Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2025/00395

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...... хот, ...... дүүрэг, .... дүгээр хороо, ........ гудамж, “........”, .... давхар .... тоот ..... ХХК-ний (РД:........) нэхэмжлэлтэй,

Хариуцагч ...... аймгийн ...... сум .... дугаар баг, ..... бригадын төв “........” ХХК-д (РД:........) холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 297,564,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чинбаяр нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          “Агриматко Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       Нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК нь хариуцагч “Эл Би Эйч агро” ХХК- тай 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20240528/03 дугаар бүхий “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж 218,376,000 хүртэлх үнийн дүн бүхий ургамал хамгааллын бодис, үр бордоо, хөдөө аж ахуйн техник хэрэгслийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан.

       Тус гэрээнд заасны дагуу хариуцагч “Эл Би Эйч агро” ХХК нь бүтээгдэхүүнээ шилжүүлэн авахын өмнө 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

       Талууд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 20240528/03 дугаар бүхий барьцааны гэрээг мөн байгуулан бичгээр баталгаа гаргасан. Тус барьцааны гэрээгээр “.........” улсын дугаар бүхий техник, тракторыг барьцаалсан болно.

Хариуцагч “Эл Би Эйч агро” ХХК нь тус гэрээний дагуу үлдсэн төлбөрт 218,376,000 төгрөгийн үлдэгдэл 198,376,000 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангид нийт 99,188,000 /Худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдагчид төлнө./ төгрөг, нийт 297,564,000 төгрөгийг нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-д төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч “Эл Би Эйч агро” ХХК-аас гаргуулан авсан ба бусад төлбөрийг гэрээний үүргийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд хариуцагч “Эл Би Эйч агро” ХХК-аас худалдан худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 297,564,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...2.1.Нэхэмжлэгч нь ........ аймгийн ......... сум дахь сум дундын шүүхэд хандан хариуцагчаас “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 297,564,000 (хоёр зуун ерэн долоон сая таван зуун жаран дөрвөн мянга) төгрөг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь энэхүү нэхэмжилсэн дүнгээс 185,000,000 төгрөг, (нэг зуун наян таван сая) төлөх,  нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн шаардлагын 112,564,000 (нэг зуун арван хоёр сая таван зуун жаран дөрвөн мянга)төгрөг болон   барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 185,000,000 (нэг зуун наян таван сая) төгрөг авахыг тус тус зөвшөөрөв.

2.1.2.Хариуцагч нь 185,000,000 (нэг зуун наян таван сая) төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:

2026 оны 01 сарын 25-ны өдөр 46,250,000 төгрөг,

 2026 оны 02 сарын 25-ны өдөр 46,250,000 төгрөг,

2026 оны 03 сарын 31-ний өдөр 46,250,000 төгрөг,

 2026 он 04 сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 46,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

            2.2.Хариуцагч нь энэхүү гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй болно.

2.3.Талуудын зүгээс энэхүү гэрээг байгуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснээр  шүүхэд энэ маргаанаар дахин шаардлага гаргахгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Агриматко-Монгол” ХХК-нь “..........” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 297,564,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүү хуралдаан дээр зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-нь  нэхэмжлэлийн шаардлага  297,564,000 төгрөгийн зарим хэсэг болох 101,564,000 төгрөг, болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус  татгалзаж үлдсэн төлбөр 185,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “..........” ХХК  төлөхийг хүлээн зөвшөөрч уг 185,000,000 төгрөгийг 2026 оны 01 сарын 25-ны өдөр 46,250,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 46,250,000 төгрөг, 2026 оны 03 сарын 31-ний өдөр 46,250,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 46,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 97 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д “...Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна...” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК, хариуцагч “............” ХХК нарын эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “...Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана...”гэж зааснаар “Агриматко-Монгол” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,715,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч “...........” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 857,985 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-д олгож улсын тэмдэгтийн хураамжийг хуваан хариуцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-нь 297,564,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасган 185,000,000 төгрөг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг хариуцагч “..........” ХХК-нь хүлээн зөвшөөрч уг 185,000,000 төгрөгийг 2026 оны 01 сарын 25-ны өдөр 46,250,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 46,250,000 төгрөг, 2026 оны 03 сарын 31-ний өдөр 46,250,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 46,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар “Агриматко-Монгол” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,715,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч “............” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 857,985 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Агриматко-Монгол” ХХК-д олгосугай. 

    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА