Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/07576

 

 

 

 

 

    2025         06            06                                       197/ШШ2025/07576

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, *** тоотод байрлах, “***” /регистрийн дугаар ***/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26-р хороо, *** тоотод оршин суух Б-ийн Б /регистрийн дугаар ***/ -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүргийг гүйцэтгээгүйн улмаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, түрээсийн зардалд төлсөн 9,394,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “У” нь хариуцагч Б.Б-тай 2024 оны 2 дугаар сарын *-ны өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний дагуу үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас түүний  нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, түрээсийн зардалд төлсөн 9,394,575 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс уг гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй буюу хариуцагч үүргийг гүйцэтгэсэн, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа байсан гэж маргаж оролцсон.

3. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хавсаргасан баримтаар хариуцагч Б.Б-г 2022 оны 1 сарын 3-ны өдрийн *** дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсрулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төслийн Хүлэмжийн хийн тооллогын шинжээчээр томилогдсны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам 2022 оны 1 сарын 3-ны өдрөөс 2022 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээг хариуцагчтай байгуулсан байна.

 Харин 2022 оны 9 сарын 1-ний өдөр дээрх тушаал, гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч “У” нь хариуцагч Б.Б-тай 2022 оны 9 сарын 1-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулжээ.

Дээрх гэрээний хугацаа дууссанаас хойш 2023 оны 8 сарын 10-ны өдөр, 2024 оны 2 сарын 7-ны өдөр тус тус хөлсөөр ажиллах гэрээг талууд байгуулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээр хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж заасантай нийцэхгүй байна.

            Тодруулбал талуудын хооронд 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх хэдий ч дээрх дурдсан нөхцөл байдал баримтуудаас харахад зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ сунгагдсан буюу хөдөлмөрийн харилцаа байна гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Б-г гэрээгээр тохирсон ажил үүргээ гүйцэтгээгүй, гэрээг дүгнүүлээгүй гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хариуцагч Б.Б-аас гэрээний үүргийг гүйцэтгээгүйн улмаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, түрээсийн зардалд төлсөн 9,394,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “У”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА