| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/15987/И |
| Дугаар | 197/ШШ2025/11230 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/11230
2025 09 12 197/ШШ2025/11230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ******-р хороо, *****-р хороолол ***** тоотод оршин суух Н.Б /регистрийн дугаар *****/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******-р хороо, Елезиабет хотхроны ***** тоотод оршин суух Г-гийн Ч /регистрийн дугаар *****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх гэрээний төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагчтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг 12,000,000 төгрөгөөс 4 сая төгрөгөөс төлсөн байх тул татгалзаж, үлдэх 8 сая төгрөгийг нэхэмжилж, хариуцагч уг гэрээний дагуу төлбөр төлөхгүй, учир нь өмгөөллийн үйл ажиллагааг бүрэн явуулаагүй гэж маргаж оролцсон.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Г.Ч нь 2023 оны 9 сарын 4-ний өдөр нэхэмжлэгч Г.Б-оос хууль зүйн туслалцаа авах зорилгоор гэрээ байгуулж, талууд хариуцагчид холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд төлбөрийг бүрэн төлж дуусгах нөхцлийг гэрээнд тусгажээ.
4. Хариуцагчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан эсэх талаар талууд маргаагүй, тиймээс нэхэмжлэгч энэ талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээсээ татгалзсан, харин үйлчилгээ дутуу хангалтгүй байсантай холбоотой хариуцагч татгалзаж байгааг шүүх нотлох баримт байхгүй тул хүлээн авах үндэслэлгүй байна.
5. Талуудын хооронд гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хоёр тал гарын үсгээ зурцгаасан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар бичгийн гэрээ хийгдсэн гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Иргэний хуулийн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1, 3.4-т зааснаар хариуцагч Г.Ч өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс төлөх үүргийг хүлээсэн байна.
Мөн түүнчлэн гэрээний үүрэг болох хөлсийг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон байна.
7. Иймд хариуцагч нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагч Г.Ч-ээс 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Баатадоржид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгөөс татгалзсаныг дурдаж, шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан гэж үзнэ.
8. Нэхэмжлэгчийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 206,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч Г.Ч-ээс гэрээний үүрэг 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-ид олгосугай.
2. Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА