Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 60

 

2018 оны 4 сарын 06 өдөр                               2018/ШЦТ/60                             Хэрлэн сум 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 180/2018/0062/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга              М.Сайнболд

Улсын яллагч    Ц.Цэен-Ойдов

Хохирогчийн өмгөөлөгч   Б.Цолмон

Шүүгдэгчийн өмгөөлөгч   С.Нарангэрэл

Шүүгдэгч   М.Ц  нарыг оролцуулан

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М.Ц-д холбогдох 1739000190067 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨКК-ийн Багануур салбарын тээвэр үйлчилгээний хэсгийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1-р хороо, 13-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй М.Ц /РД: УГ57101019/ 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

М.Ц  нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Тавангийн тал” гэх газарт 76-76 УБЕ улсын дугаартай “Тоёота клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчсөнөөс 43-79 БРА улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж иргэн С.Даштогтохын амь насыг хохироосон, зорчигч А.Оюунгэрэлд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт  болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

Хохирогч Л.Баяртуяагийн “...2017 оны 07 дугаар сарын 14-нд ...Батзаяагийнд байж байхад гаднаас үл таних 2 хүн орж ирээд утсаар ярья гэж дагуулаад гарсан. Батзаяагийн эхнэр орж ирээд чи бид хоёрыг эмнэлэг дээр хүрээд ир байна гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрхаан сумын хүн эмнэлэг дээр очиход миний нөхрийг эмч нас барсан гэж хэлсэн. Тухайн үед шөнө юу болсон талаар би мэдэхгүй байна. ...оршуулгын зардал болон автомашины хохирлыг бүрэн барагдуулсан. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, 14-17 насны 2 хүүхэдтэйгээ үлдэж байна. М.Ц-тэй сэтгэл санааны хохиролд тодорхой хэмжээний мөнгө өгч авахаар тохиролцсон. Шүүх хурлын өмнө сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 тал/,

Хохирогч А.Оюунгэрэлийн "...манай нөхөр Хүрэлсүх, Батзаяа хоёрын найз Аптангэрэл бензин түгээгүүрийн газар таарч цуг Дэлгэрхаан сум явахаар болсон. Тэгээд бид нар 19 цагийн үед Дэлгэрхаан сум руу хөдөлсөн. Замд явж байхдаа би арын суудлын гол хэсэгт суугаад унтсан байсан. Нэг мэдэхэд бид нарын сууж явсан машин нэг машинтай мөргөлдсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

Б.Хүрэлсүхийн хохирогчоор өгсөн "...Дашкагийн машинд бензин хийж моторт тос хийсэн. Тэгээд бид нар колонкийн хажууд Аптангэрэлтэй тааралдаж Алтангэрэлийг авч Дэлгэрхаан сум руу 19 цагийн үед хөдөлсөн. Би машины арын суудал дээр эхнэрийн хамт сууж явсан. Эхнэр, бид хоёр арын суудал дээр унтсан байсан. Тэгээд нэг мэдэхэд аваар болсон байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Гэрч Х.Алтангэрэлийн “...миний бие 2017 оны 07 сарын 14-ний өдөр Жаргалтхаан сумын зам дагуу Дэлгэрхаан сум орох гээд оройн 20 цагийн үед зам дагуу унаа хайгаад явж байгаад нэг машин эргэхээр нь гар дохиж зогсооход зүс таних Хүрэлсүх, Батзаяа хоёр үл таних эмэгтэй бас нэг үл таних залуугийн хамт саарал өнгийн жижиг машинтай явж байсан. Тэгээд би Дэлгэрхаан явья гэхэд тэд нар суу гэсэн. Тэгээд Дэлгэрхаан явж байх замд тал газар шөнийн 21 цагийн үед жолоо барьж явсан үл таних залуу машинтайгаа зөрсөн машинуудын гэрэлд гялбаж нэг цагаан машинтай мөргөлдсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Саранцэцэгийн “...Би урд талын суудалд сууж явсан. Үеэл дүү Золбаяр арын суудалд сууж явсан. Би суудлын бүсээ зүүж явсан. Манай аав мөн суудлын бүсээ зүүсэн байсан. Дүү бид хоёр суудлын бүсээ зүүж явсан учраас ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 146 тал/

Гэрч Д.Батзаяагийн “...Би яг яаж байгаад мөргөлдсөн гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед талийгаач Даашка машинаа жолоодож явсан бөгөөд хэд хэдэн машин тэрэг зөрсөн. Би арын суудалд сууж явсан. Явж байтал өөдөөс машин ирж байгаа бололтой гэрэл туссан. Тэгээд төд удалгүй тас няс гээд явчихсан, цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. ...талийгаач 70-80 км цагийн хурдтай явсан байх..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/

Гэрч Х.Алтантөрийн “...Би арын суудалд сууж байсан. Мөн ард миний танил Хүрэлсүх эхнэртэйгээ хамт суусан байсан. Урд талын суудалд Батзаяа суусан байсан. Би яг яагаад мөргөлдсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед гэрэлд гялбаад өөдөөс ирж яваа машиныг харалгүй мөргөлдсөн юм байх гэж бодсон. Жаргалтхаан сумаас гараад хэсэг зуур машинд байсан хүмүүс юм яриад гайгүй дуу шуутай явж байсан. Тэгээд хэсэг зуур яваад бүгд унтах тал руугаа хандсан, би зүүрмэглээд л явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 150 тал/,

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн: 

“76-76 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч М.Ц  нь МУ-ын ЗХД-ийн 8.1-д буюу “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а.б, 5.11 а.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээриин хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэи бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно..." гэсэн заалтыг, 43-79 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан амь хохирогч С.Даштогтох нь МУ-ын ЗХД-ын 2.7 а буюу “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвриин хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Амь хохирогч С.Даштогтох нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь уг зам тээврийн осол болоход нөлөөлөөгүй бөгөөд М.Ц  нь МУ-ын ЗХД-ын 8.1 дэх хэсгийн заалт зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 57 тал/,

Шинжээч Б.Далайцэрэнгийн “...тухайн 2 тээврийн хэрэгслиин жолооч тээврийн хэрэгслүүдийг зогсоох арга хэмжээ авсан гэх ямар нэгэн нотлох баримт байгаагүй. Өөөрөөр хэлбэл 2 тээврийн хэрэгсэлд тооромсны мөр байгаагүй. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын тэмдэг тэмдэглэгээгүй газарт буюу өөрөөр хэлбэл шороон замд жолооч нь аль болох баруун тал руугаа шахаж явах естои. Хэрэв баруун гар тал руугаа шахаж яваагүй тохиолдолд урсгал сөрсөн гэж үзнэ гэж заасан. Жолооч Цэвээндорж нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учирсан тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 43 тоот дүгнэлт: 

“Талийгаач С.Даштогтохын биед цээж хэвлийн хавсарсан гэмтэл, дотуур цус алдалт, элэгний задрал, эрүү, нүүр, нуруу, дал, өвдөг, гуяны зулгаралт бүхии гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар хүнд гэмтэлд хамаарна. Талийгаач нь дээрх хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 67 тал/,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №03 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: 

“Амь хохирогч С.Даштогтохыг шинжээч Б.Далайцэрэнгийн дүгнэлтэд тусгагдсанаас өөрөөр МУ-ын ЗХД-ын 2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн боловч осол гарахад нөлөөлөхгүй байх үндэслэлтэй байна.

“Т Клугер” маркийн 76-76 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч М.Ц  нь МУ-ын ЗХД-ийн 8.1-д буюу “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхоилох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг, “Пулсар” маркиин 43-79 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан амь хохирогч С.Даштогтох нь МУ-ын ЗХД-ын 2.7 а буюу “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 2.3 жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүи баих гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэх дүгнэлт /хх-ийн 181-182 тал/

Шинжээч С.Пүрвээгийн “...Жолооч аюул саад бий болсон үед ЗХД-ын 8.1, 8.2-ыг зөрчихгүй байх ёстой. Дүрмэндээ зорчих хэсгийн тэн хагасыг эсрэг урсгалд зориулагдсанд тооцно гэж заасан байдаг. Ийм учраас жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх болон зөрчихгүй байх үүрэгтэй. Дээрх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 тал/,

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №111 шинжээчийн дүгнэлтэнд “...Тоёота клугер маркийн 76-76 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч М.Ц  нь МУ-ын ЗХД-ийн 8.1-д буюу “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а.б, 5.11 ,а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан тооцно 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, Ниссан Пулсар маркийн 43-79 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан амь хохирогч С.Даштогтох нь МУ-ын ЗХД-ын 2.7 а буюу “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 2.3-д “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” /хх-ийн 181-182 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

М.Ц  нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Тавангийн тал” гэх газарт 76-76 УБЕ улсын дугаартай “Тоёота клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эсрэг урсгалд орон 43-79 БРА улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж иргэн С.Даштогтохын амь насыг хохироосон, зорчигч А.Оюунгэрэлд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд , дангаар болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч М.Ц  нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн байх тул түүнд ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

Хохирогч нарт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.  /хх-ийн 41, 43, 215, 216 тал/ 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.Ц-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ц  нь шүүхээс 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч М.Ц  нь хохирогч Х.Баяртуяад 2018 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргасан болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА