| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/01052/И |
| Дугаар | 318/ШШ2025/01103 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 318/ШШ2025/01103
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: У ТӨХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт Э.Г холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 574,496 төгрөг, алданги 287,398 төгрөг, нийт 862,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У ТӨХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У ТӨХК нь Э овогтой Г-тэй 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийг сар бүрийн 25-30-ны дотор төлбөрөө төлж барагдуулах ёстой байдаг. Э.Г төлбөр төлөхийг сар бүр утсаар мэдэгддэг ба боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 574,496 төгрөг, гэрээний 4.3-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 287,398 төгрөг, нийт 862,194 төгрөгийн хохирлыг Э.Г-өөс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч У ТӨХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Э.Г нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: У ТӨХК нь Э.Г 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сум дундын анхан шатны шүүхэд 862,194 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Э.Г нь үндсэн төлбөр 574,496 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх тул 287,398 төгрөгийн алдангиас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж байна. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У ТӨХК нь хариуцагч Э.Г холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 574,496 төгрөг, алданги 287,398 төгрөг, нийт 862,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч У ТӨХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Э.Г нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Э.Г нь үндсэн төлбөр 574,496 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх бөгөөд нэхэмжлэгч дулааны төлбөрийн алданги 287,398 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч У ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамжид 25,243 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 574,496 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17,885 төгрөгийн төгрөгийн 50 хувь буюу 8,943 төгрөгийг хариуцагч Э.Г, төрийн сангаас 8,943 төгрөгийг тус тус гаргуулан У ТӨХК -д олгож, 16,300 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч У ТӨХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Э.Г нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, Э.Г нь үндсэн төлбөр 574,496 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь алданги 287,398 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 25,243 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 574,496 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17,885 төгрөгийн төгрөгийн 50 хувь буюу 8,943 төгрөгийг хариуцагч Э.Г, төрийн сангаас 8,943 төгрөгийг тус тус гаргуулан У ТӨХК -д олгож, 16,300 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР