| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/05048/И |
| Дугаар | 192/ШШ2025/09604 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09604
| 2025 11 18
| 192/ШШ2025/09604 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5 өөрийн байранд байрлах, Голомт банк ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, 7б байр, ****тоот хаягт оршин суух, *** овогт**** /РД:****/-д холбогдох,
20,119,298.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нэхэмжлэлдээ:
...Голомт банкны хариуцагч ****ын **** /РД: ****/ нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/R520001099 дугаарт зээлийн гэрээ байгуулж, 20,119,298.26 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн болно.
Хариуцагч А.**** нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусгавар болох бөгөөд банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үндсэн өр 19,166,534.27 төгрөг, үндсэн хүү 940,316.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,447.70 төгрөг, бүгд 20,119,298.26 төгрөгийг **** овогтой ****оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, дижитал зээлийн гэрээ, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, хүү тооцооллын хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-иас хариуцагч А.****од холбогдуулан гаргасан 20,119,298.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас ...зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тул гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээр төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.
3. Шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч А.**** нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, шүүхээс хариуцагчийн эрх үүргийг тайлбарлан өгч хэргийн материалтай танилцуулсан. Гэвч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, улмаар тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
4. Тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд
4.1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дижитал зээлийн гэрээг хариуцагч А.****той байгуулсан. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан R520001099 дугаартай дижитал зээлийн гэрээгээр Голомт банк ХК нь 21,800,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай А.****од зээлүүлж, хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
4.2. Гэрээний агуулга, нөхцөл, тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасанчлан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Энэхүү хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу Голомт банк ХК нь зээлийг гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Тодруулбал, зээлдэгч буюу хариуцагч А.**** нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын шаардлага үндэслэл бүхий болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч зээлийн гэрээгээр тохиролцсон цаг хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 19,166,534.27 төгрөг, үндсэн хүү 940,316.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,447.70 төгрөг, нийт 20,119,298.26 төгрөг болох нь тус тус тогтоогдох бөгөөд хариуцагч маргаагүй тул тухайн зээлийн гэрээний үүргийг хариуцагчид хариуцуулах зүйтэй.
6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч А.****оос 20,119,298.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.****оос улсын тэмдэгтийн хураамжид 258,546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.****оос 20,119,298.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч А.****оос улсын тэмдэгтийн хураамжид 258,546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгож, нэхэмжлэгч Голомт банк ХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 258,546 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ