Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/16833

 

 

 

 

 

   2025          11            28                                           197/ШШ2025/16833

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ***р хороо, ******-р байр ******тоотод байрлах “Ж ” ХХК /регистрийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******-р хороо, ****** байр ***** тоотод оршин суух Ж регистрийн дугаар ******/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ***-р хороо *****В байр **** тоотод оршин суух З-н О /Регистрийн дугаар *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хариуцагч Ren Yuchen-ээс зуурмагийн тоног төхөөрөмж худалдан авахаар урьдчилгаанд шилжүүлсэн 6,000,000 төгрөг, хариуцагч З.О-ээс уг гэрээний хохирол болох өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөгийг  гаргуулахаар шаардлагаа тодорхойлж, хариуцагч нар уг төлбөрийг төлөх үндэслэлгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өөр дүүргийн шүүхэд уг маргаантай асуудлыг хянан хэлэлцэж байгаа гэж маргаж оролцсон.

3. Хариуцагч Ж нь “Ж ” ХХК-тай зуурмагийн тоног төхөөрөмжийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон 2021 оны 11 сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус компаниас шилжүүлэн авсан болох нь зохигчийн тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд энэ талаараа талууд маргаагүй.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар дээрх мөнгийг шилжүүлснээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.

4. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан гэрээ байна.

5. Харин хариуцагч Ren Yuchin тохирсон эд хөрөнгө болох тоног төхөөрөмжийг худалдан авагч талд шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 2022 оны 6 сард холигчийг худалдан авахгүй гэдгээ мэдэгдсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, цагдаагийн байгууллагад хандсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу шаардах эрхийг хэрэгжүүлж байсан гэж дүгнэлээ.

6. Гэрээ цаашид үргэлжлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж зааснаар тоног төхөөрөмжийг хугацаандаа шилжүүлээгүйгээс нэхэмжлэгч “Ж ” ХХК нь гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

Иймд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж зааснаар хариуцагч Ж урьдчилгаанд хүлээн авсан 6,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

7. Хариуцагч З.О-ээс өмгөөлөгчийн зардал буюу гэрээнээс учирсан хохирол 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй буюу тус гэрээний оролцогч бус гэж шүүхээс дүгнэсэн тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Иймд хариуцагч Ж-ээс худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж ” ХХК-д олгох нь зүйтэй.

9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,920 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг хариуцагч Ren Yuchen-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж / /-иас худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж ” ХХК-д олгож, хариуцагч З.О-ээс 2,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,920 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж хариуцагч Ren Yuchen-аас 110,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА