Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/17509

 

 

 

 

 

      2025         12            05                                           197/ШШ2025/17509

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн *****-р хороо, амарсанаа гудамж ******* байр ********тоотод оршин суух М-гийн Б /регистрийн дугаар ******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *****-р хороо гүнж ***** тоотод оршин суух Х-ийн Т /регистрийн дугаар *****/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг 10,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х.Т-т холбогдуулан 2025 оны 9 сарын 2-ны өдөр хариуцагчаас худалдан авсан мотоцикл нь моторын гэмтэлтэй ашиглагдах боломжгүй байх тул 10,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нь тухайн мотоциклд моторын гэмтэл байгаагүй, өөрөө арван хэд хоног унаж явчихаад яаж эвдлэснийг нь би мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж оролцсон.

3. 3охигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х.Т-өөс 2007 онд үйлдвэрлэгдсэн 2024 оны 4 сарын 3-ны өдөр импортлогдсон Yamaha R6 маркийн мотоциклийг фэйсбүүк чатаар харилцаж, тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 9 сарын 2-ны өдөр 10,600,000 төгрөгөөр худалдан авсан байна.

4. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

5. Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж заасан.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч тухайн худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагчид мэдэгдсэн нь үзлэгээр тогтоогдсон ч уг доголдлын шалтгааны талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй тул дээрх хуулийн дагуу шаардах эрхгүй гэж үзнэ.

7. Тодруулбал моторын эвдрэл ямар хүчин зүйлээс шалтгаалж эвдэрсэн буюу гэрээний үүрэгт хамаарах эд хөрөнгийн доголдол эсэх талаар тусгай мэдлэг бүхий техникийн дүгнэлт байхгүй тул шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

8. Иймд нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 184,600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Т-өөс  худалдах худалдан авах гэрээний үүрэг 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.УРАНГУА