| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/01002/И |
| Дугаар | 313/ШШ2025/00850 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 313/ШШ2025/00850
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,,
Хариуцагч: ,*******,*******,,
Зээлийн гэрээний үүрэгт 27 623 154.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч , нар нь нэхэмжлэгч -ийн зээлийн гэрээний үүрэгт 27 623 154.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нар нь 27 623 154.03 төгрөгийг нэхэмжлэгч -д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 066 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас улсын тэмдэгтийн хураамжид 148 033 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 148 033 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН