| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2302 00000 0114 |
| Дугаар | 2024/ДШМ/109 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/109
2025 01 21 2024/ДШМ/109
О.С , Э.Ц , Э.Н , М.С , Б.А , М.Б , Б.Д , Ж.Э , А.С нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч О.С , түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Төмөрбаатар,
шүүгдэгч Э.Ц , түүний өмгөөлөгч Б.Батмөнх,
шүүгдэгч Э.Н , М.С нарын өмгөөлөгч Б.Оюунчимэг,
шүүгдэгч Ж.Э ы өмгөөлөгч Ц.Гансүх,
шүүгдэгч А.С , түүний өмгөөлөгч Э.Туул,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурор З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ нарын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч О.С , түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ж.Гантулга, шүүгдэгч А.С ын өмгөөлөгч Э.Туул, шүүгдэгч Э.Ц гийн өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан гомдлуудад үндэслэн О.С , Э.Ц , Э.Н , М.С , Б.А , М.Б , Б.Д , Ж.Э , А.С нарт холбогдох эрүүгийн 2302 00000 0114 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. О.С нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллах байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1 дэх хэсэгт “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2 дахь хэсэгт “...өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх...”, 37.1.12 дахь хэсэгт “...төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр, чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан, гадуурхахгүй байх...” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.5 дахь хэсэгт “...албан үүргээ гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах...”, 7.1.7 дахь хэсэгт “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх...” гэснийг тус тус зөрчиж,
1.1. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны гэрээт ажилтан, чиглүүлэгч гэх Э.Ц тай бүлэглэн түүний Хаан банк дахь **** тоот дансаар дамжуулан,
М.Б ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Х ” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авч, улмаар тус компанийн захирал Ц.Б ийн эхнэр Д.Г ын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын **** дугаар бүхий 700 мкв газрын эрх шилжүүлэх, авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар тус албанд гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/575 дугаартай захирамжаар Д.Г ын нэр дээр "гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд М.Б аас түүний Төрийн банкны **** тоот дансаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг,
1.2. А.С ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар газар эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/774 дугаартай захирамжаар А.С ын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын **** дугаар бүхий 700 мкв газрыг “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж, чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд А.С аас түүний Хаан банк дахь **** тоот дансаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг,
1.3. Ж.Э ы өөртөө болон Д.А , А.Э нарт “гэр, орон сууц, хашаа”-ны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд гаргасан өргөдлийг судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/541 дугаартай захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Э ы нэр дээр, мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр А/363 дугаартай захирамжаар Д.А , А.Э нарын нэр дээр тус бүр 700 мкв газрыг “гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгох нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ж.Э аас түүний эзэмшлийн Хаан банк дахь **** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг,
1.4. Э.Н , М.С нарын өөртөө болон Г.Э , Э.Т , Э.Н , Э.Н , Б.Э , О.А , М.Н , Ө.А , Б.Д , Б.Э нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, амины орон сууц, хашаа”-ны зориулалтаар газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/833 дугаартай захирамжаар Э.Н , М.С , Г.Э , Э.Т , Э.Н , Э.Н , Б.Э , О.А , М.Н , Ө.А , Б.Д , Б.Э нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Шарын ам” гэх газарт тус бүр 700 мкв газар эрх олгох нөхцөлийг бүрдүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд М.С , Э.Н нараас Э.Н ын эзэмшлийн Хаан банкны **** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөг,
1.5. Б.А ын өөртөө болон эцэг Д.Б ы гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах, ашиг сонирхлын үүднээс буюу Б.А аас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн аманд байрлах нэгж талбарын **** дугаар бүхий 681 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1105 дугаартай захирамжаар “гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн захирамж, мөн Б.А ын эцэг Д.Б аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн аманд нэгж талбарын **** дугаар бүхий 700 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/774 дугаартай захирамж гаргах нөхцөлийг бүрдүүлсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.А аас түүний эзэмшлийн Хаан банкны **** тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, Д.Б ы эзэмшлийн Хаан банкны **** дугаарын дансаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг,
1.6. Б.Д ын өөртөө болон эхнэр Б.Г , найз гэх Ш.Ж нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/560 дугаартай захирамжаар Б.Д , Б.Г , Ш.Ж нарт “гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Б.Д ын Хаан банк дахь **** тоот дансаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөг шилжүүлснийг тус тус хүлээн авч нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан,
1.7. Мөн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны гэрээт ажилтан Э.Ц гийн төрсөн эх П.М , төрсөн эгч Э.Ц нараас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн аманд тус бүр нь 700 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авах өргөдлийг он, сар, өдөргүйгээр хүлээн авч, улмаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлд оруулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/833 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцөл боломжийг газар зохион байгуулагчийн ажил үүргийн үүднээс бүрдүүлж Э.Ц болон түүний төрсөн эх П.М , төрсөн эгч Э.Ц нарт давуу байдал бий болгосон,
2. Э.Ц нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагч О.С ын албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт,
2.1. М.Б ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Х ” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авч, улмаар тус компанийн захирал Ц.Б ийн эхнэр Д.Г ын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын **** дугаар бүхий 700 мкв газрын эрх шилжүүлэх, авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар тус албанд гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/575 дугаартай захирамжаар Д.Г ын нэр дээр "гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд М.Б аас түүний Төрийн банкны **** тоот дансаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг,
2.2. А.С ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар газар эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/774 дугаартай захирамжаар А.С ын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын **** дугаар бүхий 700 мкв газрыг “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж, чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд А.С аас түүний Хаан банк дахь **** тоот дансаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг,
2.3. Ж.Э ы өөртөө болон Д.А , А.Э нарт “гэр, орон сууцны хашаа”-ны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд гаргасан өргөдлийг судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/541 дугаартай захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Э ы нэр дээр, мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр А/363 дугаартай захирамжаар Д.А , А.Э нарын нэр дээр тус бүр 700 мкв газрыг “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгох нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ж.Э аас түүний эзэмшлийн Хаан банк дахь **** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг,
2.4. Э.Н , М.С нарын өөртөө болон Г.Э , Э.Т , Э.Н , Э.Н , Б.Э , О.А , М.Н , Ө.А , Б.Д , Б.Э нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, амины орон сууц, хашаа”-ны зориулалтаар газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/833 дугаартай захирамжаар Э.Н , М.С , Г.Э , Э.Т , Э.Н , Э.Н , Б.Э , О.А , М.Н , Ө.А , Б.Д , Б.Э нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Шарын ам” гэх газарт тус бүр 700 мкв газар эрх олгох нөхцөлийг бүрдүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд М.С , Э.Н нараас Э.Н ын эзэмшлийн Хаан банкны **** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөг,
2.5. Б.А ын өөртөө болон эцэг Д.Б ы гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах, ашиг сонирхлын үүднээс буюу Б.А аас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн аманд байрлах нэгж талбарын **** дугаар бүхий 681 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1105 дугаартай захирамжаар “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн захирамж, мөн Б.А ын эцэг Д.Б аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн аманд нэгж талбарын **** дугаар бүхий 700 мкв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/774 дугаартай захирамж гаргах нөхцөлийг бүрдүүлсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.А аас түүний эзэмшлийн Хаан банкны **** тоот данснаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, Д.Б ы эзэмшлийн Хаан банкны **** дугаарын дансаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг,
2.6. Б.Д ын өөртөө болон эхнэр Б.Г , найз гэх Ш.Ж нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/560 дугаартай захирамжаар Б.Д , Б.Г , Ш.Ж нарт “гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Б.Д ын Хаан банк дахь **** тоот дансаар 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөг шилжүүлснийг тус тус хүлээн авч нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дээрх 43.800.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь **** тоот дансаар дамжуулан авч дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,
3. Э.Н нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэл дэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа М.С гийн өөртөө болон Г.Э , Э.Т , Э.Н , Э.Н , Б.Э , О.А , М.Н , Ө.А , Б.Д , Б.Э нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагч О.С т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн Хаан банкны **** тоот данснаас Э.Ц гийн Хаан банкны **** тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон хахууль өгсөн,
4. М.С нь Э.Н тай бүлэглэн өөртөө болон Г.Э , Э.Т , Э.Н , Э.Н , Б.Э , О.А , М.Н , Ө.А , Б.Д , Б.Э нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагч О.С т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Н ын Хаан банкны **** тоот данснаас Э.Ц гийн Хаан банкны **** тоот дансанд дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн,
5. Б.А нь өөртөө болон эцэг Д.Б д гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авч, давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагч О.С т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны **** тоот данснаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, эцэг Д.Б ы эзэмшлийн Хаан банкны **** дугаарын дансаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг Э.Ц гийн Хаан банкны **** тоот дансанд шилжүүлж хахууль өгсөн,
6. М.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Х ” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авсан газрыг тус компанийн захирал Ц.Б ийн эхнэр Д.Г ыг бүртгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Төрийн банкны **** тоот данснаас тус албаны гэрээт ажилтан, чиглүүлэгч гэх Э.Ц тай бүлэглэн түүний Хаан банкны **** тоот дансаар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн,
7. А.С нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай аманд иргэний гэр, орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтээ шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Хаан банк дахь **** тоот данснаас Э.Ц гийн Хаан банкны **** тоот дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
8. Б.Д нь өөртөө болон эхнэр Б.Г , найз гэх Ш.Ж нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь **** тоот данснаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөгийг Э.Ц гийн Хаан банкны **** тоот дансаар шилжүүлж хахууль өгсөн,
9. Ж.Э нь өөртөө болон Д.А , А.Э нарт иргэний гэр, орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтэй шийдвэрлүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан О.С т албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь **** тоот данснаас Э.Ц гийн Хаан банкны **** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн нийт 12.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас:
1. О.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2. Э.Ц гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
3. М.С гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
4. Б.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
5. М.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
6. А.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
7. Б.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
8. Ж.Э ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
9. Э.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нийслэлийн Прокурорын газраас Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, Нийслэлийн Прокурорын газраас Шүүгдэгч С-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс М.Б аас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг авсан, мөн Б.А аас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус бүр авсан 1.500.000 төгрөг авсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Нийслэлийн прокурорын газрын газраас шүүгдэгч С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өөрчилж, шүүгдэгч О-н Сыг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон шууд бусаар бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц-г “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан, 3.7 дүгээр зүйлийн 1 заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан, 3.7 дүгээр зүйлийн 1 заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А, шүүгдэгч С, шүүгдэгч Д, шүүгдэгч Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус тус хахууль өгсөн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан заасныг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан, 3.7 дүгээр зүйлийн 1 заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С, шүүгдэгч Э нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А, шүүгдэгч С, шүүгдэгч Д нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц , Э.Н , М.С , Ж.Э , Б.А , А.С , Б.Д нарт оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С аас шүүхийн дансанд тушаасан 41.300.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С ын урьд цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хавтас хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, прокурорын 2023 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 1105 дугаартай эд хөрөнгө хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр маань жирэмсэн үлдсэн. Би хохирол болох 41.000.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барьцааны дансанд төлж барагдуулсан. Надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.С ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял оногдуулах, хөнгөрүүлэх, чөлөөлөх болон гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, гэм буруугүй нь тогтоогдсон хүнийг цагаатгах бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, үйлдэл нэг бүрийг хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогоогүй байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан ба шүүгдэгч О.С ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан М.Б , Б.А , А.С нараас авлига авсан гэх үйлдэл нь нотлогдон тогтоогдохгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч О.С ыг яллаж буй үйлдэл холбогдлууд нь гэмт хэрэгт хамааралгүй буюу гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу шүүгдэгч О.С т холбогдох эрүүгийн 2302000000114 тоот хэргээс Э.Ц , Б.А , А.С нараас авлига авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.С ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь одоо 3 сартай жирэмсэн, хохирол төлбөр болох 41.300.000 төгрөгийг төлж барагдуулсан, хувиараа цайны газар ажиллуулж байгаа байнгын орлогын эх үүсвэртэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгнө үү.
...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүдэгч О.С ын үйлдлийг шүүгдэгч Э.Ц , Б.А , А.С нараас авлига авсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 16.2-т заасны дагуу бүрэн шалгаж бол хөдөлшгүй нотлох баримтаар тогтоосон гэж үзэхгүй байна. Хэрэгт авсан баримтаар шүүгдэгч О.С нь тухайн хүмүүсээс авлигал авсан талаар бүрэн нотлогдоогүй, хэрэгт хамааралгүй, гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн үзэж байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүгдэгч О.С т холбогдох эрүүгийн хэргээс шүүгдэгч Э.Ц , Б.А , А.С нараас авлига авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч О.С нь өөрийн гэм буруутай бусад үйлдлийн хүлээн зөвшөөрсөн. О.С нь бага насны 2 хүүхэдтэй, түүний эхнэр 5 сартай жирэмсэн, хохирол төлбөр 41,300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн эхнэртэйгээ хамт цайны газар ажиллуулж өөрийн гэр бүлээ авч явдаг. О.С ын өнөөдрийн байдлаар түүний дансанд 17,881,000 төгрөг байгаа гэдэг талаарх баримтыг гаргаж өгсөн. Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатын шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгнө үү . ...” гэв.
Шүүгдэгч О.С ын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Шүүгдэгч О.С бага насны 2 хүүхэд эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 16-25 тоотод ам бүл 4-лээ амьдардаг, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд мөн авагдсан байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч О.С т Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, энэ хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны байх зарчмыг хангах, оногдуулж байгаа ялын төрлийг зөв сонгон хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийг буруу хэрэглэж ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нгүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1162 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч О.С т шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.С ын өмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.А ыг 2022 оны 08 дугаар сарын 26, 30, 2023 оны 01 дүгээр сарын 25, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд нийт 8.500.000 төгрөг шилжүүлсэн, шүүгдэгч А.С ыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн, шүүгдэгч Б.Д ыг 2022 оны 07 дугаар сарын 05, 08-ны өдрүүдэд нийт 9.300.000 төгрөг шилжүүлсэн, шүүгдэгч Ж.Э ыг 2022 оны 10 дугаар сарын 31, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд нийт 12.000.000 төгрөг шилжүүлсэн гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоосон байна.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжид “мөнгө” гэж нэмсэн бөгөөд энэ өөрчлөлт шүүгдэгч А.С ын эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор хэрэглэгдэхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 болон 1.9 дүгээр заалт нь шүүгдэгч А.С д холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд түүнийг “гэм буруутай”-д тооцоход хамааралгүй байгааг анхаарч үзэж, хүчингүй болгож өгнө үү.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д бичсэн нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох үйлдлүүд нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд өөр, нэр бүхий 4 шүүгдэгчийн үйлдэл нь хоорондоо холбоогүй байхад нэгтгэн, бөөндөж “гэм буруутай” дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, 1-д “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ:”, 1.1-д дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал; 1.2-т дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол; 1.4-т дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” гэж заасан байх ба дээрх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шүүгдэгч А.С нь өөртөө зуслангийн 0,7га газар эзэмших эрхийг хуулийн дагуу өргөдөл хүсэлтээ өгч, бусдын эрхийг зөрчилгүйгээр, шинээр олгож буй газар эзэмших эрхээ тус дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан. Энэ шийдвэр гарснаас 2 сарын дараа газар зохион байгуулагч О.С нь “мөнгө зээлэх” хүсэлтийг амаар хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийг зээлүүлсэн үйлдэл нь яагаад хахууль өгөх гэмт хэрэгт тооцогдох болсон нь шийтгэх тогтоолд тодорхой дүгнээгүй байна. Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхээр хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд О.С ын хэлсэн, шүүгдэгч Э.Ц гийн эзэмшлийн **** тоот дансны хуулгаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21:59 цагт А.С аас 5.000.000 төгрөгийг шилжүүлэхийн өмнө үлдэгдэл нь 413 төгрөг 25 мөнгө байсан байна. Э.Ц , О.С нарын хэн нь ч энэ дансыг хэрэглэх боломжгүй, санхүүгийн хүндрэлтэй байсан нь энэ дансны үлдэгдэл нотолж байна. Энэ нь бусдаас буюу А.С аас мөнгө зээлэх, санхүүгийн дэмжлэг авахаас өөр аргагүй байдалд орсон байна гэж үзэхээр байна.
Учир нь , хавтаст хэрэгт энэ дансны хуулганаас өөр О.С , Э.Ц нарын эзэмшдэг харилцах болон хадгаламжийн дансны тодорхойлолт, хуулга авагдаагүй тул хэрэгт ач холбогдолтой хэмээн хавсаргасан дансны хуулганы үлдэгдлээр “мөнгө зээлсэн үү” эсхүл “хахууль авсан уу” гэдгийг эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхад “гэм буруутай” гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар бүлэг албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг хуульчилсан бөгөөд иргэнээс зээл авахыг хязгаарлаж хориглоогүй байна. Нийтийн албан тушаалтан нь ХАСХОМ дээрээ “зээл” хэсэгт бусдаас авсан зээл болон төлөх өрийн талаар бичсэн эсэхийг шалгаж, дүгнэсэн талаар нотлох баримт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 281-282 дугаар зүйлд Зээлийн гэрээ нь “нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй байж болох бөгөөд хүү тогтоож болно, хүү тогтоохгүй ч байж болох бөгөөд харин хүү тогтоосон бол бичгээр байгуулах” талаар хуульчилсан.
А.С нь газрын захирамж гарснаас 2 сарын дараа, дансаар мөнгө шилжүүлсэн бөгөөд үүнийгээ төр баталгааг нь хамгаалдаг нийтийн албан тушаалтанд итгэж, мөнгө зээлэхийг ямар нэг хууль тогтоомжоор хориглоогүй байхад энэ үйлдлийг өөрөө өөрийнхөө санаа зорилгыг “зээл” гэж тайлбарласан байхад мөрдөгч, прокурор, шүүх “хахууль” гэж шийдвэрлээд байна.
А.С нь О.С т холбоотой энэ хэргийн бусад шүүгдэгч болон цагаатгагдсан этгээдээс мөнгө авсан үйлдлүүдийг огт мэдэх боломжгүй юм.
О.С ын үйлдлийг нэгтгээд харвал гэмт хэргийн шинжтэй гэж шийдэж байгаа бол үйлдэл тус бүрийнх нь гэмт хэргийн шинж, нотлох баримт бүрийг үнэлж, дүгнээгүй байгааг шийтгэх тогтоолоос дүгнэхээр байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын 14 дүгээр талд хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт гэх хэсэгт шүүгдэгч А.С ын мэдүүлгийн тэмдэглэл болон гэрч С.М мэдүүлгийн тэмдэглэлээс өөр нотлох баримт бичигдээгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол”-ыг маргааш нь А.С т танилцуулсан байна.
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар нь С.М-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл хавсаргасан байна. “...Мөрдөгчийн асуулт: Та С гэх хүнийг таних уу? Тухайн хүнтэй ямар харилцаа хамааралтай талаараа ярина уу? Хариулт: Би С танина. Манай төрсөн дүү С гэх хүний гэр бүлийн хүн буюу манай хүргэн байгаа юм.” гэсэн байна.
Ингээд гэрч С.М-ийн хүргэн нь яллагдагч А.С мөн болохыг гэрч өөрөө мэдүүлж байхад мөрдөгч гэрчид Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр заасан эрхийг нь тайлбарлаагүй, энэ тухай эрхийг нь эдлүүлэлгүй авсан тэмдэглэлийг шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгон А.С ыг “гэм буруутай”-д тооцохдоо ашигласан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. 14/ ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, эрхтэй.
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1. шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...”, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; 3.1,6.“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг; ойлгоно гэж хуульчилсан байна. Гэрч С-н Мөнгөнтүлхүүр нь яллагдагч С-н гэр бүлийн гишүүнд хамаарч байна. Гэрч нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасан гэрлэгчийн буюу яллагдагч А.С ын эхнэр С.С-н төрсөн ах “гэр бүлийн гишүүн буюу садангийн хүн” гэсэн ойлголтод хамаарна. Мөн шүүгдэгч А.С ын гэрлэсний лавлагаа 5 хавтаст хэргийн 218 талд авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд Мэдүүлэг авах ажиллагааны талаар хуульчилсан. б-д Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна.
Хуульд зааснаар, мэдүүлэг авч байгаа мөрдөгч нь мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлана гэж заасан байхад мөрдөгч мэдүүлэг өгч байгаа хүнээс “ямар хамааралтай” талаарх асуултын хариулт өгсөн гэрчид Үндсэн хуульд заасан эрхийг нь тайлбарласан талаар тэмдэглэлдээ тусгаагүй байх тул шийтгэх тогтоолд бичигдсэн гэрч С.М-ийн мэдүүлгийн тэмдэглэл нь шийтгэх тогтоолын үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолын А.С т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ц гийн өмгөөлөгч Б.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 22.4 болон 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч шүүгдэгч О.С ын үйлдэл нь 41.300.000 төгрөгийн хохирол учирсан материаллаг бүрэлдэхүүнтэй.
Дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар гэмт этгээд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаардана.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас өгсөн мэдүүлгээр шүүгдэгч О.С “...Хаан Банк дахь Э.Ц гийн эзэмшлийн **** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг авахдаа өөрийн зорилгын талаар мэдэгдээгүй бөгөөд тус картын гүйлгээний талаар буюу дансанд мөнгөн хөрөнгө шилжин орох болон шилжин орсон мөнгөн хөрөнгийг зарцуулах тухай урьдчилж эсвэл дансанд мөнгөн хөрөнгө шилжин орсон болон шилжин орсон мөнгөн хөрөнгийг зарцуулсныг Э.Ц д мэдэгдээгүй, энэ тухай зөвшөөрөл аваагүй. Э.Ц гийн эзэмшлийн **** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг ашигласны хариуд мөнгөн хөрөнгөөр болон аливаа бусад хэлбэрээр хариу төлбөр төлөөгүй. Иргэн П.М , Э.Ц нарын газрын эрхийн хүсэлтийг мэдээгүй тул түүнийг шийдвэрлээгүй...” гэжээ.
Үүнээс шүүгдэгч О.С ын газар зохион байгуулагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шүүгдэгч Э.Ц аливаа хэлбэрээр эрх, үүрэг хүлээж оролцоогүй тул бусад шүүгдэгч нараас газрын эрхийн хүсэлт гаргасан болон гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээгүй гэсэн агуулгатай байна.
Шүүгдэгч Ж.Э , А.С , Б.Д , Б.А , Э.Н , М.С , М.Б нар “...Э.Ц г хараагүй, түүнтэй аливаа хэлбэрээр харилцаж байгаагүй тул танихгүй. О.С ын зааснаар **** дугаартай дансанд мөнгөн шилжүүлж гүйлгээ хийсэн бөгөөд гүйлгээ хийхэд Э.Ц гийн талаар танилцуулаагүй...” гэсэн агуулгатай, гэрч П.М , Э.Ц нар “...Хуулиар олгогдсон эрхээ эдэлж хүсэлт гаргасныг зохих журмын дагуу шийдвэрлэсэн...” гэсэн агуулгатай, шүүгдэгч Э.Ц “...миний **** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг нь авахдаа О.С зорилго хэлээгүй бөгөөд тус картын гүйлгээний талаар буюу дансанд мөнгөн хөрөнгө шилжин орох болон шилжин орсон мөнгөн хөрөнгийг зарцуулах тухай урьдчилж эсвэл дансанд мөнгөн хөрөнгө шилжин орсон болон шилжин орсон мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсныг мэдэгдээгүй, энэ тухай зөвшөөрөл аваагүй. Хаан Банк дахь түүний эзэмшлийн **** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг ашигласны хариуд мөнгө болон аливаа бусад хэлбэрээр хариу төлбөр төлөөгүй. Иргэн П.М , Э.Ц нарын хуулиар олгогдсон газрын эрхээ эдэлж хүсэлт гаргаж зохих журмын дагуу шийдвэрлүүлсэн...” гэх бөгөөд энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “Гэм буруу, үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцох талаар мэдээгүй.
О.С ын газар зохион байгуулагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд Э.Ц аливаа хэлбэрээр эрх, үүрэг хүлээж оролцоогүй тул бусад шүүгдэгч нараас газрын эрхийн хүсэлт гаргасан болон гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээгүй.
Тэрээр зөвхөн сайн дурын үндсэн дээр дадлагажсан гэж үзэх үндэслэлтэй тул Э.Ц гийн эзэмшлийн **** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг ашиглан бусдаас мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан О.С ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ц г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй.
Учир нь, **** дугаартай дансны картыг ашиглагч О.С ын зорилгыг Э.Ц мэдээгүй, бусад шүүгдэгч нараас хахууль авах гэмт хэрэг үйлдэх гэж буйг ухамсарлаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг бүрдүүлэхгүй байна.
Тиймээс гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг бүрдүүлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ... төлбөргүй, ... үйлчилгээ үзүүлсэн, ...” гэмт хэргийг шинжийг Э.Ц гийн үйлдэл хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1162 дугаартай шийтгэх тогтоолоос шүүгдэгч Э.Ц д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ нар нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг ноцтой хор уршиг учруулдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг оногдуулж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг хураан төсөвт төвлөрүүлснээр гэмт хэргийн хохирол, хор уршиг арилгаж, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд оршдог.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” нь нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим болоод эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Гэтэл шүүхээс шүүгдэгч О.С т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн 1.3 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд үл нийцэж байна.
Үүнээс гадна прокуророос Э.Ц г нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий иргэдээс хахууль авсан, О.С тай бүлэглэн “хахууль авах” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдлаар шүүхэд шилжүүлсэн байтал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Э.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1162 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Мөн шүүгдэгч О.С нь надад хандан “ ахдаа картаа ашиглуулаач” гэсэн. Энэ цаг хугацаанаас хойш миний картыг юунд ашигласан талаар огт хэлээгүй. ...” гэв.
Шүүгдэгч Э.Н , М.С нарын өмгөөлөгч Б.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.С г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Э.Н ыг шүүгдэгч М.С гийн хамжигч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлсныг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамлан ял шийтгэл оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь, тухайн хэрэгт гэрч нар болон шүүгдэгч нарын мэдүүлгээр үйлдэл оролцооны хувь тодорхой тайлбар өгсөн. Мөн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийг өөрчлөн журамласан нь миний үйлчлүүлэгч Э.Н ын эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.1 дэх зүйлд “Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд хэрэг шилжүүлсэн шийдвэрийн хүрээнд явагдана. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж болно гэж хуульчилсан. Гэтэл миний үйлчлүүлэгч Э.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь түүний хувийн байдлыг дордуулсан. Иймд Э.Н д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Э ы өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар нэгэн эсэргүүцэл гомдол гаргаагүй учраас хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч А.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргах тайлбаргүй. ...” гэв.
Прокурор З.Хүслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.С нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч О.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар хэрэг үүсгэж яллаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч О.С ын 2023 онд хахууль авсан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу 2022 оны хуулиар эрх зүйн байдлыг дээрдүүлэн хөнгөрүүлэн зүйлчилсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Э.Ц гийн ээж М болон түүний эгч Ц нарт газар олгосон гэсэн асуудлыг хэрэгсэхгүй болгосон. Прокуророос шүүгдэгч Э.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүхээс картаа ашиглуулсан буюу эд зүйл өгсөн гэж тэс өөр дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан авхуулах гэмт хэрэг болгон өөрчилж зүйлчилсэн нь талаар прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн.Мөн шүүгдэгч Б.А ыг 8,500,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр авхуулан авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүхээс эхний удаагийн шилжүүлсэн 500,000 төгрөг, 3 дахь удаагийн гүйлгээ 4 дэх удаагийн гүйлгээ буюу 4 удаагийн гүйлгээний 3 удаагийн гүйлгээг нь хэрэгсэхгүй болгож 2 дахь 7,000,000 төгрөгийн гүйлгээг хахууль өгсөн гэж үзээд өмнөх нэг гүйлгээ сүүлийн 2 гүйлгээг хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй байна гэж 4 удаагийн гүйлгээнээс нэгийг нь хахууль авсанд тооцсон. Энэ нь шүүхийн шийдвэр тогтоол ойлгомжгүй байна. Яагаад зарим гүйлгээг нь хахууль өгсөн гэж үзсэн заримыг хахууль биш гэж үзсэн байгаа талаар дүгнэлтийг хийгээгүй. Шүүгдэгч Б.Б-с 500,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр сая төгрөгийн хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шүүхээс Б.Б-н үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж шийтгэх тухай хуулийн 18 дугаар хуудсанд байсан 2021 оны гэрчилгээтэй холбоотой асуудалд хахууль авсан асуудал нь үндэслэлгүй байна. Энэ нь цаг хугацааны хувьд мөнгө өгсөн асуудлаас өөр цаг хугацааны зөрүүтэй байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Гэтэл цагаатгагдсан этгээд Б.Б-г буруутгаж байгаа үндэслэл нь 2022 онд гарсан захирамжаар өөртөө давуу байдал олгож хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ хэрэгтэй огт хамааралгүй гэрчлэлийг дурдаж тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Э.Ц гийн зүйлчлэлийг өөрчилсөн асуудлын талаар “нийтийн албан тушаалтан биш” гэсэн дүгнэлтийг хийсэн байсан. Хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцож байгаа тохиолдолд нийтийн албан тушаалтан байх шаардлагагүй. Тухайн хэрэгт өөрийн дансаа шалгуулж хамтран оролцож байгаа үйлдэл нь өөрийн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас тухайн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Прокурор Г.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Авлига албан тушаалын гэмт хэрэг нь бол хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материалаар хохирол учруулахаас гадна төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсны, ёсыг хангах, нийтийн эрх сонирхлыг хамгаалан ажиллах зарчмыг ноцтой зөрчиж төрд итгэх олон нийтийн итгэл итгэлийг алдагдуулж төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг ноцтой хор уршиг учруулдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцогдсон этгээдэд хуульд заасан хариуцлагаа барагдуулж гэмт хэргийн улмаас бий болгосон хөрөнгө орлогыг хурааж төсөвт төвлөрүүлэх, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгаж улмаар төрд итгэх итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд оршдог. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг нь нийгэмд хор уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэл журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим, нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял авах оногдуулах нь шударга ёсны зарчим болоод Эрүүгийн хуулийн зорилтод нийцнэ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 10 сарын 30-ны өдөр Ст нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Учир нь, цагаатгагдсан этгээд М.Б аас 2023 оны 1 сарын 23-ны өдрөөс 2023 оны 3 сарын 11-ний өдрийг хүртэл нийт 1,500,000 төгрөг авсан гэмт хэргийг шүүхээс бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрлэсэн. Энэ нь өөрөө энэ хэрэгсэхгүй болгосон. Анхан шатын шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Мөн прокурор Э.Ц г нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Эрүүгийн газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулж байж ажиллаж байх хугацаандаа албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий иргэдээс Стай бүлэглэн хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Мөн шүүгдэгч Э.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 5 дугаар зүйлд заасан хахууль өгсөн гэмт хэрэгт яллагчаар татаж хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтээс зөрүүтэйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн хэрэгт шүүгдэгч Э.Ц нь өөрийн данс болон картаа шүүгдэгч О.С т ашиглуулж ашиглуулж хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Прокурорын гаргасан яллах дүгнэлтийг өөрчилж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Нийслэлийн прокурор З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ нарын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч О.С , түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ж.Гантулга, шүүгдэгч А.С ын өмгөөлөгч Э.Туул, шүүгдэгч Э.Ц гийн өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд О.С , Э.Ц , Э.Н , М.С , Б.А , М.Б , Б.Д , Ж.Э , А.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл.” гэж заасан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б ын үйлдсэн “хахууль өгсөн” гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ цагаатгаж байгаа үндэслэл болон нотлох баримтыг дурдан заагаагүй, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан ба прокуророос шүүгдэгч Э.Ц д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч Э.Ц г “хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс “хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ зүйл ангийг өөрчилсөнтэй холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлсэн нь ойлгомжгүй бичигджээ.
Шүүгдэгч Б.А ын “2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн” гэх үйлдэл оролцоог прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байхад “2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус бүр авсан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн” гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөгийн хахууль өгсөн” үйлдэлд гэм буруутайд тооцсон шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг нэг бүрчлэн дурдаж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх заалтад хамаарч байх тул давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.
Нийслэлийн прокурор З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ нарын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай эсэргүүцлийн 1 дэх үндэслэлд дурдсан “шүүгдэгч О.С ын ял шийтгэл хөнгөдсөн” гэх хэсэгт дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдаж, эсэргүүцлийн 2 дахь үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.
Харин бусад шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүйтэй холбоотой хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй болохыг дурдав.
Иймд Баянзүрх дүүргийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1162 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Нийслэлийн прокурор З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ нарын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг нь хүлээн авсан болно.
Шүүгдэгч О.С т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Ц , Э.Н , М.С , Ж.Э , Б.А , А.С , Б.Дарханбаяр нарт урьд авсан “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үлдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1162 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Нийслэлийн прокурор З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ нарын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг нь хүлээн авсугай.
2. Шүүгдэгч О.С т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Ц , Э.Н , М.С , Ж.Э , Б.А , А.С , Б.Д нарт урьд авсан “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С ыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ