| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/10181/И |
| Дугаар | 192/ШШ2025/10114 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10114
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Капитрон банкны төв байранд байрлах, Капитрон банк ХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Төгс орчин хотхон 286в байр, *****тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,627,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хариуцагч ***** цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, хариуцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2025.01.24-ны өдөр №MN960030003095041018 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,301,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь 3095041018 тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч *****аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэлд 17,735,640 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 881.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,434 төгрөг, нийт 18,627,410 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,127,410 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь хариуцагч ****ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,627,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,127,410 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05/1322 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй ****ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,627,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй ****ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,627,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 8 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,127,410 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,102 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****аас 126,051 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 126,051 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ