| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/08915/И |
| Дугаар | 192/ШШ2025/09226 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09226
2025 11 11
192/ШШ2025/09226
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, **** тоотод байрлах А ХХК /РД:6*******4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн **-р хороо, ***** тоотод оршин суух Б-ын А /РД:ЧЗ**********5/-д холбогдох,
50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Нэг талаас нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нөгөө талаас хариуцагч Б.А нар харилцан тохиролцож дараах нөхцөлөөр байгуулав. Хариуцагч нь нэхэмжлэгчид 50,000,000 төгрөгийн төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд үндсэн төлбөрийг дараах байдлаар буцаан төлөхөөр тохиролцов. Үндсэн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2026 оны 2 сарын 11-ний дотор нэхэмжлэгчийн Богд банкны МN2*-*****69 тоот дансанд шилжүүлнэ.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь Б.А-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 50,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор 20,000,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор 30,000,000 төгрөгийг тус тус А ХХК-ийн Богд банкны МN*********69 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.А-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 50,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор 20,000,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор 30,000,000 төгрөгийг тус тус А ХХК-ийн Богд банкны МN2*********9 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 203,975 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 203,975 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ