хэсэгт “Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална...” гэж тус тус заасан байна.

12. Иймд Засгийн газрын нөөц сангаас өмгөөллийн хөлс 41,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд нийт 145,930,869 төгрөг, цалин хөлс 49,456,692 төгрөг, нийт 236,387,501 төгрөгийг гаргуулж, хүсэлт гаргагч Н.Ц**************д олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 4,936,268,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Иргэдийн төлөөлөгч Б.Цэцэг-Эрдэнэ нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Н.Ц************** нь 5,172,655,839 төгрөг нэхэмжилж байгаа. Миний бодлоор 1.2 жил ч биш бүхэл бүтэн 12 жил 3 сар энэ хүнийг хилс хэрэгт гүтгэж, шалгасан байна. Тийм учраас нэхэмжилсэн мөнгө төгрөгийг нь олгож өгөхийг дэмжиж байна” гэжээ.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц сангаас 236,387,506 төгрөгийг гаргуулан Н.Ц**************д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,936,268,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Прокурорын газрын 2............7 дугаартай Н.Ц**************д холбогдох эрүүгийн 14 хавтас, 3281 хуудас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                           ШҮҮГЧИД                               Д.ОТГОНЧУЛУУН                      

 

                                                                                           Б.ТҮВШИНЖАРГАЛ