Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/07581

 

 

 

 2025              06             06                                                    197/ШШ2025/07581

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, *** тоотод байрлах, “” ХКомпани /регистрийн дугаар ***/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, *** тоотод оршин суух хаягтай Д-ийн Х /регистрийн дугаар ***/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14-р хороо, *** тоотод оршин суух М-ийн Э /регистрийн дугаар ***/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 6,649,473.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “***” ХКомпани нь хариуцагч Д.Х, М.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох зээлийн хүү 5,710,121.20 төгрөг, анз 939,352.51 төгрөг, нийт 6,649,473.61 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд хариуцагч нарын өмгөөлөгчөөс зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, өмнө нь зээл хаагдсан гэж байсан ч тооцооллын алдаанаас болж илүү нэхэмжилж байх тул зөвшөөрөхгүй гэж маргаж оролцсон.

3. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хавсаргасан баримтаар нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч Д.Х, М.Э нартай 2013 оны 8 сарын 16-ны өдрийн *** дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байна.

4. Зээл буцаан төлөх хувиараар 2016 оны 8 сарын 2-ны өдөр зээлдэгч төлж дуусгах үүрэгтэй байх боловч зээлийн дансны хуулгаар хариуцагч 2023 оны 6 сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээл, хүүний хамт нийт 23,502,485.04 төгрөгийг төлсөн байна.

5. Нэхэмжлэгчийн зээл хүүний тооцооллын хүснэгтээр хариуцагчийг үндсэн зээл 15,000,000 төгрөгийг, зээлийн хүүнд 3,747,908.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,966.78 төгрөг, нийт 18,750,874.83 төгрөгийг төлсөн одоо зээлийн хүүний төлбөр нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна гэж байгаа нь гэрээний 2.2.6-д “зээлийн төлбөрийг хуульд тогтоомж, журамд зааснаас бусад тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлнэ.“ гэсэнтэй нийцэхгүй төдийгүй дээрх зээлийн дансны хуулга дахь төлсөн төлбөр зөрүүтэй байна.

6. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3 дахь хэсгүүдэд “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2016 оны 8 сарын 2-ны өдөр дууссан байх бөгөөд үүнээс хойш хариуцагч 2023 он хүртэл үндсэн зээл, зээлийн хүүг төлж байсан нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдахад хүргэсэн ч нэхэмжлэгч “Төрийн банк” өөрийн шаардах эрхээ 2025 оны 4 сард нэхэмжлэл гарган хэрэгжүүлсэн нь нөгөө талаар тооцоолсон хүүг төлж байсан хариуцагчид хохиролтой нөхцөл байдал үүсгэсэн байна.

7. Иймд нэхэмжлэлийн шаардлага тооцооны зөрүүтэй, гэрээнд заасан заалтын дагуу үүргийг гүйцэтгүүлээгүй, гэрээг удаан хугацаагаар үргэлжлүүлсэн нөхцөл байдлыг харгалзан нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,342 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Х, М.Э нараас зээлийн гэрээний үүрэг 6,649,473.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “***” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,342 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА