Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/07577 

 

 

 

 

     2025         06            06                                       197/ШШ2025/07577                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, *** тоот “*” ХХК /РД:***/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9-р хороо, *** тоотод оршин суух А-ийн Э /РД: ***/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 312,924.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүнийг эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

3. “А” ХХК нь А.Э-аас зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө 312,924 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагч А.Э хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: “А” ХХК, А.Э нарын хооронд 2024 оны 7 сарын 27-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж, 250,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, зээлдэгч өөрийн зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээл 197,894.43 төгрөг, хүү 91,691.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,338.27 төгрөг, нийт 312,924.05 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулах нь дээрх хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.” гэж зааснаар хариуцагчаас нотариатын шимтгэлд төлсөн 5,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6. Нэхэмжлэгч эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 10,038 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч А.Энхбаатараас зээлийн гэрээний үүрэг 312,924.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-аас 10,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.УРАНГУА