| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10539/И |
| Дугаар | 192/ШШ2025/09251 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09251
2025 11 11 192/ШШ2025/09251
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** байрлах Л ХХК /РД:5******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суух Г-ийн Э /РД:УУ********/-т холбогдох
51,393,483.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Г овогтой Э нь “Л ББСБ” ХК-ийн Л аппликейшнийг ашиглаж 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Flexi зээлийн шугам буюу зээлжих эрх нээх” цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрд гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг “Ашиглаж буй зээлийн нөхцөл”-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч Г.Э нь 2024 оны 05-р сарын 28-ны өдрөөс 2024 оны 10-р сарын 27-ны өдрийг хүртэл нийт 22 удаагийн хүсэлтээр 60,704,192 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд: 2024 оны 05 сарын 28-ны өдөр 4,524,192 төгрөг, 2024 оны 05 сарын 28-ны өдөр 18.120.000 төгрөг, 2024 оны 05 сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 810.000 төгрөг, 2024 оны 05 сарын 3 1 -ний өдөр 1,010,000 төгрөг, 2024 оны 06 сарын 04-ний өдөр 1,190,000 төгрөг, 2024 оны 06 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 09-ний өдөр 1,010.000 төгрөг, 2024 оны 06 сарын 10-ны өдөр 2,010.000 төгрөг, 2024 оны 06 сарын 10-ны өдөр 2,040.000 төгрөг, 2024 оны 06 сарын 11-ний өдөр 540,000 төгрөг, 2024 оны 06 сарын 1 1-ний өдөр 300.000 төгрөг, 2024 оны 06 сарын 12-ны өдөр 690.000 төгрөг, 2024 оны 07 сарын 01-ний өдөр 400.000 төгрөг, 2024 оны 07 сарын 06-ны өдөр 1,000.000 төгрөг, 2024 оны 07 сарын 09-ний өдөр 540.000 төгрөг, 2024 оны 07 сарын 14-ний өдөр 5,000.000 төгрөг, 2024 оны 07 сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, 2024 оны 07 сарын 19-ний өдөр 15,910.000 төгрөг, 2024 оны 08 сарын 21-ний өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 сарын 31 -ний өдөр 80,000 төгрөг, 2024 оны 10 сарын 27-ний өдөр 330,000 төгрөгийг тус тус авсан байна. Мөн 2024 оны 10-р сарын 03-ны өдөр “Flexi зээлийн шугам буюу зээлжих эрх нээх” цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн байна. Тус зээлийн дагуу 2024 оны 10 сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэл 5 удаагийн хүсэлтээр 10,140,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд: 2024 оны 10 сарын 20-ны өдөр 4.000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 24-ны өдөр 3,860,000 төгрөг, 2024 оны 10 сарын 27-ны өдөр 610.000 төгрөг, 2024 оны 12 сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, 2024 оны 12 сарын 27-ны өдөр 1.470.000 төгрөгийг тус тус авсан байна. Зээлдэгч нь 2025 оны 09-р сарын 28-ны өдрийн байдлаар “Flexi” зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлд 29,171.692 төгрөг, зээлийн хүү 11,348,308 төгрөг, “Flexi” зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,123,356 төгрөг, зээлийн хүү 1,756,644 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 3.5.1-т “Зээлдэгч нь өөрийн ашиглаж буй Flexi зээлийг эргэн төлөх хуваарьд заасан сар бүрийн эргэнтөлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө 3.5.4-д “Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана ”, 5.2.1 -т "Зээлдэгч нь Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ "Ашиглаж буй зээлийн нөхцөл ”, эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй” гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж. утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. 2025 оны 09-р сарын 28-ны өдрийн байдлаар “Flexi" зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 31,532,500 төгрөг, зээлийн хүү 8.686,383.04 төгрөг, нийт 40,218,883.04 төгрөг, “Flexi” зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9.016.644 төгрөг, зээлийн хүү 2.083,956.40 төгрөг, нийт 11,100,600.40 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд хариуцагч Г овогтой Э-тэй байгуулсан “Flexi зээлийн шугам буюу зээлжих эрх нээх” гэрээний үүрэгт 40,218.883.04 төгрөг, “Flexi зээлийн шугам буюу зээлжих эрх нээх” зээлийн гэрээний үүрэгт 11,100,600.40 төгрөг, нотариатын зардалд 74,000 төгрөг, нийт 51,393,483.44 /тавин нэгэн сая гурван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун наян гурван төгрөг дөчин дорвон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Э-т холбогдох 51,393,483.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 36 сарын хугацаанд доорх графикийн дагуу төлөхөөр тохиров. Үүнд 1. 2025.12.10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2. 2026.01.25-ны өдрөөс 2028.10.25-ны өдөр хүртэл 34 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,400,000 төгрөгийг, 2. 2028.11.25-ны өдөр үлдэх 2,393,483.44 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л ББСБ ХХК нь хариуцагч Г.Э-т холбогдуулан 51,393,483.44 төгрөг төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлага болох 51,393,483.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2028 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,400,000 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,393,483.44 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлага болох 51,393,483.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2028 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,400,000 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,393,483.44 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,917 төгрөгийн 207,458.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 207,458.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 207,458.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ