| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0070/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 62
2018 оны 4 сарын 09 өдөр 2018/ШЦТ/62 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0070/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Д.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бадамгэрэл
Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б-д холбогдох 1839000900061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 11-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гаьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Я.Б /РД: СЙ85050211/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хаалганы энгэр” гэх газар иргэн Б.Ц-г тэлээгээр гар, хөл нуруу хэсэгт ороолгох, галын хайчаар зүүн гарын шуу хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч Б.Ц-гийн “...Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед цагаан сарын юмаа бэлдээд Баянмөнх суманд байгаа ээжтэйгээ уулзаад малын эзнээр хүргүүлээд хөдөө гэртээ ирсэн чинь...өмдний тэлээгээр гар, хөл нуруугаар ороолгож байгаад галын хайч аваад цохих гэхээр нь зүүн гараараа хаасан чинь зүүн гар маань юм барьж болохгүй эвгүй болчихсон. Ер нь намайг сүүлийн үед байнга зодож дарамталж байгаа. Миний зүүн гар шуу хэсгээрээ хугарсан, баруун гарын бугалган дээр хөхөрсөн, зүүн хөлийн гуяны дотор талд нилэнхүйдээ хөхөрч хөндүүр болсон байгаа. Энэ нь намайг тэлээ болон галын хайчаар зодох үед үүссэн гэмтлүүд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 4 тал/,
Гэрч Б.Оюунбаатарын мэдүүлэг: “...манай туслах малчин Баярбаатар эхнэр Цогжаргалыг хэл амаар доромжлоод танай ээж үхвэл үхнэ биз гээд өмдний тэлээгээр гар, хөл, нуруугаар ороолгож байгаад галын хайч аваад цохих гэхээр нь би та хоёр боль гээд салгаад аймгийн төв авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 тал/ зэрэг болно.
Я.Б нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хаалганы энгэр” гэх газар хамтран амьдрагч Б.Ц-г тэлээгээр гар, хөл нуруу хэсэгт ороолгох, галын хайчаар зүүн гарын шуу хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, Я.Б ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Я.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байна. Прокурор Т.Баярмаа шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Я.Б ад Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нөхөртэйгөө эвлэрсэн гэсэн тул шүүгдэгч Я.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 65 тал/
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Я.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА