Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2025/00676

 

 

 

                                                                             

        

               301/ШШ2025/00676

 

 

 

 

            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: А аймгийн  Э сумын ...... дугаар багт байрлах ........  нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн И сумын Т баг, ....... тоотод оршин суух Б овгийн Оын Т /РД: /-д /хууль ёсны төлөөлөгч Ж.С /РД: / холбогдох 521,224 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“... О.Т нь 16 насанд хүрээгүй тул түүний хууль ёсны төлөөлөгч Ж.С эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 521,224 төгрөгийг гаргуулан ........... газрын Төрийн сан банк дахь ...........тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав...” гэжээ. 

 

            Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие С нь хүү Тий хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч эрүүл мэндийн даатгалын газраас нэхэмжилж байгаа 521,224 мөнгийг төрийн сан банк дахь ............ дансанд  хийнэ. Хүү Т ханиад хүрсэн учир шүүхэд ирэх боломжгүй...” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...О.Тээс гэм хорын хохиролд 521,224 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар хариу тайлбартаа дурдсан байна. Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү...” гэжээ. 

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Архангай аймгийн Пын газар хариуцагч О.Тд холбогдуулан 521,224 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 521,224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч Архангай аймгийн Пын газрын нэхэмжилсэн 521,224 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэхүү захирамжийг хариуцагч О.Т нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг тус тус мэдэгдэж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.    

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,

74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Пын газрын нэхэмжилсэн 521,224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сгийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.14-т

зааснаар Архангай аймгийн Пын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-

д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч О.Т, хууль ёсны төлөөлөгч Ж.С нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                     Д.ОРХОНТАМИР