Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00392

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ........ аймгийн ....... сум, ...... дүгээр баг, .... дүгээр гудамж, ........ тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******н *******ийн (РД:.........) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   С.******* би ******* аймгийн ******* суманд ......оны ..... дугаар сарын .....-ний өдөр төрсөн. 1970 онд ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд төгссөн. 1977 оны 08 сард сумын оёдлын тасагт оёдолчин авна гэсэн зарын дагуу бүртгүүлж 1977 оны 08 сарын 10-нд ажилд орсон. 1977 оны 08 дугаар сарын 10-наас 1989 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл тасралтгүй оёдолчноор ажилласан. 1990 онд ахуй үйлчилгээний байр шатахад  миний хөдөлмөрийн дэвтэр болон бичиг баримт шатсан. ******* аймгийн архив болон ******* сумын архиваас лавлагаа гарахгүй учир 1977 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сар хүртэл хамт ажиллаж байсан оёдолчин, гуталчин ...... овогтой ........, ......овогтой ......., ....... овогтой ...... нараар гэрчлүүлэн ажилласан жилээ баталгаажуулж өгөхийг хүсэж байна. Иймд ******* аймгийн ******* сумын НАҮ-нд 1977 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Би 1977 онд дунд сургуулийнхаа 7 дугаар ангийг төгсөөд, дагалдан оёдолчноор ажилд орсон. Тасралтгүй 1989 он хүртэл ажилд ажиллаж байгаад, 1990  оноос  мал дээр гарсан. Тэр хооронд ажилласан хугацааны маань бичиг баримт ******* төвтэй ахуйн үйлчилгээнд архивлагдаж байсан. ........ сумын ахуйн үйлчилгээний төв болон *******  сумын ахуйн үйлчилгээний төв хоёулаа шатсан учраас хөдөлмөрийн дэвтэр  хамт устсан. Надад байгаа нь ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо авхуулсан зургууд, тухайн үед хамт ажиллаж байсан гэдгийг нотлох 2 хүний өргөдөл, оёдлын зэргийн үнэмлэх, нэвтрэх үнэмлэх, ажлын газрын үнэмлэх зэрэг баримтууд байна, ажилласан жилийг тогтоож өгнө үү  гэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №01/229 тоот тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Ивэн 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №166 тоот тодорхойлолт, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн №207  тодорхойлолт, Гэрч *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг, гэрч нарын мэдүүлэг, 1987 оны 04 дүгээр сарын 28-ний №90 тоот тушаалаар оёдолчны 4 дүгээр зэрэг олгосон мэргэжлийн үнэмлэхний хуулбар, НААҮ-ний газрын даргын 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон оёдолчны үнэмлэх, 1978 оны 10 дугаар сарын 10-ний өдөр олгосон №450418 тоот *******ын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

           

            С.******* нь 1977 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын НААҮ-ний газар оёдолчноор  ажилласан байдлыг тогтоолгох хүсэлт шүүхэд  гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс  дүгнэхэд:

            С.******* 1977 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын НААҮ-ний газар оёдолчноор  ажилласан байдал нь 1987 оны 04 дүгээр сарын 28-ний №90 тоот тушаалаар оёдолчны 4 дүгээр зэрэг олгосон мэргэжлийн үнэмлэхний хуулбар, НААҮ-нийг азрын даргын 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон оёдолчны үнэмлэх,

1978 оны  09 дүгээр сараас 1989 оны 11 саруудад  цалингаас татвар хураалгасан талаар бичигдсэн, 1978 оны 10 дугаар сарын 10-ний өдөр олгосон №450418 тоот *******ын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, фото зураг, гэрч *******ийн “...Би 1973 оноос эхэлж ******* аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт оёдолчин тооцоологч, эсгүүрчин, мастераар 1992 он хүртэл ажилласан. С.******* нь манай ахуйн үйлчилгээнд ээжийгээ дагаж орж ирсэн, тухайн үед оёдолчноор 1977 оноос 1989 он хүүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******гийн “...Би нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1969 онд ажилд орж гуталчин, оёдолчноор 1991 он хүртэл ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад С.******* 1997 оны 10 сарын намар ээжийгээ дагаж ажилд орж, оёдолчноор 1989 оны 12 сар хүртэл хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудаар нотлогдож байна. (х.х-ийн 10-15,31-32,38-41-р хуудас),

             Иймд С.*******ийг  1977 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор  ажилласан байсныг тогтоож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар С.Баямбадоржийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  ******* овогт .........н  *******ийг ******* аймгийн ******* сумын ахуй үйлчилгээний тасагт 1977 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш С.******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА