| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0119/Э/ |
| Дугаар | 118 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 118
2018 оны 07 сарын 02 өдөр Дугаар 2018/ШЦТ/118 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бөд холбогдох 1828000870094 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 30-нд Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамтаар Өмнөговь аймаг, Ханхонгор сумын Өгөөмөр багт оршин суух,
Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж ял хойшлуулсан,
Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 119 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,
Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, Ц.Б, регистрийн дугаар .....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.О ы биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өглөө хонио бэлчээчихээд гэртээ байж байтал манайхаас хойш байдаг М /Ц.Б гэдэг нэрийг нь сүүлд мэдсэн/ гэдэг залуу ирчихээд надаас ээжид өгөх өрний 100.000 төгрөгөө өгчих гээд байхаар нь би байгаа нь энэ байна гээд 6500 төгрөг өгсөн. Би ээжид нь 100.000 төгрөгний өртэй байсан юм. М “Чи Ханхонгор сум руу яваад пиво аваад ир” гэхээр нь би “Үгүй, би хониндоо явлаа” гээд явсан. Тэгсэн чинь М Ханхонгор сум руу яваад нэг ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво аваад намайг хонь хариулж байхад ирсэн. Пивоо нэг саванд хийгээд намайг уучих гээд өгөөд байсан “Би орой аймаг явж эхнэр хүүхдээ авна, уухгүй” гээд байхад уучих, чи яахаараа уудаггүй пизда вэ гээд загнаад байсан. Ц.Б надаас чи ээжид өгөх мөнгөнөөсөө өгчих гээд байсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор би мөнгө өгөөгүй байж байсан чинь намайг хамт сум руу явчихаад ирье гэсээр байгаад хамт явж дэлгүүр орж би өөрийн банкны картнаасаа 6 лааз пивоны мөнгийг төлж авч өгсөн. Дараа нь хамт хонины захад оччихоод пивоо задлаад миний өмнө тавиад “Уугаач пизда, яагаад байгаа юм бэ?” гээд элдвээр хэлж байснаа “Танай авгайг чинь чи шаанаа” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “Чи манай авгайг яахаараа шаана гэдэг юм бэ?” гээд боссон чинь намайг тонгорч унагаад нүүр толгойгүй зодсон. Намайг орхиод мотоцикл руугаа явахаар нь би гутлынхаа түрийнээсээ утсаа аваад ээж рүүгээ залгаад “Намайг хүн зодчихлоо ээж цагдаа дуудаарай” гэж хэлсэн чинь Ц.Б эргэж ирээд миний гар утсыг өшиглөөд газар унагаад утсан дээр дэвсээд байсан. Намайг “Муу саажилттай пиздаг ална” гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа өшиглөчихөөд мотоцикл руугаа очсон. Би мотоцикл руугаа явах гэтэл босож болохгүй байхаар нь мөлхөж мотоцикл руугаа очоод гэр лүүгээ явсан. Гэрт байж байтал сумын цагдаа ирээд намайг аваад сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Ц.Б манай авгайг шаана гэж хэлэхээр нь чи миний авгайг шаадаг хэн юм бэ гэж хэлсэн чинь л намайг зодсон. Бусдаар бол муудалцсан зүйл байхгүй. Манай эхнэрийн дүү Ц.Бийн эгчтэй суусан болохоор л зүс танина, бусдаар бол найз нөхөд биш. Би Ц.Бтэй бие биенээ цохъё гэж огт яриагүй. Чи намайг эхлээд цохьчих гээд байсан. Би цохихгүй байсан чинь намайг тонгорч унагасан. Би Ц.Бөд энэ жил манайх олон мал үхүүлчихлээ чи мал зарах уу гэж асуусан. Ц.Б зарахгүй, би өөрөө малжих гээд байна гэж байсан. Би зүүж явсан дуранг нь сонирхож асуусан нь үнэн. Би Ц.Бөд огт гар хүрээгүй. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд миний мэдрэлийн өвчнөөс болж булчин нь хатаад саажилттай болсон. Би гараа дээш нь огцом өргөж чаддаггүй, миний хоёр гар бүсэлхийнээс дээш гардаггүй, би мэдрэлийн өвчнөөр группд байдаг. Миний толгой их өвдөж байна, биений зүүн тал хөл гар янгинаж өвдөөд байдаг болсон. Би тухайн үед мотоциклоо хойд дугуйн дээр нь явуулсан зүйл байхгүй. Би гараа ч даадаггүй хүн, эвээр л мотоцикл унаж явдаг юм. Гомдолтой байна, Ц.Бөөр цаашид эмчилгээ хийлгэх мөнгөө гаргуулж авмаар байна...” гэжээ. /хх-17-18/,
Гэрч Х.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 04-ний үдээс хойш цагийг нь санахгүй байна. Манай хүүхэд болох М.О нь над руу утсаар яриад “Намайг нэг хүн зодоод байна, цагдаа дуудаад өгөөч, би цагдаагийн дугаарыг мэдэхгүй” гэсэн. Би цагдаагийн газар луу ярьж Ханхонгор сумын цагдаагийн утсыг аваад эргэж хүүхдэдээ өгсөн. Манай хүүхэд М.О маш их сандарсан байдалтай ярьсан. Хүн зодоод байна л гэж хэлсэн. Өөр зүйл мэдээгүй. Харин дараа нь хүүтэйгээ уулзахад М гэдэг хүн ирж зодсон, утсаар ярьж байхад утас дэвсэж эвдэлсэн гэж байсан. Надад бол сонсоод мэдсэн зүйл байхгүй. Би нас өндөр чих хатуу болохоор юм бага ойлгодог. М.О над руу 88948400 дугаарын утсаар залгасан. Үүнээс хойш энэ дугаараар залгаагүй. Утас нь эвдэрсэн гэсэн. Манай хүү М.О саажилттай тахир дутуу хүүхэд байгаа юм. Хоёр гараа дээш нь өргөж чаддаггүй хүүхэд байгаа юм. Хүнд зодуулснаас болж тархи толгой нь өвдөөд 2018 оны 05 дугаар сарын 04-нөөс хойш эмнэлэгт хэвтэж байгаа...” гэжээ. /хх-21/,
Гэрч Э.Я ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 04-ний 18 цагийн орчимд М.О манай эмнэлэгт хүнд зодуулсан гэж ирсэн. Уг хүний байдал нь баруун гараа зүүн сугандаа хавчуулсан биеэ албадаж явсан, зовиурласан байдалтай байсан. Түүнийг үзэхэд дээд уруулын дотор тал язарсан, зүүн шанаа хавдсан, хамраас цус гарч хатсан, даралт нэлээн өссөн, цээжний зүүн 6, 7 дугаар хавирга орчмоор эмзэглэлтэй байдалтай байсан. Асуумж авахад толгой их өвдөж байна, зүүн хавирга руу хүчтэй хатгаж амьсгал авахад өвдөж байна гэж байсан. Уг хүнээс архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг үнэртэж байсан. Хэвийн бус бага зэргийн согтолттой байсан. Үнэртэж байсан болон ерөнхий байдлаар нь би ингэж хэлж байна. Цус авч шинжилгээнд дээж авсан зүйл байхгүй. Ингээд уг хүнд зохих эмчилгээг хийж аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлсэн. М.О хүнд зодуулсан л гэж байсан. Ямар асуудал болсон талаар бол мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-24/,
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би дунд сургуулийн 7 дугаар ангид сурч төгсөөд сургуулиас гарсан., бичиг үсэг сайн мэднэ, уншиж бичиж чадна. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед Даланзадгад сумаас Ханхонгор сумын нутагт байдаг хөдөө гэр рүүгээ ганцаараа явсан. Замд байдаг М.О гэрт очсон. М.О гэртээ ганцаараа байсан. Уулзчихаад явах гэтэл “Бэлэн хоол усанд хийгээд дэвтээж байна идээд яв” гэсэн. Хоол идчихээд явах гэтэл “Ханхонгор сумын төв рүү яваад нэг пиво аваад ир, би хонио эргүүлээд байж байя” гээд 6500 төгрөг өгсөн. Би Ханхонгор сумын төв орж 1 пиво авчираад хөдөө хониных нь бэлчээрт хувааж уусан. Дахиад 10000 төгрөг өгсөн. Би 5 ширхэг лаазтай пиво авчираад хувааж уусан. М.О манайд очъё гээд гэрт нь очсон чинь хүн рүү ярьж мөнгө шилжүүлж авсан. Хэн рүү ярьсныг нь мэдэхгүй. Надад картаа өгөхөөр нь би явахгүй гэсэн чинь өөрөө Ханхонгор сумын төв явж 6 ширхэг лаазтай пиво авчираад уусан. Энэ хооронд 50 ширхэг ямаа зарчих, зүүж явсан дурангаа зарчих гэх мэт зүйл ярьж байсан. Зүгээр сууж байтал зүүн шанаа руу 2 удаа цохьсон. Би босоод мөн зүүн шанаа руу нь 1 удаа цохьсон. Гэтэл М.О “Аллаа намайг зодоод байна” гээд хүн рүү утсаар яриад байсан. Мөн утсаа газар савж эвдэлсэн. М.О ыг сайн танихгүй, ямар нэг харилцаа холбоо байхгүй. Хөдөө ойрхон нутагладаг. Би М.О ы зүүн шанаа орчимд нь гараараа 1 удаа цохьсон. Өөрөөр ямар нэг байдлаар зодоогүй. Гар утсыг нь би эвдлээгүй. Би нэг цохьчихоод л явсан. М.О утсаараа яриад үлдсэн. М.О мотоциклоор явж байгаад мотоциклынхоо гарыг татаж хойд дугуйн дээр нь явуулж байгаад арагшаа савж унасан. Энэ үйлдлээсээ гэмтэл авсан байж болзошгүй. М.О ява мотоциклоо “Миний ява хуучин ч гэсэн хүчтэй шүү дээ” гээд хаазлаад байсан. Тэгж байгаад ойчсон. М.О д цагаан өнгийн жижиг товчлууртай утас байсан. ...М.О мотоциклоосоо унахаар нь би босгосон чинь М.О над руу уурлаад “Би чамайг 2 удаа цохино, чи намайг 2 удаа цохиорой” гэсэн. Намайг цохихоор нь зөрүүлээд зүүн шанаа руу нь 1 удаа цохьсон. Тэгсэн чинь М.О утсаараа хүнтэй яриад “Намайг хонины бэлчээрт байхад зодчихлоо, цагдаа дуудаарай” гэж яриад байхаар нь би мотоциклоо асаагаад явж байгаад эргээд харсан чинь М.О мотоциклоо асаагаад гэр лүүгээ явчихсан. Тархины доргилт, уруулын язарсан шархыг нь би учруулсан нь үнэн, баруун өгзөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг нь би мэдэхгүй байна. Би М.О д учирсан хохирлыг нь барагдуулахаар уулзаж ярилцсан чинь М.О надаас 5 сая төгрөг нэхсэн. Би тийм их мөнгө өгч чадахгүй, би уг нь М.О д учирсан хохирлыг нь барагдуулна гэж бодож байгаа...” гэжээ. /хх-22-23, 52-53/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,
Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-9/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: “М.О ы биед тархины доргилт, дээд уруулын язарсан шарх, баруун өгзөг орчмын цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-26/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 268 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ц.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-28/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “Samsung s-4 гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 189.000 төгрөгийн үнэтэй...” гэжээ. /хх-33-35/,
Өвчний түүх №732/174 /хх-40-49/,
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-57/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58,97/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-59-67/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68-69/,
Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-71-72/,
Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-73-75/,
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-77-80/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-83-88/,
Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-93/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-96-97/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.О ы биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ц.Бөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О ы “...намайг тонгорч унагаад нүүр толгойгүй зодсон...Намайг “Муу саажилттай пиздаг ална” гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа өшиглөчихөөд мотоцикл руугаа очсон. Би мотоцикл руугаа явах гэтэл босож болохгүй байхаар нь мөлхөж мотоцикл руугаа очоод гэр лүүгээ явсан. Ц.Б манай авгайг шаана гэж хэлэхээр нь чи миний авгайг шаадаг хэн юм бэ гэж хэлсэн чинь л намайг зодсон ...Би гараа дээш нь огцом өргөж чаддаггүй, миний хоёр гар бүсэлхийнээс дээш гардаггүй, би мэдрэлийн өвчнөөр группд байдаг. Миний толгой их өвдөж байна, биений зүүн тал хөл гар янгинаж өвдөөд байдаг болсон. Би тухайн үед мотоциклоо хойд дугуйн дээр нь явуулсан зүйл байхгүй. Би гараа ч даадаггүй хүн, эвээр л мотоцикл унаж явдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Х.М гийн “...Манай хүүхэд М.О маш их сандарсан байдалтай ярьсан. Хүн зодоод байна л гэж хэлсэн. ...Харин дараа нь хүүтэйгээ уулзахад М гэдэг хүн ирж зодсон, утсаар ярьж байхад утас дэвсэж эвдэлсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-21/, гэрч Э.Я ын “...2018 оны 05 дугаар сарын 04-ний 18 цагийн орчимд М.О манай эмнэлэгт хүнд зодуулсан гэж ирсэн. Уг хүний байдал нь баруун гараа зүүн сугандаа хавчуулсан биеэ албадаж явсан, зовиурласан байдалтай байсан. Түүнийг үзэхэд дээд уруулын дотор тал язарсан, зүүн шанаа хавдсан, хамраас цус гарч хатсан, даралт нэлээн өссөн, цээжний зүүн 6, 7 дугаар хавирга орчмоор эмзэглэлтэй байдалтай байсан. Асуумж авахад толгой их өвдөж байна, зүүн хавирга руу хүчтэй хатгаж амьсгал авахад өвдөж байна гэж байсан. Уг хүнээс архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг үнэртэж байсан. Хэвийн бус бага зэргийн согтолттой байсан. Үнэртэж байсан болон ерөнхий байдлаар нь би ингэж хэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-24/, шүүгдэгч Ц.Бийн: “...хохирогчид тархины доргилт, уруулын язарсан шархыг нь би учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-52-53/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-26/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодож хөнгөн хохирол учруулсан нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаар шинжээчийн: “М.О ы биед тархины доргилт, дээд уруулын язарсан шарх, баруун өгзөг орчмын цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-26/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Ц.Бөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирол төлбөрт 514.000 төгрөг төлөхөөр хохирогчтой эвлэрсэн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Бийн цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 250.000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О д 514.000 төгрөгийн хохирол төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд хохирол төлбөрийн 514.000 төгрөгийг төлөөгүй байх тул бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самсунг эс-4 /Samsung s4/ маркийн гар утсыг хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О ы эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-10/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул гар утасны дахин ашиглаж болох гаднах шинж байдлыг нь харгалзан хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Шүүхэд шүүгдэгч Ц.Б нь өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлтээ бичгээр ирүүлсэн ба шүүх заавал өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд сард 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О д эвлэрлийн гэрээнд заасан 514.000 /таван зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самсунг эс-4 /Samsung s4/ маркийн гар утсыг хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О /регистрийн дугаар .../-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ