2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/10652

 

 

 

   

 

    2025             12              11                                                   192/ШШ2025/10652

                                               

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***-ийн хүсэлттэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1978 онд бага сургуульд орж 1986 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгссөний дараа аав, ээж хоёр минь Завхайн аймгийн Асгат суманд шилжиж ирсэн. Миний би 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн асгат сумын “Тэжээлийн аж ахуй”-н Үтрэмд нормын ажилтан, будаа хутгагчаар ажиллаж байсан. Ийнхүү ажиллах хугацаандаа 1988 онд гэр бүлтэй болж, 1989 онд анхны хүүхэд маань төрж байсан. 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Энэ жил би 55 нас хүрч байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас гарсан тушаал байхгүй шалтгаанаар ажиллаж жил хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт товлогдсон. Миний бие тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Асгат сумын “Тэжээлийн аж ахуй”-н Үрийн үтрэмд нормын ажилтан, будаа хутгагчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 5 тал/-аар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Асгат сумын “Тэжээлийн аж ахуй”-н Үрийн үтрэм/нэр хэлбэрээ өөрчилсөн Завхан аймгийн Баянхайрхан сумын “Тэжээлийн аж ахуй”-н Үрийн үтрэм, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Нарт” компани, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Баян тал” компани, 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс “Арвин тал” компани/-д нормын ажилтан, будаа хутгагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болох түүний гаргасан хүсэлт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/1053 дугаартай тодорхойлолт/ХХ 6 тал/, Нийслэлийн архивын газар болон үндэсний төв архивын тодорхойлолт/ХХ 7-8 тал/, *******, ******* нарын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэврийн хуулбар, гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 9-10, 13-27/, Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын тодорхойлолт/ХХ 12 тал/, шүүхийн журмаар бүрдүүлсэн Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/1259 дугаартай тодорхойлолт/ХХ 46 тал/, Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1200 дугаартай албан бичиг/ХХ 47-48 тал/, Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/137 дугаартай албан бичиг/ХХ 49-50 тал/, Завхан аймгийн Асгат сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/188 дугаартай албан бичиг/ХХ 51-52 тал/, Нансалмаагийн Төрмөнх, Нансалмаагийн Мөнхтөр төрсний бүртгэлийн лавлагаа/ХХ 53-54 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******гийн хүсэлтээр гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ***-г 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Асгат сумын “Тэжээлийн аж ахуй”-н Үрийн үтрэм/нэр хэлбэрээ өөрчилсөн Завхан аймгийн Баянхайрхан сумын “Тэжээлийн аж ахуй”-н Үрийн үтрэм, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Нарт” компани, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Баян тал” компани, 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс “Арвин тал” компани/-д нормын ажилтан, будаа хутгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***