| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/01058/И |
| Дугаар | 318/ШШ2025/01108 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 318/ШШ2025/01108
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Г ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З овогт Д.Д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,783,896.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д овогтой Д нь Голомт банктай 2022 оны 12-р сарын 20-ны өдөр дугаар: ............ тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ" байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 5-р сарын 30-ны өдөр дугаар ЗГ-............. тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 21%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 5 сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөгийг жилийн 21%-ийн хүүтэй 25 сарын хугацаатай, 2024 оны 6 сарын 06-ны өдөр 1,000,000 / төгрөгийг жилийн 21%-ийн хүүтэй 25 сарын хугацаатай тус тус хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал зээл авсан. Зээлдэгч Д.Д нь Дугаар ...................... тоот Дижитал зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 129 хоног хугацаа хэтрүүлэн, банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Д.Д-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Дугаар .................. тоот дижитал зээлийн гэрээний 2025 оны 9-р сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5,783,896.41 төгрөгийг гаргуулж өгнө” гэжээ.
Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би Г ХК-ийн шүүхэд гаргасан 5,783,896.41 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Д.Д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,783,896.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,783,896.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хариуцагч Д.Д хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,492 төгрөгийн тал хувь болох 53,746 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 53,746 төгрөг, хариуцагч Д.Д 53,746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,783,896.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Д.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,492 төгрөгийн тал хувь болох 53,746 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 53,746 төгрөг, хариуцагч Д.Д 53,746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР