| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10453/И |
| Дугаар | 192/ШШ2025/10819 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/10819
2025 12 17 192/ШШ2025/10819
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,335,167.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээс хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай байгууллагатай 2211-1989 дугаартай зээлийн гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл эргэн төлөх хуваарь гаргаж, хуучин автомашины лизингийн зориулалттайгаар зээлж авсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талуудын хооронд ФГ/2211-1989 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор ******* УНӨ улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдэж, 2020 оны 09 дүгээр сард Монгол улсад орж ирсэн хар өнгөтэй, Тоёота кроун S210 маркийн, AWS2106089780 арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн, зээлдэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар тохиролцож байгуулсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 6,984,842.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,420,401.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 160,755.79 төгрөг нийт 20,566,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч тал 2211-1989 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-д дурдсан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч *******ээс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “******* *******” ХХК-тай байгуулсан 2211-1989 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,015,157.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,904,975.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 390,134.03 төгрөг, нотариатын зардалд 24,900 төгрөг нийт 17,335,167.48 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан ФГ/2211-1989 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заагдсан 8281 УНӨ улсын дугаартай, AWS2106089780 арлын дугаартай, Тоёота кроун S210 маркийн, 2015 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “Микро кредит *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******эд холбогдох 17,335,167.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5,335,167.48 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох ******* УНӨ улсын дугаартай, Тоёота кроун S210 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,335,167.48 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5,335,167.48 төгрөгөөр тус тус төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “******* *******” ХХК-ийн өмчлөлийн 8281 УНӨ улсын дугаартай, AWS2106089780 арлын дугаартай, Тоёота кроун S210 маркийн, 2015 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,335,167.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5,335,167.48 төгрөгөөр тус тус төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох “******* *******” ХХК-ийн өмчлөлийн ******* УНӨ улсын дугаартай, AWS2106089780 арлын дугаартай, Тоёота кроун S210 маркийн, 2015 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 192,513 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385,026 төгрөгөөс 192,513 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***