| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/01015/И |
| Дугаар | 317/ШШ2025/01112 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2025/01112
2025 08 06 317/ШШ2025/01112
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,
Нэхэмжлэгч: Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, Боржгин овгийн Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 15.812.099.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч биелүүлэхгүй байх тул биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 15.812.099.03 төгрөгийг Болд овогтой Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Б.Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б.Б нь Хаан банк ХК-ийн гэрээний үүрэгт 15.812.099.03 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 15.812.099.03 төгрөгийг 12 хувааж 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.320.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 646.049.515 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 646.049.515 төгрөгийг тус тус төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Б.Б.Бад холбогдуулан гэрээний үүрэгт 15.812.099.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Б.Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 15.812.099.03 төгрөгийг 12 хувааж 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.320.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 646.049.515 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 646.049.515 төгрөгийг тус тус Хаан банк ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б.Б нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Б.Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 15.812.099.03 төгрөгийг 12 хувааж 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.320.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 660.000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 646.049.515 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 646.049.515 төгрөгийг тус тус Хаан банк ХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК-д нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.010 төгрөгийн тал хувь 118.505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 118.505 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 118.505 төгрөгийг хариуцагч Б.Б.Баас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН