| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/28474/И |
| Дугаар | 197/ШШ2025/17510 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 197/ШШ2025/17510
2025 12 05 197/ШШ2025/17510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ***-р хороо, денверийн гудамж голден велл хотхон *****-р байр *****-р орцны өргөтгөл “Х ” ХХК /регистрийн дугаар ******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн *****р хороо тара центрийн ******* давхар ******тоотод оршин суух “Т ” СӨХ /регистрийн дугаар *****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг 11,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ”Х ” ХХК-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч “Т ” СӨХ-д холбогдуулан “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-ний үүрэг болох тодорхойгүй шалтгаанаар хамгаалалтын албанд урьдчилан 1 сарын өмнө албан ёсоор мэдэгдэлгүй, дангаар шийдвэр гарган хамгаалалтыг буулгасан үндэслэлээр үйлчилгээний төлбөрийн 11,220,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нь тухайн үедээ харилцан тохиролцож, хамгаалалтыг буулгасан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж оролцсон.
3. 3охигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч “Т ” СӨХ-тэй 2024 оны 10 сарын 14-ний өдөр “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-г 2025 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл байгуулж, гэрээний 1.1-д “Э ” ХХК, Вега сити хотхоны барилгын аюулгүй байдлыг хангах гэрээт харуул хамгаалалт ажилуулахтай холбогдсон харилцааг зохицуулна гээд нийт 3 хамгаалагчийн 5,100,000 төгрөг байхаар тохиролцон байгуулжээ.
4. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар байгуулагдсан байна.
5. Гэтэл 2025 оны 11 сарын 17-ны өдрийн 210/МА2025/02008 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэсэн маргаанд “Х ” ХХК нь “Э ” ХХК-тай 2024 оны 10 сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч “Х ” ХХК нь “Э ” ХХК, Вега сити хотхоны барилгын аюулгүй байдлыг хангах, гэрээт харуул хамгаалалтын ажил үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээг 2025 оны 06 сарын 20-ны өдөр цуцалсан талаарх үйл баримт нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний харилцаатай давхардаж байна.
6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж зааснаар талуудын байгуулсан гэрээний харилцааны асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 194,170 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т ” СӨХ-өөс хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 11,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х ” ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА