| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0067/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 56
2018 оны 4 сарын 05 өдөр 2018/ШЦТ/56 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0067/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Д.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-д холбогдох 1839001090059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 5-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 07 жил 07 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай магадлалаар 05 жил 06 сарын хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Н.О /РД: СР77121915/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.О нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 01-04 тоотод байх иргэн М.Ү-гийн гэрийн тооноор нэвтэрч эмэгтэй хүний хос ээмэг 1 ширхэг, “Талын хар” нэртэй архи 1 ширхэг, түрийвчнээс 22500 төгрөгийг хулгайлж 377000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14 тал/
Хохирогч М.Ү-гийн: “...гэрийн цоожоо түлхүүрээр онгойлгон хаалга татахад хаалга дотор талаасаа түгжээтэй байсан. Тэгээд том охин Отгончимэгийг гэрийн тооноор оруулан хаалганы түгжээг дотор талаас нь тайлуулан гэр рүү орсон. Гэрт ороход гэр дотроос архи үнэртэж байсан. Тэгээд би гэрт байх авдраа тагийг нь авч үзэхэд дотор нь байсан могойтой архины шилэнд хийсэн архи, эмэгтэй хүний алтан ээмэг, түрийвчинд байсан 22.500 төгрөг байхгүй байсан. ...Н.О т миний эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй. ...Би алдсан эд зүйлээ олж авмаар байна, хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
Насанд хүрээгүй гэрч Г.О-гийн “...Нандинцэцэгийг аваад гэррүүгээ явсан. Тэгээд гэртээ очин түлхүүрээрээ гэрийнхээ цоожийг онгойлгох гэхэд манай гэрийн цллж онгойхгүй дотор талаасаа түгжээтэй байсан. Би гэрийн тооноор орж хаалгыг дотор талаас нь онгойлгосон. Ээж бид хоёр авдраа онгойлгож үзэхэд манай ээжийн алтан ээмэг, талын хар архи, түрийвчин дотор байсан бэлэн мөнгө алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11 тал/
Эд хөрөнгийн үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31 тал/
Яллагдагч Н.О ын мэдүүлэг /хх-ийн 56 тал/ зэрэг болно.
Н.О нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 01-04 тоотод байх иргэн М.Үржингийн гэрийн тооноор нэвтэрч эмэгтэй хүний хос ээмэг 1 ширхэг, “Талын хар” нэртэй архи 1 ширхэг, түрийвчнээс 22500 төгрөгийг хулгайлж 377000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.О ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн байна. Прокурор Т.Баярмаа шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Н.О т Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч М.Ү нь эд зүйлээ буцаан авсан тул Н.О т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Н.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Н.О нь урьд шүүхээр ял шийтгүүлж, ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан бөгөөд тэнсэнтэй байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 25 хоногийн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.О-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О т 01 /нэг/ жилийн хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Н.О т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 06 сар 25 хоногийг нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 01 жил 06 сар 25 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О т оногдуулсан 01 жил 06 сар 25 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.О т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА