| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2209000000808 |
| Дугаар | 2025/ДШМ/321 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/321
2025 03 13 2025/ДШМ/321
Т.Б д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сод-Эрдэнэ,
хохирогч Т.Ө , түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Дамба,
шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Ж.Г , Г.Энхболд,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б ийн өмгөөлөгч Ж.Г , хохирогч Т.Ө гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Б д холбогдох эрүүгийн 2209000000808 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн оройн 22:00 цагаас 00 орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Х ” хотхонд байрлах өөрийн зуслангийн байрандаа Т.Ө гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Т.Ө гийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж биед нь бэлгийн зүүн их уруулд шарх, баруун, зүүн хөх, баруун өгзөгт зулгаралт, баруун гуя, шуу, өгзөг, тавхай, зүүн тохой, гуя, шилбэ, умдагт цус хуралт, зулай, умдагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор буюу нийт 3 сарын хугацаагаар хорих ялаар дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн Т.Б ийн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар урьд баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 97 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах, хохирогч Т.Ө , түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, хохирогч Т.Ө гийн нэхэмжилсэн нийт 77.637.148 төгрөгийн нэхэмжлэлээс эмчилгээний зарим зардалд холбоотой гэх 1.031.804 төгрөг, өмгөөллийн хөлс 6.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 50.000.000 төгрөгийн буюу нийт 57.031.804 төгрөгийн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, гадаад улсад эмнэлгийн үйлчилгээ авсан, зорчсон, зочид буудалд байрласан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн гаргуулах зэрэг 19.858.644 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т. Ө нь энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлээгүй буюу урьд гарсан болон цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа буюу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00-н цаас, хэрэглэсэн бэлгэвч 1 ширхэг, эмэгтэй хүний хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, тоо бичсэн ундааны сав, цус мэт зүйлээр бохирлогдсон арчуур, сэлэм мэт хэлбэртэй конъякны шил 1 ширхэг, шар тайлагч гэсэн бичиглэлтэй шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдсан 6 ширхэг Сиди, хохирогч Т.Ө гаас гарган өгсөн 8 ширхэг гэрэл зураг зэргийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б ийн өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Хохирогч Т.Ө д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж шүүхийн тогтоолд зааснаар бусад төлөх төлбөргүй нөхцөл байдал нь түүний шүүх оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгч Т.Б эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд ам бүл 6 уул амьдардаг түүний хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан, шүүхээс түүнд оногдуулсан хорих ял хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Давж заалдах шатны шүүхэд 2 хуудас баримтыг гаргаж өгч байна. Хохирогчид 30.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч хүлээн авсан болон Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтыг өгч байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлээр гаргасан. Шүүгдэгч Т.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ял оногдуулсан. 2 дугаар хавтаст хэргийн 9-11 дүгээр талд 6117 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Ө гийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй. Шинжээчийн үзлэгийн явцад 2-р бүлгийн цустай гэсэн дүгнэлт гарсан. 2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр талд 2449 дугаар шинжээчийн дүгнэлтээр “А ”-ийн шилнээс эр бэлгийн эс илэрсэн. Цусны мөр илрээгүй байдаг. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Т.Ө тай бэлгэвчтэй бэлгийн харьцаанд харилцан тохиролцож орсон талаараа тогтвортой мэдүүлдэг. Хэрэгт цугларсан “А ”-ийн шилнээс 80 см урттай эр бэлгийн эс илэрсэн. Үтрээний амсар хэсгээс цусны мөр илрэх боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тодруулаагүй. “А ”-ийн шилнээс яагаад эр бэлгийн эс илэрсэн талаарх ажиллагааг огт хийгээгүй. Хавтаст хэргийн 74-75 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр Шүүгээний шургуулгад байсан саарал элгэн алчуурт 4-р бүлгийн цус илэрсэн. Гэтэл хохирогч нь 2-р бүлгийн цустай байгаа. Шүүгдэгч Т.Б нь 3-р бүлгийн цустай болох нь 6252 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог /хх 19-20/. Б гэх хүн нь хохирогчтой бэлгийн харьцаатай хамтрагч байгаа. Б нь 1-р бүлгийн цустай болох нь 1433 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. /2хх 134-135/ Тэгэхээр энэ элгэн алчуураас яагаад 4-р бүлгийн цус илэрсэн эсэх, энд гадны хүн байсан эсэхийг тодруулаагүй. Гадаа хашааны хаалга онгорхой байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 70-78 дугаар талд авагдсан хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. Хохирогч, шүүгдэгчээс өөр гадны хүн байсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй. Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг “А ”-ийн шилийг ашиглан хохирогчийг тохуурхан доромжилж, харгис хэрцгий аргаар гэмт хэргээ үйлдсэн гэх хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна. Хүчиндэх гэмт хэргийн заавал байх шинж буюу хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал үгүйсгэгдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн үйлдлийг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Миний үйлчлүүлэгч Т.Б нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 24 дүгээр талд дүгнэсэн. Шүүгдэгчийг гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс гомдлын үндсэн агуулга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгч Т.Б эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд ам бүл 6 уул амьдардаг түүний хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан, шүүхээс түүнд оногдуулсан хорих ял хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч Т.Б нь Тэди төвд утасны худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Ам бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг хүн байгаа. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал болон шүүхээс гаргуулахаар заасан 746.700 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч нь хохирлын байдалд хүндэтгэлтэй хандан 30.000.000 төгрөгийг өгсөн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Мөн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх агуулгаар гомдол гаргасан. ...” гэв.
Хохирогч Т.Ө гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч нарын хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтийг хийгээгүй бөгөөд шүүгдэгчийг яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсон талаарх дүгнэлтийг хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд тооцогдоно. Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн оройн 22:00 цагаас 24:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо “Х ” хотхонд байрлах өөрийн зуслангийн байрандаа Т.Ө гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Т.Ө гийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж биед нь бэлгийн зүүн их уруулд шарх, баруун, зүүн хөх, баруун өгзөгт зулгаралт, баруун гуя, шуу, өгзөг, тавхай, зүүн тохой, гуя, шилбэ, умдагт цус хуралт, зулай, умдагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буруутгасан. Бодит байдал дээр шүүгдэгч нь уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Харгис хэрцгий аргаар гэдэгт гэмт хэрэг үйлдэхийн өмнө буюу үйлдэх явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөж шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг шинжээр тогтоогддог. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт буюу шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн бие махбодод бэлгийн зүүн их уруулд шарх, баруун, зүүн хөх, баруун өгзөгт зулгаралт, баруун гуя, шуу, өгзөг, тавхай, зүүн тохой, гуя, шилбэ, умдагт цус хуралт, зулай, умдагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтлийг шүүгдэгч нь санаатайгаар учруулсан болох нь тогтоогдож байна. Мөн түүнчлэн дээрх гэмтлийг учруулахдаа “Армъянский коняк” гэх сэлэмний хэлбэр бүхий архины шилийг ашиглаж, хохирогчийн бэлэг эрхтэнд хийж, бэлэг эрхтэн дотор шарх, цус хуралт бүхий гэмтлийг үүсгэсэн үйлдэл нь хохирогчийг тохуурхан доромжилж, харгис хэрцгий аргаар гэмт хэргээ үйлдсэн болохыг нотолж байна. Хохирогчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй хариу үйлдэл үзүүлэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байгаа ба шүүгдэгч нь хэвийн буюу зүй ёсны байдлаар бэлгийн харилцааг үйлдэх, төгсгөх хангалттай нөхцөл боломжтой байсан атал өөрийн үйлдэл, арга хэлбэрийг харгис хэрцгий болгож, хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулж, архины шилийг хохирогчийн бэлэг эрхтэнд хийх зэргээр үйлдсэн үйлдэл нь хүндрүүлэх шинжтэйгээр хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хангалттай үндэслэлийг бий болгож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харьцуулан дүгнэвэл 1 дүгээр хавтаст хэргийн 89-97 талд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн тэмдэглэлийн 92 талд 04-21-2022 23:56:19 цаг гээд бичлэг тасарсан байв маргааш болтол бичлэг байхгүй гэх хэсэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр холбогдогч, хохирогч нар нь хэрэг болсон газар очсон, явсан нөхцөл байдал бүрэн бичигдсэн байдаг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 56 минутаас хойш тасарсан байх ба маргааш өглөөнөөс бичлэг үргэлжлэн хэвийн хийгдсэн байна. Тус хэрэг болсон газар нь шүүгдэгчийн өмчлөлийн хашаа, байшин байсан бөгөөд уг газрын камерыг асаах, унтраах бүх үйлдлийг шүүгдэгч хийх боломжтой бөгөөд хохирогчид мөн үйлдлийг хийх боломж, бололцоо байхгүй болохыг анхаарах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч нь санаатайгаар өөрийн үйлдсэн гэмт хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор камерын бичлэгийг унтраасан гэж үзэх үндэслэлтэй. 1 дүгээр хавтаст хэргийн 132-136 тал, 138-139 тал Т.Ө гийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд авагдсан бөгөөд болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлгийг өгдөг бөгөөд түүний өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг бусад гэрчийн мэдүүлгээр давхар нотлогддог бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогчийг удаа дараа гүтгэн доромжилсон мэдүүлгийг үгүйсгэдэг. 1 дүгээр хавтаст хэргийн 159-163 тал Д.Т гэрчээр өгсөн, 1 дүгээр хавтаст хэргийн 169-170 тал Б.Г гэрчээр өгсөн, 1 дүгээр хавтаст хэргийн 176 тал М гэрчээр өгсөн, 1 дүгээр хавтаст хэргийн 183-184 тал Х.Б гэрчээр өгсөн, 2 дугаар хавтаст хэргийн 3-4 тал Т гэрчээр өгсөн зэрэг мэдүүлгүүд дээр шүүгдэгч Т.Б ийн хохирогчтой хувийн дотно харилцаатай байсан, мөнгө нэхсэн гэх зэрэг хохирогчийг гүтгэн доромжилсон мэдүүлгүүд үгүйсгэгдэх шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ төгсгөсний дараагаар хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй, айлган сүрдүүлж, өөрийн машинд суулгаж явж байсан болох нь тогтоогдоно. Мөн нөхцөл байдал нь шүүгдэгч нь хохирогчийн бие махбод, сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, хохирогчийг юу ч хийж чадахгүй гэх айдас дарамтыг бий болгож хохирогчид харгис хэрцгий хандаж байсан, түүгээр тохуурхан доромжилж байсан болохыг илэрхийлж байна. 2 дугаар хавтаст хэргийн 9-11 талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6117 дугаар шинжээчийн дүгнэлт /хүний биед/, 2 дугаар хавтаст хэргийн 39-40 талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2449 дугаар шинжээчийн дүгнэлт /Архины шил/, 2 дугаар хавтаст хэргийн 105-107 талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3859 дугаар шинжээчийн дүгнэлт /ДНХ/ зэрэг дүгнэлтүүдээр хохирогчтой зүй бусаар бэлгийн харьцаанд орсон, зохисгүй эд зүйлийг ашигласан болох нь тогтоогдож байна. 5 дугаар хавтаст хэргийн 11-13 талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 318 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт ...Т.Ө гийн сэтгэцэд сэтгэл унал, түгшилтийн холимог хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна гэжээ. Мөн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбод, сэтгэл санаанд хохирол учирсан тогтоогдож байх ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн хор уршиг арилаагүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид харгис хэрцгийн хандсан, түүнийг даажигнан даапаалж, тохуурхан доромжилсон хууль бус үйлдлийг хийж байсныг илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг буруу зүйлчилж буюу зүйчлэлийг хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б ийн өмгөөлөгч Г.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нь тухайн гэмт хэрэг гарсан гэх газраас боломжтой байсан. Цонх, хаалгаар гарах боломжтой байсан нь хавтаст хэргийн 75-78 дугаар талд авагдсан хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоогдож байгаа. Хаалга, цонх аль аль нь дотроосоо онгойдог байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гарч явж харагдаагүй гэж байгаа болохоос биш гарах оролдлого хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Гадагшаа гарах боломжтой байсан талаар хавтас хэрэгт авагдсан. “А ”-ийн шилийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан. “А ”-ийн шилэн дээрээс эр бэлгийн эс илэрсэн болохоос биш эмэгтэй хүний биологийн дээж илэрсэн гэх баримт байхгүй. “А ”-ийн шилэн дээрээс эр бэлгийн эс хэзээ хэрхэн илэрсэн нь тодорхойгүй байна. Тухайн эр бэлгийн эс нь Т.Б ийнх мөн үү, эсхүл өөр хүнийх үү гэдэг нь тодорхойгүй. Тухайн шилийг хэрэглэсэн гэсэн байдлаар шууд дүгнэлт хийж болохгүй. Мөн үүнийгээ харгис хэрцгий хандсан гэж дүгнэлт хийх боломжгүй. Хэргийг шийдвэрлэхэд бид хажууд нь байгаагүй. Камерын бичлэг байхгүй. Хэрэгт цугларсан баримтынхаа хүрээнд нөхөн сэргээж дүгнэлт хийх байдлаар хэргийг сэргээдэг. Тэгэхээр шууд шилийг тэгж ашигласан, тэгсэн байна гэж дүгнэж болохгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Бэлгийн харьцаанд орохдоо тухайн гэмтлийг хохирогчид учруулан шаналган зовоосон уу эсхүл бэлгийн харьцаанд орсныхоо дараа энэ гэмтлийг учруулсан уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Хохирогчийн өмгөөлөгчийн гомдол нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс “А ”-ийн шилээр ёс бус үйлдэл хийсэн гэж байна. Энэ талаар яригдвал дахиад өөр нөхцөл байдал тогтоогдоно. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдлоо танилцуулахдаа “А ”-ийн шил, шинжээчийн дүгнэлтийн талаар дурдсан нь хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлсэн гэж би ойлгож байна. Шүүгдэгч Т.Б д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 4 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан. Өмнөх 4 удаагийн ял шийтгэлээ эдэлж дуусгавар болгосон баримт хавтаст хэрэгт байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан хохирол төлбөрийг барагдуулсан. Уг хохирлыг нэмэгдүүлэн 30.000.000 төгрөгийг төлсөн талаарх баримтаа гаргаж өгсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэглэж байгаа хэдий боловч өөрийн гэмшиж буйгаа илэрхийлж 30.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн. Дээрх хохирол төлбөрийн мөнгөөр сэтгэцэд учирсан хохирлыг хувийн болон улсын эмнэлэгт эмчлүүлэх боломжийг миний үйлчлүүлэгч бүрдүүлж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Б ийн үйлдсэн гэмт хэргүүд нь хоёулаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн төрөлд хамаарч байгаа. Иймд миний үйлчлүүлэгч Т.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, 4 хүүхэдтэйгээ байдаг, оршин суух тодорхой хаягтай зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудын тухайн зүйлд заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн ялуудыг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэв.
Хохирогч Т.Ө гийн өмгөөлөгч Б.Дамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг гарсан өдөр шүүгдэгч Т.Б ээс гадна өөр хүн орж ирээд гэмт хэрэг үйлдсэн юм шиг ойлгомжгүй гомдлыг ярьж байна. Хэрэгт авагдсан нөхцөл байдлаар ийм үйл баримт тогтоогдоогүй. Хэрэг гарсан өдөр шүүгдэгч Т.Б болон хохирогч Т.Ө хоёр байсан болох нь тогтоогдсон. Үүнийг няцаасан баримт хэрэгт байхгүй. Энэ хэргийг харгис хэрцгий байдлаар үйлдэгдсэн гэж үзэж байна. Маш олон тооны шарх гэмтэл хохирогчид үүсгэгдсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 9-11 дүгээр талд байгаа. Хохирогч Т.Ө гийн бэлгийн зүүн их уруулд шарх, баруун, зүүн хөхөнд шарх гэмтэл учруулсан байна. Шалгасан зовоосон байдал үүсгэсэн болох нь тогтоогдож байна. Өргөө амаржих газрын эмч Цэндмаагийн гэрчээс өгсөн мэдүүлэг /1хх 155-157/ болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Эмчийн мэдүүлгээс дурдвал “энэ хүн гадна бэлэг эрхтний урагдал гэсэн оноштой ирж нугасаар мэдээгүйжүүлэлтээр мэс засалд орсон. Гадна бэлэг эрхтний зүүн талд 5 см орчим урагдаж, 100 мл цусан бүлүү үүссэн. Цус шүүрч байсан. Цусан бүлэнг гадагшлуулж дотор оёдол тавиулсан. Гуурс тавьсан. Гадна арьсанд 6 оёдол тавьсан. Гадна талын бэлэг эрхтэн хярзан, умдаг хавганасан, хөхөрсөн байдалтай эмчлэгдэж байна. Энгийн бэлгийн харьцаанд ороход ийм гэмтэл үүсэхгүй. Гадны хүч хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Цус бохирдсон. Үржил үүсэх боломжтой. Хэрэв бохирдол үүссэн бол амь насанд аюултай” гэсэн мэдүүлгийг өгсөн. Мөн хавтас хэрэгт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 08 цаг 56 минутад дуудлага өгсөн. Хоёр дахь дуудлага оройн 18 цаг 12 минутад байгаа. Энэ их хугацааны турш эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр цусыг нь гаргаад хорьж байгаа. Үүнийг энгийн аргаар үйлдэгдсэн гэж үзэхгүй. Учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэх байдлыг бий болгосон тохиолдолд харгис хэрцгий аргын үндсэн шинж болно. Хэрэг үйлдэгдээд гэмтэл үүссэн үүнээс хойш бүтэн өдөр шаналсан байдаг. Цус алдсан талаар 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар талд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2451 дүгээр дүгнэлт авагдсан байгаа. Хэргийн газраас хураагдсан салфетик 1 ширхэг, нойлын цаас 24 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг тус тус шинжилгээнд хүргүүлсэн. Эдгээр баримтуудаас цус илэрсэн болох нь тогтоогдсон. Хохирогч нь эмнэлгийн тусламж зайлшгүй авах ёстой байсан. Өвчин шаналал үүсгэсэн байхад энгийн байдлаар бэлгэвч хэрэглэн үйлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Хохирогч Т.Ө гийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Хохирогч Т.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Гомдолтой байна. ... Утсаар яриад алхаад байсан санагдаж байна. Би газар хэвтчихсэн юм ярьж чадахгүй байсан. Тэрийг бүдэг бадаг санаж байна. Тэгээд дахиад нэг ухаан алдаад сэрэхэд ганцаараа хав харанхуйд байсан. Шалан дээр ямар ч хувцасгүй байсан. Түрүүн шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэхдээ “энэ хүн гэрээс гараад явчих бүрэн боломжтой байсан” гэж хэлсэн. Би гарч явах гээд зөндөө үзсэн...” гэв.
Прокурор Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анх хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10-д тус тус зааснаар онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж дээрх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өнөөдрийн гомдолд дурдсан асуудлыг гаргасан. Дээрх гомдол хүсэлтүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон гэж үзэж, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хүчиндэх гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл хүчиндсэн үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халдаж зөрчдөг. Үйл баримтын хүрээнд хүний эрх чөлөө, халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл нь шууд объект болно. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт нь нэмэгдэл объект болсон учир дээрх зүйл ангиар хэргийг зүйлчилсэн. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Б ийн өмгөөлөгч Ж.Г , хохирогч Т.Ө гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн оройн 22:00 цагаас 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Х ” хотхонд байрлах өөрийн зуслангийн байрандаа Т.Ө гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Т.Ө гийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж биед нь бэлгийн зүүн их уруулд шарх, баруун, зүүн хөх, баруун өгзөгт зулгаралт, баруун гуя, шуу, өгзөг, тавхай, зүүн тохой, гуя, шилбэ, умдагт цус хуралт, зулай, умдагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Т.Ө гийн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой 19-20 цагийн үед орой намайг гэртээ байхад Б над руу залгаад утсаа асуусан. Би өмнө Ай фоне Икс Эс макс загварын гар утсыг зээлээр авсан байсан тэгээд тэрний мөнгийг нэхэж залгасан тэгэхээр нь би болохгүй бол утсаа авчих гэж хэлсэн байсан. Тэгээд над руу залгахаар нь одоо орой болчихсон байна маргааш авчих юм уу гэхэд үгүй ээ одоо авна гэж хэлсэн тэгэхээр нь би за манай ажлаас ирээд авчих гэж хэлсэн. Би найзтайгаа уулзах замаараа өгчихнө гэж бодоод гарсан юм. Найзтайгаа МУИС-ийн эдийн засгийн сургуулийн тэнд машин дотор сууж байхад “Залуучууд” зочид буудлын урд зогсоол дээр байна гэж хэлхээр нь би найзтайгаа би энэ утсыг нь өгчхөөд ирье гэж хэлээд буугаад Б ийн машинд очиж суусан. Тэгээд машинд нь суугаад утсыг нь өгсөн. Тэгээд би Б ээс надад орж ирсэн мөнгө “Мөнгөн гүүр” дээр гацчихсан валют сольдог хүн байна уу гээд ойр зуурын юм ярьсан. Тэгэхэд надаас архи уучихсан юм уу гэж асуусан. Би найзынхаа машинд лаазтай пиво уусан юм гэж хэлсэн. Тэгтэл машинаа хөдөлгөөд яваад өгсөн тэгэхээр нь би хаачих гэж байгаа юм гэхэд чи юм уучихсан байна гээд байгаа биз дээ би чамд коньяк өгье гэж хэлээд явсан. Тэгээд би хаачих гэж байгаа юм гэхэд гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б Тэнгисийн тэнд байдаг гэр лүүгээ явах гэж байгаа юм гэж бодсон юм. Тэгээд би үгүй ээ явахгүй би хүн хүлээлгэчихсэн байгаа гэж хэлэхэд удахгүй ш дээ гэж хэлээд намайг тэр чигт нь яваад өгсөн тэгээд хойшоогоо 32-ийн тойргийн тийшээ явахаар нь би хаачих гэж байгаа юм гэхэд юм ярихгүй гар утсаараа яриад яваад байсан. Тэгээд дахиад асуухад манайх лагерь луу нүүчихсэн гэсэн. Тэгэхээр нь би “өө тийм хол явахгүй ээ би эндээ буучихъя” гэхэд одоо буцахаасаа өнгөрсөн гэж хэлээд намайг тэр чигт нь машинаасаа буулгахгүй байсаар 7 буудал орсон. Би тийм холоос яаж явах юм гэхэд чи такси бариад явчих гээд 7 буудал дээр таксины жолооч байдаг юм гээд нэг таксины жолоочийн дугаарыг Б өөрөө утсан дээрээ тэмдэглэж аваад хөдөлсөн. Хадат зуслангийн тэнд очсон Б ийн гэрт нь очсон. Тэгээд хашаа руугаа ороод намайг машиндаа сууж бай гэж хэлээд хашаанд нь байсан голын байшин руу ороод нэлээд урт сэлэм шиг хэлбэртэй коньяк онгойлгочихсон бөглөөг нь дотогш нь оруулчихсан шилтэй гаргаж ирээд надад өгөөд машинаа гараашинд хийчхээд бууцгаасан. Хашааны хамгийн хойд талд байдаг торхон байшин руу дагуулаад 22 цагийн үед орсон. Тэгээд байшинд нь ороход байшин нь хоосон байсан. Тэгээд нөгөө коньякаа хувааж уух гээд байсан. Тэгэхээр нь би уухгүй ээ хүн хүлээлгэчихсэн байгаа гэхэд намайг ханиадтай байгаа юм уу гээд чи цэвэр спирт уучих тэгвэл зүгээр болно гэж хэлээд намайг за чи наанаа байж байгаараа би хажуу байшин руу орчхоод ирье гэж хэлээд намайг үлдээгээд гарч яваад жижиг ундааны саван дээр утасны дугаар биччихсэн тийм шингэн зүйлтэй сав барьж орж ирсэн. Надад 1 удаагийн аяганд дундаас арай доогуур хийгээд өгсөн. Би уухад аймар хоолой зуураад нулимс асгарсан. Тэгэхээр нь би наадахыг чинь ууж чадахгүй юм байна бараг хоолой түлээд байна гэхэд май дахиад нэг уу сая 50 гр уусан гэж хэлээд дахиад нэг дундаас доогуур хийж өгсөн, тэгээд шахаад байхаар нь би уучихсан юм. Би цэвэр спирт юм чинь нээрээ л ханиад зүгээр болгож магадгүй гэж бодоод уучихсан юм. Спирт уугаад удаагүй байх юм ярьж сууж байхдаа нөгөө коньяк 1 аяганы талаар хийж өгөхөөр нь тулгая гэхээр нь Т д талыг нь уусан. Тэгээд юм яриад сууж байсан, нэг мэдэхэд тасарчихсан юу болсныг санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө цагийг нь одоо мэдэхгүй байна утсаа харвал хэлж мэднэ. Тэгээд сэрээд харахад би шалан дээр футболк, даруулгатай үлдчихсэн нүцгэн байсан өмд, дотоож болон гадуур цамцыг тайлаад норгоод тавьчихсан миний биеийн гуяны дотор тал, шилбэ хэсгээр цус урсаад хатчихсан, бас шалан дээр цус болчихсон байсан. Тэгээд би утсаа аваад 102-т залгаад хүнд зодуулчихсан юм шиг байна гэж хэлээд миний утасны цэнэг дуусах гээд байна би юу болсныг мэдэхгүй байна намайг олоорой Х гийн тэнд гэж хэлээд дуудлага өгсөн. Тэгээд би босоод хаалгыг нь онгойлгох гэхэд хаалга цоожтой байсан. Тэгээд миний утасны цэнэг дуусаад унтарчихсан юм. Тэгээд би цонхыг нь онгойлгоод цагдаа ирэхийг хүлээж байсан. Тэгээд би даараад хувцсаа аваад өмсөх гэхэд нойтон байсан. Тэгэхээр нь би сандал дээр тохчихсон байсан бомбер шиг куртик байхаар нь аваад өмсөхөд халаасанд нь аймар олон түлхүүр байсан. Тэгээд чип байхаар нь дархад хашааны хаалгыг онгойлгосон. Би цонхон дээр очоод туслаарай гээд орилсон. Тэгээд цагдаагийн маяак дуугарахаар нь би орилоход намайг сонсоогүй байх зөрөөд яваад өгсөн. Тэгээд удалгүй буцаад явж байсан. Би даараад байхаар нь өмд цамцаа өмсөх гэхэд шалба норсон байсан. Тэгээд би уйлаад буйдан дээр нөгөө бомберийг нь тайлаад нөмрөөд хэвтсэн. Хэвтэж байгаад унтчихсан байсан. Сэрэхэд Б ороод ирчихсэн чи хашааны хаалга онгойлгож яасан юм гээд шалан дээр байсан цусыг арчиж байсан. Тэгснээ би цонхоо эвдэж орж ирсэн чи өөрийгөө дотроос нь цоожлоод унтчихсан гэж хэлээд байсан. Би шалан дээр цустайгаа хутгалдаад хүйтэн байшинд унтаж байгаа хүн яаж цоожилдог юм гээд хоорондоо хэрэлдсэн. Би цагдаа дуудчихсан гэхэд хоёулаа явъя гэж хэлсэн. Би хувцасгүй байна миний хувцаснууд нойтон байна та намайг яаж байгаа юм гэж хэлэхэд би яасан юм гээд байсан. Тэгээд Б гаднаас надад саарал өмд, цагаан өнгийн оймс хар өнгийн ноосон хантааз, бас миний куртикийг, кока кола ундаа тэвэрч орж ирсэн. Тэгээд намайг өмс явъя гэсэн. Тэгээд өлсөж байна уу юм идэх үү гээд жигнэсэн бууз оруулж ирсэн Тэгэхээр нь би намайг ийм болгочихсон нил цус байгаа биз дээ гэхэд миний цустай хэсгийг колагаар угаана гээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд хувцсаа өмсөж чадахгүй сууж байтал миний хувцсыг хүчээр өмсгөөд миний мөр хэсгээс чирээд гарсан. Би өөрөө явчихъя би өвдөөд байна гэхэд намайг чирсэн юм. Б ийг хувцас авах гээд гарах хооронд нь би цус арчсан алчуурыг шургуулга руу хийж нуусан юм. Тэгээд хар саарал өнгийн CAMRY **** билүү тийм улсын дугаартай машинд суулгаад хашаанаасаа гарсан. Тэгэхээр нь би хүргэж өг гэхэд би уучихсан хот руу орж болохгүй гээд Сэлбэ ресорт гээд амралтын газрын тэнд очсон. Тэгээд миний бие өвдөөд байна гэхэд чи шартаж байгаа юм гээд надад гээд дэлгүүр ороод Хараа гэсэн бичигтэй жижиг шилтэй архи бариад гарч ирсэн. Би архи уухгүй гэхэд өөр нэг арай том шилтэй архи дахиад аваад ирсэн. Би ямар ч архи байсан уухгүй зүгээр эм ууя гэхэд эмийн сан руу ороод өвчин намдаах эм авч өгсөн. Би тэр эмийг нь уусан. Тэгэнгүүт хөдлөөд нэг уулын тэнд очоод намайг машинаасаа буулгахгүй байсан. Чи цагдаа дуудчихсан биз дээ тэр цагдаа чинь намайг барьчихна гээд намайг буулгахгүй байсан Тэгээд явмаар байгаа бол такси бариад яв гээд байсан. Тэгсэн хэр нь намайг явуулахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би өлсөөд байна, цангаад байна гэж хэлээд нөгөө дэлгүүрийн тэнд очуулсан. Дэлгүүр орсон хойгуур нь би машинаас нь буугаад эмийн сан руу ороод эмийн сангийнх нь хүнд өөрийнхөө регистрийн дугаар, машины дугаартай нь цаасан дээр бичээд цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд эмийн сангаас гарахад Б дэлгүүрээс гоймон бариад гараад ирсэн. Тэгээд би ийм гоймон иддэггүй юм цуг оръё гээд цуг орсон. Тэгээд нэг харахад алга болчихсон байсан. Тэгэхээр нь тэр хооронд нь би дэлгүүрийн ахаас нь гуйгаад цагдаа дуудаад өгөөч гэж хэлчхээд утсаа өгч хальт асаагаад харахад ээжээс олон дуудлага ирсэн байсан. Цонхоор харахад Б эмийн сангаас гарч ирж байсан. Тэгээд дэлгүүрийн хүн цагдаа дуудаж байхаар нь би машиных нь дугаарыг хэлээд намайг энд ийм байдалтай явж байгаа талаар хэлчихээрээ гэсэн. Тэгээд Б тэй цуг дэлгүүрээс гараад цагдаа дуудчихсан болохоор нь би амьхандаа аргалах гээд машиных нь хаалгыг онгойлгоод тамхи татаадахъя гээд тамхи татаад зогссон. Цагдаа ирэхгүй байсан, тэгээд намайг суугаач гээд байсан. Би машинд нь суухад намайг эмийн сангийн хүнд яах гэж машины дугаар хэлж байгаа юм гээд цагдаа дуудах гээд байгаа бол дуудаач тэр цагдаа чинь нөлөөлөхгүй гээд над руу уурлаад байсан. Тэгээд хөдлөөд доошоо уруудаад явж байхад цагдаагийн машин зөрсөн. Би зүгээр такси бариад явчихъя гэхэд чи усанд ороод яв гээд байсан. Тэгээд над руу колагаар угаа наадхаа гээд дайраад байсан. Би юу гэж колагаар угааж байдаг юм гэхэд тэгвэл чи саунд ор гэж хэлээд намайг дагуулаад яваад байсан. Салаа замаар салаад гэр хорооллын гудмаар явж байхад цагдаагаас над руу залгаад юм асуухаар нь би тийм, үгүй гэсэн хариултаар л хариулж байсан, тэр цагдаа чи аргалаад байж байгаарай бид нар олоод очно гэж хэлж тоосгоны эцсийн буудал дээр очоод зогссон. Тэгэхэд аймар шороо шуураад байхаар нь би Б ийг наад таксиныхаа жолоочтой уулзаад ир гэж хэлээд явуулсан. Тэр хооронд би цагдаа руу залгаад байгаа газраа хэлж өгсөн. ...АТМ-руу тоосгоны эцэс руу очсон замаараа буцаж байхад цагдаа гарч ирээд зогсоогоод барьсан юм. ...” /1хх 131-136/,
хохирогч Т.Ө гийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дахин өгсөн “...Б намайг чи цагдаа дуудсан байна цагдаа ирэхээс өмнө явна гээд хүчээр суулгах гээд байсан, тэгээд намайг хүчээр машинд суулгаад явсан. ...Би түүнийг мэддэг болоод 7-8 жил болж байна. Б ийн эхнэр нь манай бэр эгчтэй холбоотой. Энэ хүмүүс Тэди төв дээр гар утас зардаг, тэгээд надаас бараа авдаг байсан юм.... Би Макаод таарч байсан. Би бэр эгчтэйгээ хамт явж байсан түүнээс хамт амьдарсан зүйл байхгүй. Б намайг чи ангил хэлтэй юм чинь миний гар утсыг ломбардад тавиад өгөөч гэж хэлээд би түүнийг нь барьцаанд тавьж өгөөд түүнийгээ дараа нь авахад нь бас хамт очиж авч байсан. Би Макао руу хэд хэдэн удаа явсан Б тэй таарах үеийн явалт дээр 7-14 хоног яваад ирсэн одоо он, сарыг нь бол санахгүй байна. ...Би дугуйтай хүүхэдтэй мөргөлдөөд тэр хүүхдийн дугуйны рульд миний гар хүрээд бага зэрэг урагдсан энэ явдал нь тухайн гэмт хэрэг гарсан өдрөөс 10 хоногийн өмнө болсон. Түүнээс газарт унаж биеийн өөр ямар нэгэн хэсэгт гэмтэл авсан зүйл байхгүй. ...Би яг хаалгаар орж ирэхийг бол хараагүй нэг мэдэхэд орж ирсэн миний онгойлгож чадахгүй хаалга дэлгэсэн онгорхой байсан. Цонхыг бол би өглөө нь цагдаа дуудсан байхдаа онгойлгосон гадаа хашааны хаалгыг нь удирдлагаар нь онгойлгосон байсан. ...Тогтой байсан эсэхийг нь бол мэдэхгүй орой ороход гэрэл асаж байсан шалны халаалтыг нь залгах гээд ханан дээр байсан товчнуудыг нь зөндөө дарсан. Ажиллаагүй хөргөгч байсан түүнийг нь онгойлгож үзэхэд ажиллахгүй байсан харин гэрэл асууж унтрааж үзээгүй. ...ямар нэгэн камерын дэлгэц болон “dw-ar” байхгүй байсан. Би тэр зүйл нь салсан юм бол уу гэж бодоод ойр хавьд нь залгуур хайхад байхгүй байсан. Тэгээд уйлаад буйдан дээр очоод хажуулдаад сууж байсан нэг мэдэхэд Б орж ирсэн шалан дээр байсан цусыг арчиж байсан. ...Би түүнтэй бэлгийн харьцаанд орсон эсэхээ мэдэхгүй байна, хэрвээ би мэдсэн бол би бэлгийн харьцаанд орохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. …” /1хх 138-139/,
хохирогч Т.Ө гийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дахин өгсөн “...Надад бэлгийн харилцааны байнгын хамтрагч байдаг. ...Тэр өдрөөс өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хамтрагч Б гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон. ...” /1хх 141-142/,
хохирогч Т.Ө гийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн “...тэр гэрт байсан байсан буюу Б ийн урд өдөр нь намайг очиж авахдаа өмссөн байсан куртик байсан. Түүний халаасанд багц түлхүүр байсан байшингийн хаалга онгойхгүй болохоор нь цонхоор хашааны хаалгыг онгойлгосон. ...цонх нь тийм өндөр биш байсан ч би гэмтлээсээ болоод цонхоор нь гарч чадаагүй, доошоо маш их цус гарч байсан миний хийж чадах зүйл бол зөвхөн орилох байсан. ...” /1хх 145/,
гэрч Э.Ц гийн “...Энэ хүн нь гадна бэлэг эрхтний урагдал гэсэн оноштой ирж мэдээгүйжүүлэхтэй шарх цэгцлэх мэс засалд орсон. Гадна бэлэг эрхтний зүүн талд 5см өргөн урагдаж 100мл орчим цусны бүлэн үүссэн цус шүүрч байсан. Цусны бүлэнг гадагшлуулаад дотор оёдол тавигдсан тоог тогтоох боломжгүй. Гуурс тавьсан, гадна 6 оёдол тавьсан. Гадна талд гадна бэлэг эрхтэн хярзан, умдаг хагалгаанд хөхөрсөн байдалтай эмчлэгдэж байна. Энгийн бэлгийн харьцаанд орсон тохиолдолд ийм гэмтэл үүсэх нь ховорхон, хүч хэрэглэсэн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Энэ байдлыг нь мэргэжлийн шинжээч тогтоох байх. Цус бохирдож “үжил” үүсэх магадлалтай (үжил гэдэг нь бохирдол үүсэх хэрэв бохирдол үүсвэл амь насанд аюултай) эмчилгээ сайн хийгдсэн тохиолдолд гайгүй. Одоо бид шаардлагатай арга хэмжээг авсан одоо халдвар хордлогын эсрэг эмчилгээг хийж байна. ...” /1хх155-157/,
гэрч Д.Т гийн “...Тэр өдөр би уг дэлгүүрт худалдагчаар ажилласан. ...Тухайн өдөр цагийг нь сайн санахгүй байна. Оройхон санагдаж байна. 20 гаран насны эмэгтэй маск зүүсэн сахалтай залуугийн хамт орж ирсэн. Уг залуу тухайн өдөр өглөөнөөс хойш 3 удаа орж ирсэн. Ирэх болгондоо согтууруулах ундааны зүйл авч байсан. Эхний удаа пиво авсан. Хоёр дахь удаа дээр нь архи авсан. Гурав дахь удаагаа эхлээд ганцаараа орж ирээд гоймон авч гарсан. Гараад удалгүй нэг хүүхний хамт орж ирсэн. Нөгөө эмэгтэй хүнтэйгээ маш онцгүй харьцаад өгснийг нь идчихгүй пизда чинь гэх зэргээр муухай үг хэлээд байсан. Тэгээд миний анхаарлыг татаад байхаар нь би дагаад яваад байсан. Тэгтэл нөгөө эрэгтэй машин руугаа түрүүлээд гарсан. Тэгтэл нөгөө эмэгтэй үлдээд ахаа цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаад түгжээг нь тайлж байхдаа яасан юу болсон юм бэ гэж асуутал нөгөө эмэгтэй энэ хүн намайг гэрт хариулахгүй дарамтлаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд 102 утас руу залгаад энд эмэгтэй хүн дарамтлаад байна гэж хэлээд машиных нь дугаарыг хэлсэн. Тэгтэл эхний удаа номерыг нь зөв хэлээд үсгийг нь буруу хэлсэн байсан. Тэгэхээр нь дахин залгаад номерыг нь зөв болгож хэлээд нөгөө эмэгтэйг “хамт гаръя гэж хэлэхэд яах юм бэ, энэ хүн зугтчихна. Би цагдаа дуудсан байтал утас унтарчихлаа. Би өөрөө энэ хүнийг саатуулж байя” гээд гарсан. Би араас нь өөрийнхөө машиныг онгойлгоод юм янзалж байгаа хүн болоод ажиглаад байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй машиных нь хажууд тамхи татаад зогсоод байсан. Эрэгтэй нь хаалгаа онгорхой машиндаа суугаад байсан. Тэгж байгаад нөгөө эмэгтэй машинд суугаад хөдлөхөөр нь би дахиад 102 луу залгаад хөдлөөд явчихлаа гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс нь цагдаа ирж байгаа гэж хэлээд ирж байгаа цагдаатай холбож өгсөн. Тэгтэл нөгөө цагдаа бид нар өөдөөс нь хөдөлж байна замдаа бараг таарах байх гэж хэлсэн. Би машины дугаарыг нь **** гэсэн саарал өнгийн номертой машин байна гэж хэлсэн. Тэгээд араас нь дагадаг юм билүү гэж бодож байгаад цагдаа ирж байгаа юм чинь больё гэж бодоод ажил руугаа орсон. ...Эрэгтэй нь саравчтай малгайтай, масктай сахалтай сахал нь маскны доогуур нь харагдаж байсан байх гэж бодож байна. ...” /1хх159-164/,
гэрч А.Б-н “...Бид хоёр 2003 оноос хойш Мобикомын Тэди гар утасны худалдааны төвд анх нэгж зарж эхэлж байсан. 2016-2017 он хүртэл гар утасны худалдаа хийж байгаад түүнээс хойш уг худалдаагаа зогсоосон. Нөхөр Б бол тэндээ ажиллаж байгаа. ...Манай хүн зуслангийн байшингаа хараад байж байсан. 21-ний орой 20 цаг өнгөрч байхад бага охинтойгоо дүрсээ харж ярьж байсан. Тэгэхэд зуслангийн байрандаа байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй маргааш нь өдөр хүүхдүүд тараад хүүхдүүдээ аваад зусландаа ирсэн. Утас нь холбогдохгүй өөрөө байхгүй байсан. Тэгтэл орой 18 цагаас хойш байх цагдаагаас ярьсан. Тэгээд би саатуулагдсан байна гэж мэдсэн. ...Миний төрсөн өдрөөрөө авч байсан айфоне икс макс гэдэг утсыг Ө д зээлээр өгсөн байсан. ...” /1хх 165-167, 247-248/,
гэрч Б.Г-н “...2016, 2017 оны үед манай найз Т , В нараар дамжуулан танилцаж байсан. Мөн манай эхнэрийн найз байгаа юм. ...4 дүгээр сарын сүүлээр Ө утсаар залгаад “гэртээ засварын ажил хийх гэсэн юм чамтай уулзах хэрэг байна. Манай гэрт хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би орой 18 цаг өнгөрч байхад Ө гийн гэр болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороолол Авто плазагийн хойно байдаг байрны гадаа очсон. Тэгээд Ө руу залгаад Ө гарч ирсэн. Бид хоёр орцных нь хажуугийн дэлгүүр ороод нэг ундаа, хоёр пиво аваад миний машинд суугаад юм ярьж байгаад хүнтэй уулзаж утас өгөх ёстой гээд Залуучууд зочид буудлын эсрэг талд байдаг CU дэлгүүрийн үүдэнд очиж зогссон. Тэгээд би “юун утас юм бэ” гэж асуусан. Тэгтэл “хүүхдэдээ утас авч өгсөн, тэгтэл хүн нь мөнгийг нь нэхээд байна, миний мөнгө орж ирэхгүй утсыг нь буцааж өгөхөөс” гэж хэлж байсан. Тэгээд уг CU дэлгүүрийн гадаа байж байтал Ө гийн утас дуугараад нөгөө гар утсаа аваад хүн нь ирчихлээ чи байж байгаарай гэж хэлээд машинаас буусан. Тэгээд 10-20 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь араас нь мессенжерээр залгаад яасан бэ гэж хэлсэн, тэгтэл би ийшээ долоон буудал ороод хүрээд ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өө тэгүүл мөдгүй юм шиг байна хоёулаа маргааш нөгөөдрөөс эргээд нэг уулзъя” гэж хэлээд яваад өгсөн. Маргааш орой нь над руу залгаад би өчигдөр Чамаас салаад хүнд зодуулчихлаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна гээд уйлаад чи хүрээд ирээч би өчигдрөөс хойш хоол унд идээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би замаараа ус салфетка гэх мэт ойр зуурын идэж уух юм аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Намайг ирэхэд Ө хүнд зодуулсан гээд нэлээд цочролд орсон байдалтай байсан. Тэгээд хэсэг хамт байж байтал Ө г цагдаа нар аваад шүүх эмнэлэг явсан. ...Өчигдөр нөгөө утас өгөх гэсэн хүн чинь намайг хулгайлаад шөнөжингөө явуулахгүй зодоод нэг сэрэхэд эзэнгүй байшинд сэрсэн гээд уйлаад байсан. Хувцас хунар нь урагдсан цус болсон харагдаж байсан. Нэлээд шоконд орсон бололтой ярьж байгаа зүйл нь их дэс дараалалгүй ойлгомжгүй байсан. ...Архи уугаад байсан талаар бол мэдэхгүй, тухайн орой авсан хоёр пивоны нэгийг нь задлаад дөнгөж амсаж байтал утас нь дуугараад нөгөө хүн нь ирчихлээ гэнээ гэж хэлээд буугаад явсан хоёр пивыг нь би аваад явсан. Тухайн үед Ө ханиаданд дарлуулаад үхэх гэж байна гэж хэлж байсан. Пиво бол бараг уугаагүй. …” /1хх 169-170/,
гэрч Д.Н-н “...Тэр өдөр би өөрөө ажиллаж байсан. ...Тухайн өдөр нэлээд орой цагийг нь санахгүй байна. Нэг эмэгтэй орж ирсэн. Би юм авах гэж байна гэж бодсон. Тэгтэл нөгөө эмэгтэй их сандарсан байдалтай юм хэлж чадахгүй байсан. Тэгээд би ойлголцохгүй болохоор нь цаас өгөөд энэ дээр бич дээ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө цаасан дээр машины дугаар өөрийн регистрийн дугаарын хамт бичээд надад өгөөд би аль өдөр цагдаа дуудсан ирэхгүй байна гэж хэлж байсан. Тэгтэл дэлгүүрээс нэг залуу гараад ирсэн. Эмэгтэй яана аа гараад ирлээ гээд гарсан. Би араас нь дагаад гарсан. Нөгөө эмэгтэй зөрөөд дэлгүүр лүү орсон. Нөгөө залуу нь надтай гадаа гараад энэ хүүхэн миний машиныг заагаад юу гээд байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй энэ хүн чинь өвчтэй хүн шиг байна ойлголцсонгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу яваад өгсөн. Манай хажуугийн дэлгүүрт эмэгтэй нь ороод юм яриад дуу сонсогдоод байсан. Тэгээд нөгөө залуу дээрээ очоод машиныхаа хажууд 20-30 минут болсон. Нөгөө хүүхнийг машин руугаа явж байхад хажуугийн дэлгүүрийн хүн цагдаа дуудаж байгаа надад мэдэгдсэн. Тэгээд нөгөө эмэгтэй эрэгтэй хоёр гадаа машиныхаа хажууд маш их удсан. 20-30 минут болсон байх, тэгж байгаад яваад өгсөн. Явсан хойно нь цагдаагийн машин ирж байсан. ...Би тэр цаасыг хаясан. Тэр эмэгтэй ирэхээс өмнө орж ирж өвчин намдаах эм, өвчин намдаах наалт хоёр авсан. ...түүнийг бол би анзаараагүй тэр эмэгтэйтэй ирснээс хойш бол би анхааралдаа авсан болохоор тэр хүнийг дахин орж ирээгүй гэдгийг сайн мэдэж байна. ...ямар ч байсан их сахалтай намхан хөл нь богино том гэдэстэй этгээд төрхтэй хүн байсан. ...уг эмэгтэй их зовуурьтай юм шиг харагдаж байсан. …” /1хх 172-174/,
гэрч М.М “...Б ийг нээх сайн бол мэдэхгүй, зүс мэднэ. Ө г бол манай найз Г-н дүү гэдгээр нь мэднэ. ...Би тодорхой хугацааг бол хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан Ө , Туул бид гурав Макаод очиж 7 хоносон, тэгж явж байхдаа Б тэй таарч байсан, тухайн үед байргүй болчихлоо гээд бид гуравтай 2 хоносон. Тэрнээс хойш Макаод Б тэй таарсан юм бол байхгүй. Тэрнээс Б , Ө нар нь Макаод хамт амьдарч байсан удаа байхгүй. ...Ө нь гэр бүлээс гадуурх харилцаатай байхаар хүн бол биш. ...” /1хх 176/,
гэрч Х.Б-н “...Анх Ө алга болдог өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс над луу залгаад “Ө гэж хүн алга болчихлоо тантай холбоотой байдаг гэж байна. Ө гэж хүн амь авраарай гэж цагдаад дуудлага өгсөн” гэж надтай ярихаар нь би цагдаа дээр ирж мэдүүлэг өгчхөөд Ө гийн ээжтэй нь ярьсан чинь “хүүхэд нь ээжийг сэрчхээд миний ээж хаана байна гээд арга хэмжээ аваадхаач олоодхооч” гэхээр нь би ямар учиртай хэзээ гарсан талаар асуухад ээж нь хүний утас өгнө гэж гарсан гэсэн. Ө г алга болдог өдөр нь 18 цагийн үед гэрийнх нь тэнд ресторанд хамт орж данс тооцоогоо шалгаж үзээд 20 цагийн орчимд гарсан байдаг юм. Тухайн үед бид 2 согтууруулах ундаа хэрэглээгүй, маргааш өглөө 09 цагт уулзахаар тохиролцоод салаад маргааш өглөө нь алга болчихсон. Тэгээд би цагдаад мэдүүлэг өгчхөөд Сапу төвийн хяналтын камер болон гэрийнх нь ойр хавийн камерыг хайж үзэхэд орой 22 цагийн орчимд гэрээсээ яаруу байдалтай гарч ирээд 2 дугаар сургуулийн хажуугаар орж байсан бичлэг байсан. Тэгээд би Номин гэдэг найз луу нь “Ө алга болсон байна гэж фейсбүүк чатаар залгаж ярьсан чинь Номин за ахаа ойлголоо гэж ярьчхаад, 5 минутын дараа эргэж залгаад уйлаад ярьж байна, хаана байгааг нь асуухад 7 буудал хавьцаа явж байна, хэнтэй явж байгааг нь асуухад Ц ахтай явж байна, намайг явуулахгүй байна, ирээд аваадхаач” гэж ярьж байна гэж хэлэхээр нь би Ц гэж хүн танихгүй болохоор фейсбүүкийн найзууд дундаас нь хайж үзэхэд Б гэж нэртэй хүн гарч ирэхээр нь өөрийнхөө найзууд дундаасаа асуухад тэр хүнийг мобигийн ченж гэж хэлэхээр нь би Ө надад өмнө хүнээс гар утас зээлээр авсан, мөн ээж нь надад хүний утас өгнө гээд гарсан гэж хэлснийг нь санаад энэ хүнтэй яваа юм байна гэж санаад надаас мэдүүлэг авсан байцаагчид Б хүнтэй явж байгаа талаар нь хэлсэн чинь бид нар бараг олчхож байгаа юм шиг байна, хүрээд ир гэхээр нь би цагдаагийн хэлтэс дээ ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Ө Б нар ирчихсэн байсан. Тэгээд надад цагдаа нь хэргийн газрын үзлэг хийнэ, шүүх эмнэлэгт үзүүлнэ, түргэн дуудсан байгаа, та энд байгаад яах вэ яв гэхээр нь би явсан. Тэр өдөр л анх удаа Б гэх хүнийг харсан. ...Над руу эхлээд 06 дугаар сарын 10-ны орчимд өмнө нь миний таньдаг Чинбат гэдэг хүнээр **** дугаараас миний **** дугаар луу залгаж “Т хөгшөөн туслахгүй болохгүй байна” гэж ярьсан. Тэгээд манай гэрийн гадаа ганцаараа ирж уулзаад намайг туслахгүй бол болохгүй байна, манай нутгийн хуурай дүү байгаа юм, чи тусалж чадах юм шиг байна гэхээр нь ярьсан яриаг нь сонсоход шал өөр юм ярьсан, мөнгө төгрөг өгье гээд байхаар нь би болсон явдлын талаар хэлсэн чинь би болилоо гээд салсан, тэгээд дараад нь хэд хоногийн дараа надтай ерөөсөө ярьдаггүй, хэдэн жил уулзаагүй байсан Отгонжаргал **** залгаад “уулзаа байна, ажил байна” гэж ярихаар нь би мэдэж байсан болохоор “уулзсан чинь Б ийг дагуулаад ирсэн би тухайн үед Ууганаа 99094854 найзтайгаа явж байсан болохоор би шууд Б д “хүний нүүр яаж харж байна, чамайг алмаар санагдаж байна, ичихгүй чи ийм юм хийчхээд” гэхэд Б “би тийм юм хийгээгүй” гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь би чи эр хүн юм бол хийсэн хэргээ үүрэх ёстой ш дээ гэж хэлээд О д дахиж ийм балай юм гуйж ирвэл надтай битгий харьцаарай гэж хэлсэн. Тэгээд над руу О хэдэн өдөр л ярьсан. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа дахиад л бас хэдэн жил уулзаагүй хүүхэд байхдаа хамт бэлтгэл хийдэг байсан Г **** залгаад “уулзъя гэж ярихаар нь би бас л Ө гийн талаар ярьж байна гэж мэдээд Ө руу ярьж хэлсэн, тэгээд Баянгол дүүргийн 4-р хороо Гермес төвийн эсрэг талын буудалд Ө тай эхэлж уулзаад “багын найз яриад байна, энэ хүнтэй уулзахгүй бол болохгүй байна” гээд сууж байсан чинь гаднаас О орж ирэхээр нь би уурлаад “та муу 2 яах гэж байгаа юм, ийм юмны төлөө зохион байгуулалттай юм хийлээ” гэж уурласан чинь О , Г нар тийм юм байхгүй гэж хэлээд пиво ууцгаасан. Тэгээд ярилцаад сууж байхад О яриан дундуураа Б ийг оруулж яриад байсан, тэгсэн Г нь Б тэй ойрхон л юм яриад байсан, тэгээд туслахгүй бол болохгүйн нь эхнэр хүүхдээсээ салчихсан гэсэн чинь би уурлаад ядарсан эмэгтэй хүүхэд ингэсэн гээд бас л тайлбарлаад уугаад яриад сууж байсан чинь Б гаднаас 1 шил пиво барьчихсан орж ирэхээр нь би миний хажууд битгий суу холд зайл, надад хортой пиво өгөх гэж байгаа юм уу гээд хөөсөн чинь гараад явчихсан. Тэгээд бид нар дахиж хэдэн пиво уугаад юм яриад сууж байсан чинь 17 цагийн орчимд Б дахиад орж ирээд шууд Г , О нар луу ярих юмаа яриад шийдэлд хүрээдэх л дээ гэж уурлахад Г ярьж байна ш дээ гэхээр нь би уурлаад чи хүн дарамталдаг хэн бэ зайл байх газраа байх ёстой гэж хэлсэн чинь Б над луу уурлаад миний нүүр лүү 2-3 удаа цохиход нь миний нүүрнээс цус гарсан, тэгээд Г , О нар хүнээр юм гуйлгаж байж гэж уурлаад Б ийг О аваад явсан, Г надтай цуг үлдсэн. Тэгээд Б нь гадаа байхдаа намайг 2 охинтой охиныг чинь Ө тай адилхан болгоно гэж хэлэхээр нь миний уур хүрээд Г ар дахиж дуудуулаад цохисон асуудал дээр чинь би гомдол гаргахгүй, Ө гийн асуудал дээр би оролцохгүй, эр хүн шиг үзчихье гэсэн чинь Б зөвшөөрөөд гарсан, тэгээд би гадаа гараад Б ийг 2-3 удаа цохисон. Тэр хооронд Ө айгаад бичлэг хийсэн байсан, тэгээд цагдаа дуудчихсан байсан. Тэгээд Ө цагдаа дуудсан гэсэн чинь Б аймар хурдан алга болчихсон. Тэгээд Ө гийн ээж нь ирчихсэн намайг дагуулж явсан. Г , О 2 үлдсэн байхаар нь Ө бүх юмаа ярьж өгсөн чинь Г , О 2 дахиж оролцохгүй гээд уучлалт гуйсан. Тэрнээс хойш Б өөрөө ярьж уучлал гуйгаад хорих гээд байна, баяр наадам болох гээд байна гэж ярихаар нь би Ө д хэлээд орхичих, ялаа авдгаар нь авна гэж хэлсэн Ө тийм юм байхгүй, та зүгээр хол бай гэж хэлсэн. Тэрнээс хойш энэ асуудлаар надтай холбоо барьсан юм байхгүй, Ө тай холбоотой байгаа. ...” /1хх 183-184/,
гэрч Х.Б-н дахин өгсөн “...Би гэмт хэрэг он сарыг бол одоо санахгүй байна тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр Ө над руу утсаар хоол идье гэж хэлсэн тухайн үед би 11 дүгээр хороололд байдаг авто Плаза төв дээр машинаа янзлуулж байсан машин янзлуулж байх үедээ 1-2 лааз пиво уусан байсан. Ө г ярихаар нь би найз Баярсүрэн лүү яриад хоёулаа хоёр пиво ууж хоол идье гэж дуудсан. Тэгээд Ө гийн гэр болох 11 дүгээр хорооллын Сапу төвийн хоёрдугаар давхарт орж Ө болон найз Б-н хамт хоол идсэн Ө хоол идээд гарсан бид нар бараг 19 цагийн уулзалдаад хоол идээд 20 цагийн орчим Ө гараад явсан. Би түүнийг гаргаж өгөөд одоо ингээд шууд гэртээ орох юм байгаа биз дээ гэж асуусан, гэтэл тэгнэ гэж хэлээд явсан Ө булан тойроод гэр лүүгээ чиглээд яваад өгсөн тэгээд би буцаж ороод Б-н бид хоёр нөгөө хоолны газар 23 цаг өнгөртөл пиво ууж суусан. Тэгээд 23 цаг өнгөрөөд шууд гэртээ харьсан маргааш өглөө би 06 цагаас ажилдаа гараад Эмээлтэд ажлаа хийгээд байж байтал өдөр 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс ярьж байна гэж цагдаа Ө гэж хүн алга болсон гэж дуудлага өгсөн барьцаалдагдсан байж магадгүй тантай уулзана гэж хэлээд гарсан байна өглөө цагдаа дуудаад утас нь холбогдохоо больсон байна гэж хэлсэн тэгээд би шууд цагдаа руу ирсэн. Цагдаа дээр ирээд уулзсан намайг өчигдөр хаана байсан талаар асууж лавласан. Тэгээд танайх Сэлэхэд байшинтай юу гэж асууж байсан. Тэгээд намайг явуулсан би гараад Н гэдэг Ө гийн найзтай утсаар яриад Ө алга болсон байна. чамтай ярьсан уу, өглөө цагдаа сэргийлэх гэж дуудаж уйлсан гэж байна гэж асуусан. Гэтэл Н ахаа би хайгаад сураг гаргаад эргээд тантай холбогдъё гэж хэлсэн. Тэгээд би эргээд би 15-16 цагийн орчим цагдаа руу өөрөө залгасан. Би цагдаагийн хэлтсийн гаднаас яваагүй хүлээгээд байсан юм. Цагдаагийн жижүүр бид нар хайж байна эргээд тантай холбогдоно гэж хэлсэн. Тэгээд би хөдлөөд Дарь-Эх рүү уруудаад явж байтал найз Н нь над руу залгаад Т ахаа Ө дөнгөж сая над руу ярилаа, Ц ахтай явж байна намайг ирээд аваач гэж хэлээд уйлаад байна би чи хаана явж байна гэж асуутал зуслангаас уруудаад 7-н буудал гэж хэлээд утас нь тасарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд 17 дугаар сургуулийн замаар буцаж иргээд 7-н буудал руу явсан, замдаа цагдаа руу ярьсан Н надад Ц гэдэг ийм хүн байна гэж фейсбүүкийн зургийг нь явуулсан би цагдаатай яриад уг мэдээллийг өгсөн, гэтэл Номиндарийн утсыг өгөөдөх гэж хэлсэн би түүний утсыг цагдаад өгөөд 7-н буудал дээр түүнийг хайсан гэтэл Н над руу яриад та цагдаа руу ярьдаа нөгөөдөх чинь цагдаа дээр байна гэж сая над руу утсаар ярилаа гэсэн. Тэгээд цагдаа дээр иртэл Ө тэр Б гэх хүний хамт хоёулаа байсан тэгж л би Б гэдэг хүнийг анх харсан Ө бүр аймшгийн хувцастай аймаар зодуулсан байдалтай зогсож байсан. ...” /1хх 186-187, 213-214, 232-236/,
гэрч Л.Т-н “...Ө нь манай хадам аавын дүүгийн хүүхэд байгаа юм. ...2012 оноос эхлэн таньдаг болсон тухайн үед Б ийн энхэр Б-д бид нар урдаас авчирсан бараагаа зардаг байсан тэр цагаас хойш энэ хүнийг мэднэ. ...Тухайн өдөр манай хадам эгч над руу яриад манай Ө нэг асуудалд орсон юм шиг байна хүн амьтанд алуулсан уу хаашаа юм. Ээж нь өчигдөр гараад одоо хүртэл ирэхгүй байна гэж хэлж байна гэж надад хэлсэн. Тухайн үед нь би сүртэй амралт зугаалгад яваад ганц хоёр хонож байгаад ирдэг юм чинь тийм юм л болж байгаа байх гэж бодоод тоогоогүй тэгээд орой болж байтал Ө д том асуудал болсон байна цагдаа дээр байна гэж хэлэхээр нь би Ө руу би өөрөө утсаар нь залгасан. Тэгтэл Ө надад хөхний толгойг минь хайчлаад намайг хүчиндээд зодчихлоо гэж хэлэхээр нь би хэн чамайг ийм байдалд оруулж байгаа юм бэ гэж асуутал Болороо эгчийн нөхөр Б намайг ийм болгосон тэгээд би хадам эгчийг аваад 1 дүгээр эмнэлгийн тэнд байдаг шүүх эмнэлэг дээр очсон Ө Дамбад байдаг цагдаагийн хэлтсээс тийшээ явлаа гэж хэлсэн. ...Т.Ө надад 500,000,000 төгрөг авах талаар хэлж ярьсан зүйл байхгүй мэдүүлэгт буруу бичигдсэн байна... Т.Ө хэрэг гардаг үед өмссөн хувцасны энгэр хэсэг цус болсон байдалтай. Их зовуурьтай явж чадахгүй биеийн байдал хүнд байсан ... Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр төрхийн эмнэлэгт үзүүлээд хэвтүүлэхэд маргааш хагалгаанд орно гэж эмч хэлсэн. Өглөө 6 цагийн үед бэлэг эрхтний дотор хэсэг их урагдалтай байна гээд хагалгаанд орсон...” /1 хх194-196, 2хх 1-4/,
гэрч Т.Гантулгын “...Б ийг би танина би энэ хүнтэй найзлаад 10 гаран жил болж байна. ...Би Б тэй тухайн өдрөөс нэг хоногийн өмнө санаж би бага зэрэг архи уучхаад Нисэхээс гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б намайг ирж аваад гэрт хүргэж өгсөн тухайн явж байх замд надад Б болсон асуудлын талаар яриад ийм балаа асуудалд холбогдоод баларч байна. Б гэдэг хүн удирдаж зохион байгуулаад надаас их хэмжээний мөнгө нэхээд байна, тэр Б гэдэг хүнийг танай шавь Галбаатар таньдаг юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр би Б нь ямар Б юм бэ, Г гийн таньдаг хүмүүсийг би бараг бүгдийг нь танина даа гэж хэлсэн. Тэгтэл Казак Т гэсэн. Тэгэхээр нь би наад хүнийг чинь танина шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тухайн үед БатТ с юу болоод байгаа асуудлын талаар асуугаад егье гэж хэлээд Б-н утасны дугаар надад байдаг болохоор түүний **** гэсэн дугаар луу залгасан. Тэгтэл утас нь холбогдохгүй байсан. Би түүний утас руу орос Ганаа нь байна залгаарай гэж мессеж бичиж үлдээсэн. Маргааш нь над руу Б өөрөө залгасан. Тэгэхээр нь би уулзъя гэж хэлтэл би 10 дугаар хороололд буудалд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь очтол Б уг буудлын нь ресторанд нь ганцаараа сууж байсан. ...Тэгээд энгийн зүйл яриад байж байтал гаднаас /О гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй/ танил залуу орж ирсэн. Тэгтэл Б нөгөө О гэх залууг хэн чамайг ир гэсэн юм пизда минь гээд тоглож байгаа ч юм шиг шоглож байгаа ч юм шиг хэлсэн. Тэгээд би О г надтай нэг санаа зорилготой ирсэн юм байна гэж ойлгоод “Б юу болоод байгаа юм бэ, Б нэг юм яриад байна. Б нь миний гэр бүлийн найз байгаа юм” гэж асуусан. Тэгтэл Б надад болсон асуудлын талаар ярьсан. Тэр яриаг ярьж байхдаа наад муу чинь миний дүүг гээд Б ийг доромжлох маркаар яриад байсан. Тэгэхээр нь би чи нэг найзыг нөгөө найзад ийм маягаар, өнгө аясаар хэлээд хэрэггүй би хэрвээ чамд ийм асуудал тохиолдсон бол чамайг ингэж доромжлохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгж байгаад О , Б бид гурав пиво ууя гэж ярилцаад гадаа нь гараад задгай суудалд суугаад пиво уусан. ...хэсэг хугацааны дараа Б нэг пиво барьсан орж ирсэн. Тэгтэл Б нь Б ийг элдвээр хэлээд эхэлсэн Б ямар нэгэн зүйл хэлэхгүй чимээгүй суугаад байсан. Тэгээд Б хэсэг сууж байгаад яваад өгсөн. Б ийг явсны дараа би Б д чи одоо болиоч дээ хүн нэг алдаа л биз чи түүн дээр нь хоёр найзын хажууд хүнийг элдвээр хэлэх хэрэг байгаа юм уу гэж хэлсэн. Тэгтэл Б энэ муу лалар чинь миний дүү охиныг хүчиндсэн гэж хэлсэн. ...Тэгж байтал нэлээд хэсэг хугацааны дараа 2 цаг орчмын дараа Б хүрээд ирсэн. Б ирээд явах уу Ганаа гэж надад хандаж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуудлыг ярьж байна гэж хэлсэн тэгтэл хажуугаас Б хэн чамайг дуудсан юм гэж хэлээд мөн элдвээр хэлээд эхэлсэн. Б хэсэг дуугүй сууж байгаад чи хүний зовлонгоор жаргал хийхгүй шүү чамайг ард нь зохион байгуулаад байгааг би мэднэ шүү гэж хэлээд 2 цохиод авсан. ...Боль гэж хэлээд нөгөө хоёрыг салгах гээд босоод Б ийг, О аваад гарсан, би Баттулгыг аваад хамраас нь цус гарсан байхаар нь цусыг нь угаалгасан. Эргээд гараад иртэл Б нь уучлалт гуйсан тэгэхээр нь би Б , Б хоёрт та хоёр нэг, нэг бол гэж хэлээд Б нь Б ийг 1-2 удаа цохисон Б ийн амнаас нь бага зэрэг цус гарсан. Тэгэхээр нь би Баттулгыг чи хүн цохиж чадахаа больсон байна гэж хэлээд тоглоом хийж байгаад бид нар суугаад дахин болсон асуудлын талаар ярьж эхэлсэн. ...Урд нь Б , Б хоёр маргалдаж байхдаа Б Баттулгыг “чи муу миний дүү гэж тэр хүүхэнтэйгээ явалддаг биз дээ чи муу ард нь зохион байгуулаад мөнгө нэхээд байгаа биз дээ” гэж хэлж байсан юм. Түүнийг Б хэлээд “наад муу пизда чинь над руу тонгорох гээд байгаа юм биш үү, чи ийм хүнийг хамгаалаад байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд над руу агсраад эхэлсэн. ...Тэгээд байж байтал нэг цагаан өнгийн маскаа зүүсэн эмэгтэй ирээд учиргүй уйлаад та нар миний ахыг зодлоо гэж хэлээд та нар Ц ийг хаацайлах гэж ирсэн үү гэж хэлсэн. ...Сүүлд нь Ө гэж мэдсэн. ...Б Б д хоёр цохиулж аваад яваад өгсөн, хүүхнийг ирэхэд байхгүй байсан байх гэж бодож байна. ...” /1хх 198-200/,
гэрч С.Ч-н “...Т.Б намайг эхэлж хохирогчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяатай уулзахад мэдээгүй. Хоёр дахь удаа уулзахад Т.Б мэдсэн. ...Х.Б өмнө надтай 13 модны хөзөр тоглож байгаад танилцсан. Би нэрийг нь сонсоод таньдаг хүн байхаар нь уулзсан. ...Би тийм зүйл яриагүй. ...Хохирсон бол эмчилгээний зардал мөнгийг өгөх талаар ярьсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 243-244/,
гэрч Д.Но-н “...Ц ах надаас авсан утасныхаа мөнгийг өгч чадахгүй бол утсаа буцаагаад авъя гэхээр нь утсыг нь өгөх гээд гарсан, гэтэл машиндаа суулгаад хаалгаа түгжээд ойрхон манай зуслан яваад ирье гэж хэлсэн. Очоод амруу архи цутгаад намайг зодоод хүчиндсэн, өндгөвч хагартал зодсон байна лээ гэж хэлсэн. ...манай найз архи даахдаа маш муу, найзуудаараа гадуур явж байхад хамгийн түрүүн согтож тасардаг юм. ...” /1хх 206-208/,
гэрч Б.Б-н “...Би он, сарыг нь санахгүй байна тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сард Б над дээр ирж өөрийн машинаа янзлуулсан. Тэгээд бид хоёр хажуугийн солонгос хоолны газарт орж хоол идсэн. Тэгээд бид хоёр жаахан пиво уугаад орой 22 цагийн үед салсан санагдаж байна. ...” /1хх 210-211/,
гэрч М.М-н “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр та цагдаа жолооч Э.Б-н хамт машинт эргүүл дээр гарч байсан. ...тухайн үед би машинт эргүүлийн албан тушаалтай байсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 08:30 минутад ээлжээ аваад дэд ахлагч Э.Б-н хамт үүрэг гүйцэтгэж байхад Бэлх-10-аас ахаа намайг авраарай гэрийн хаягаа зааж мэдэхгүй байна Хадат зусланд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн, уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зусланд явж хаяг нь тодорхой биш тул дуудлага өгсөн дугаар луу залгахад уг дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд нэлээд удаан машины /маяк/ дуут дохио дуугаргаж явж байгаад Бэлх 10-д олдохгүй байна гэж хариу өгөөд ирсэн. Дуудлага мэдээллийг хяналтад авч дахин шалгах төлөвөөр хаагаад дараагийн дуудлагад явсан. Гэтэл өдөр цагийг цагийг нь сайн санахгүй байна, Бэлх 10-аас 20 дугаар хороон дээр дуудлага өгсөн эмэгтэй хүнийг нэг эрэгтэй хүн дарамтлаад байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Зам руу ороод явж байтал уг дугаартай машин явж байсан. Дэвсгэр тоосгоны эцэс явдаг зам руу ороод явж байтал уг дугаартай машин явж байсан. Бид хоёр уг машиныг зогсоотол дотор нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан, эмэгтэй хүн нь уйлсан байсан, уг эмэгтэйг машиндаа суулгаад жолоочийн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг аваад эмэгтэйтэй уулзахад уг эмэгтэй “өглөө би дуудлага өгсөн хаягаа хэлж мэдэхгүй байсан ярих утас байхгүй миний утас цэнэггүй болоод унтарсан тухайн залуу байшиндаа намайг цоожлоод явсан, би гарч чадахгүй байсан... бид хоёр эдний гэрт ирээд архи уугаад би согтсон байна намайг согтуу байхад хүчиндсэн байна” гэж хэлсэн учраас уг машиныг араасаа дагуулаад бид хоёр цагдаагийн хэлтэс дээр авч ирж жижүүр дээр хүлээлгэж өгсөн. ...” /1хх 230-231/,
гэрч Ж.Т “...2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө Т.Ө гийн хоёр бага насны хүүхдийг аваад нэгдүгээр эмнэлэг дээр очоод жижүүр эмчтэй уулзахад “эгчээ сав суулгыг нь дэндүү гэхэд арай дэндүү болгосон, би зөндөө олон оёо тавьсан” гэж надад хэлсэн. ...” /1хх 221-222/,
гэрч Д.М-н “...Би өдөр юу хийж байсныг сайн мэдэхгүй. Би өглөө гараад орой ирдэг ажилтай. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой манай нөхөр Х.Б над руу 23 цагийн үед залгаад би Авто плаза төв дээр байна жаахан пиво уучлаа хүрч ирээд аваадах гэж хэлсэн. Би Авто плаза төв дээр очоод нөхөр Х.Б руу залгахад хажуу талын хоолны газраас найз Баярсүрэнгээс хамт гарч ирсэн. Нөхөр Х.Б , найз Б-н хамт машинд суусан. Тэндээс хөдлөөд нөхрийнхөө найзыг гэрт нь хүргэж өгөөд бид хоёр гэртэй харьсан. Гэртээ ороод Х.Б шууд орондоо ороод шууд унтсан. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө би 07 цагийн үед хүүхдүүдээ аваад хичээл сургуульд нь хүргэж өгөх гээд гарсан. Нөхөр Х.Б гэртээ үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг / 1 хх 239-240/ ,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6117 дугаартай “...Т.Ө гийн биед бэлгийн зүүн их уруулд шарх, баруун, зүүн хөх, баруун өгзөгт зулгаралт, баруун гуя, шуу, өгзөг, тавхай, зүүн тохой, гуя, шилбэ, умдагт цус хуралт, зулай, умдагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Т.Ө гийн үтрээнээс авсан арчдас, наалдац дээрээс эр бэлгийн эс илрээгүй бөгөөд бэлгийн замын халдварт өвчингүй байна. Т.Ө гийн охин хальс үлдэцгүй болсон. ...” /2 хх 9-11/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6252 дугаартай “...2. 3. Т.Б ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Т.Б ийн бэлэг эрхтэн хөвчрөөгүй үедээ 5.0x3.5 см, хөвчирсөн үедээ 8.0x4.0 см байна. Т.Б нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Т.Б нь 3-р бүлгийн цустай байна. Т.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. ...” /2 хх 19-20/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2451 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №2 гэж дугаарласан бэлгэвчин дээр эр бэлгийн эс илрээгүй. №1 гэж дугаарласан бэлгэвчин дээр эр бэлгийн эс илэрсэн. Илэрсэн бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Илэрсэн цусны бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 2 ширхэг бэлгэвчин дээр цус илэрсэн. Илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. Хэргийн газраас хураан авсан гэх цагаан өнгийн салфетка дээр цус, эр бэлгийн эс илрээгүй. 24 ширхэг бор шаргал өнгийн нойлын цааснуудын хэсэг дээр цус илэрсэн, эр бэлгийн эс илрээгүй. Ариун цэврийн хэрэгсэл дээр цус, эр бэлгийн эс илэрсэн. 24 ширхэг бор шаргал өнгийн нойлын цааснуудын хэсэг дээр илэрсэн цус нь А (II) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Ариун цэврийн хэрэглэл дээр илэрсэн цус нь А (II) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Жич: Эм бэлгийн эс буюу өндгөн эс нь сард нэг удаа боловсорч өндгөвчнөөс умайн хөндийд гадагшилдаг тул биологийн шинжилгээгээр эм бэлгийн эсийг илрүүлэх боломжгүй гэж тогтоогджээ ...” /2хх 25-27/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2449 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх “А ” гэсэн бичиглэлтэй, 80 см урттай шилний амсар хэсэгт эр бэлгийн эс илэрсэн. Дээрх хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх шилэн дээр цус илрээгүй. Илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Эм бэлгийн эс буюу өндгөн эс нь сард нэг удаа боловсорч гадагшилдаг тул биологийн шинжилгээгээр эм бэлгийн эс (өндгөн эс)-ийг илрүүлэх боломжгүй гэж тогтоогджээ. ...” /2хх 39-41/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2448 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн өмсөж явсан гэх улаан өнгийн дотоож дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн, бусад хувцаснууд дээр үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй. Илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Хохирогчийн өмсөж явсан гэх зүүн энгэртээ Adidas гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн жинсэн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн майк дээр цус илрээгүй, бусад хувцаснууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус A (II) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Эм бэлгийн эс буюу өндгөн эс нь сард нэг удаа боловсорч гадагшилдаг тул биологийн шинжилгээгээр эм бэлгийн эс (өндгөн эс)-ийг илрүүлэх боломжгүй...” /2хх 46-47/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2997 дугаартай “...“Хохирогч Т.Ө-с гарган өгсөн эм” гэж хаягласан цаасан уутанд битүүмжилсэн цагаан, ягаан бор өнгөтэй 3 ширхэг эм мэт зүйлсэд тус бүрд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинжээчид дүгнэлт гаргуулахаар тавьсан 2, 3 асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн эм мэт зүйлсээс дээж авч үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав. ...” /2хх 53-54/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1654 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, шилэн савны гадаргуугаас 4 ширхэг гарын мөр илэрсэн нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна. ...” /2хх 59-60/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2447 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн **** гэж хаягласан хуванцар савтай шингэн зүйлээс спиртийн агууламж илрэв. Шар тайлагч гэсэн бичиглэлтэй шилтэй шингэн зүйлээс спиртийн агууламж илрээгүй. **** гэж хаягласан хуванцар савтай шингэн зүйл, “Шар тайлагч” гэсэн бичиглэлтэй шилтэй шингэн зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хүчтэй хүчил шүлтийн агуулга илрээгүй. Уг шингэн зүйлд нарийвчлан шинжилгээ хийх техникийн боломжгүй байна. ...” /2хх 68-69/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2450 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 70см х 70см хэмжээтэй, цагаан саарал өнгийн алчуур, 60см х 36см хэмжээтэй, илгэн алчуур дээр цус 2. Уг илэрсэн цус нь хүний цус байна. 3. Илэрсэн хүний цус нь AB(IV) бүлгийн харьяалалтай байна. 4. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 70см х 70см хэмжээтэй, цагаан саарал өнгийн алчуур, 60см х 36см хэмжээтэй, илгэн алчуур дээр эр бэлгийн эс илрээгүй. Жич: Эм бэлгийн эс буюу өндгөн эс нь сард нэг удаа боловсорч өндгөвчнөөс умайн хөндийд гадагшилдаг тул биологийн шинжилгээгээр эм бэлгийн эс (өндгөн эс)-ийг илрүүлэх боломжгүй гэж тогтоогджээ...” /2хх 74-75/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2149 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Hikivision Model: **** цувралын дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн **** багтаамжтай хатуу диск дээр 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнийн 00:00 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13:00 хүртэлх хяналтын камерын дүрс бичлэгийн файлууд хадгалагдаж байна. Шинжилгээнд ирүүлсэн Hikivision Model: **** цувралын дугаартай дүрс бичлэгийн төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай. Шинжилгээнд ирүүлсэн Hikivision Model: **** цувралын дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу диск дээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 00 цаг 37 минут 05 секундээс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 12 цаг 57 минут 40 секундийн хооронд төхөөрөмж унтарснаас шалтгаалж хяналтын дүрс бичлэг бичигдээгүй, хадгалагдаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Hikivision Model: **** цувралын дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь гаднаа ил харагдах эвдрэл гэмтэлгүй, цахилгаан тэжээлд залган асаах товчлуур дээр дарахад хэвийн ажиллаж байна...” /2хх 90-92, 93-97/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3859 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн дотоож, 2 ширхэг бэлгэвч дээр эр бэлгийн эс илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн Арменский коньяк гэсэн бичигтэй архины шил дээр эр бэлгийн эс илрээгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн дотоож, 2 ширхэг бэлгэвч дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. 4. 3699 дугаартай Т.Б ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 5. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг бэлгэвчний дотор талаас авсан дээж дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3699 дугаартай Т.Б ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон. 6. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн дотоожны саарал өнгийн толбо дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3699 дугаартай Т.Б ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохироогүй...” /2хх 104-109/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5448 дугаартай “...1. Шинжилгээнд Х.Б гэж хаягласан улаан вакумтай цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2. Шинжилгээнд Х.Б гэж хаягласан улаан вакумтай цусны ДНХ-ийн тогтоц нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3859 дугаартай ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, Э.Чингүүний дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн дотоожны саарал өнгийн толбо дээрээс илэрсэн гэх эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирсон...” /2хх 115-118/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1443 дугаартай “...Х.Б-н цус нь АВО системээр О(1) бүлгийн харьяалалтай байна...” /2хх 134-135/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 483 дугаартай “...Үзүүлэгч Т.Б сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Б нь хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдэхээс өмнө мөн хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт шинж үгүй байна. Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Б д сэтгэцийн өвчин бий гэх баримт, шинж үйгүй байна. ...” /2хх-34-35/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1528 дугаартай “...эд мөрийн баримтаар хураан авсан гэх 2 ширхэг алчуур нь хөгцөрч муудсан, биологийн ул мөр задралд орсон байх тул шинжилгээнд тэнцэхгүй байна...” /4хх 193-195/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1529 дугаартай “...ДНХ-ийн шинжилгээний хүрээнд үл хамаарах тул хариулах боломжгүй... эд мөрийн баримтаар хураан авсан гэх 2 ширхэг алчуур нь хөгцөрч муудсан, биологийн ул мөр задралд орсон байх тул шинжилгээнд тэнцэхгүй байна...” /4хх 203-204/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,
шинжээч Э.Чингүүний “...Харьцуулан шинжилгээ хийх гэхэд шинжээч Дэлгэрмаагийн хийсэн шинжилгээний дээж нь ДНХ-ийн хүрэлцэхгүй гэсэн шалтгааны улмаас өөрөө дахин уг шилнээс дээж авч шинжилгээ хийсэн тэгэхэд уг шилний амсраас эр бэлгийн эс илрээгүй. Эр бэлгийн эснээс цусны бүлэг тогтоох боломжгүй байдаг зөвхөн хүний цуснаас бүлгийг тогтоох боломжтой. Миний шинжилгээний тусгай мэдлэгээс хэтэрсэн асуулт тул хариулах боломжгүй байна...” /2хх 122-124х/,
шинжээч эмч Б.Дэлгэрмаагийн “...Миний гаргасан 2445 дугаартай дүгнэлтэд ирүүлсэн Арменский гэсэн нэртэй шинжилгээнд биологийн шинжилгээтэй дүгнэлтийг гаргасан. Уг шилний амсар болон үзүүр хэсгээс хөвөн бамбараар дээж бэхжүүлэн авч эр бэлгийн эс байгаа эсэхийг шинжлэн илрүүлсэн. Уг шилний амсар хэсгээс эр бэлгийн эс илэрсэн тухайн үзлэг шинжилгээ хийж биологийн дээж илрүүлэхэд тухайн гадаргуугаас дээжийг нэлэнхийд нь арчиж авдаг тул ирүүлсэн объектод эр бэлгийн эсийн толбо нь илрэхгүй байж болно. Тухайн арчиж авсан объектын хэсэгт дахин ДНХ шинжилгээ хийхэд тухайн гадаргуун урд нь биологийн шинжилгээ хийхэд ашиглаж гаргасан тул дээжийн үлдэгдэл хүрэлцэхгүй эсвэл огт байхгүй болсон тохиолдолд ДНХ-ээр эр бэлгийн эс илрэхгүй байж болно. ДНХ шинжилгээгээр илэрсэн эр бэлгийн эс нь ялгагдаж Б ийн ДНХ-тэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт нь миний зүгээс ДНХ шинжилгээг хийгээгүй учир дүгнэлт өгөх боломжгүй. Хохирогч эмэгтэйн дотоожноос эр бэлгийн эс илэрсэн нь урд нь бэлгийн харилцаанд яллагдагчаас өөр орсон байх боломжтой тухайн бэлгийн харьцаанд орсны дараа үрийн шингэн үтрээнээс урсан гарч дотоожинд бохирдол үүссэн байж болно. Хамгаалалтын бэрийн харилцаанд орж үтрээнд үрийн шингэн цацагдсан тохиолдолд 48-72 цагийн дотор биологийн рефлексээр гадагш урсан гардаг тодорхой хугацаанд үтрээнд 100 хувь хадгалагдаж байна гэсэн ойлголт байхгүй. Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ороод үтрээнд үрийн шингэн цацагдсан тохиолдолд тухайн шилжүүлэгчээс 24-48 цагийн дотор эр бэлгийн эс илрүүлэх шинжилгээний дээж авахад эр бэлгийн эс илрэх боломжтой. Харин 48-72 буюу түүнээс дээш хугацааны дараа шинжилгээнд харагдахад эр бэлгийн эс илрэхгүй байх магадлалтай. ...” /2хх 125-127/,
шинжээч Б.Дэлгэрмаагийн “...Уг хүний цус нь ямар нэгэн объект болон гадаргууд тусаж наалдах тохиолдолд гаднын ямар нэгэн хүчин зүйл болон нөхцөлөөс шалтгаалаад тухайн цусны бүлэг тодорхойлох шинжилгээний урвалын явцад нөлөөлөх боломжтой бусад бүлгийн харьяалал өөр гарах боломжтой. Харин тухайн хүний биед урсаж буй цус өөрчлөгдөнө гэж байхгүй...” /2хх 129-130/,
шинжээч эмч Б.Баяртогтохын “...дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлийг авсан хүн яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай тул 10 хоногийн өмнө үүсэх боломжгүй буюу унадаг дугуйгаар мөргүүлсэн цаг хугацаатай гэмтэл үүссэн тул боломжгүй гэж үзэж байна унадаг мөргөгдөх үеийн цаг хугацаатай дээрх гэмтлийн шинж байдалтай тохирохгүй байгаа тул унадаг дугуйгаар цохигдох үед үүсгэгдэх боломжгүй гэж үзэж байна харин үтрээ рүү гаднын биет оруулах болон уг хэсэгтээ цохиулах, өшиглүүлэх хүч үйлчилсэн үеийн алинд ч дээрх гэмтлүүд үүсгэгдэх боломжтой. ...” /2хх 129-130/,
шинжээч Б.Баяртогтохын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “...эрэгтэй хүний бэлэг эрхтнээр уг гэмтлийг учруулах боломжгүй...” /2хх 141-142/,
шинжээч Б.Дэлгэрмаагийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...дээрх 2 алчуур дээр хүний цус илэрсэн IV дүгээр бүлгийн харьяалалтай байсан... шинжлэх ухааны үүднээс (ІІ) болон (III) бүлгийн цус хоорондоо урвалд орсон тохиолдолд АВО системээр тодорхойлоход IV бүлгийн харьяалалтай гарч болно. " /2хх 143-144/,
шинжээч Б.Баяртогтохын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “...эрэгтэй хүний бэлэг эрхтнээр уг гэмтлийг учруулах боломжгүй...” /2хх 141-142/,
шинжээч Б.Дэлгэрмаагийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...дээрх 2 алчуур дээр хүний цус илэрсэн IV дүгээр бүлгийн харьяалалтай байсан... шинжлэх ухааны үүднээс (ІІ) болон (III) бүлгийн цус хоорондоо урвалд орсон тохиолдолд АВО системээр тодорхойлоход IV бүлгийн харьяалалтай гарч болно...” /2хх 143-144/,
шинжээч Б.Тэнүүний “...миний хувьд ДНХ-ийн шинжээч учраас биологийн шинжээчийн дүгнэлтийг тайлбарлах боломжгүй... тухайн дүгнэлтийг шинжээч Б.Дэлгэрмаа тайлбарлах боломжтой... дээрх шинжилгээний хариултад ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтээр хариулт өгөх боломжтой Биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн дүгнэлтийг тайлбарлахгүй... онолын хувьд А(II), В (II) бүлгийн цус холилдсон тохиолдолд шинжилгээгээр АВ (IV) бүлгийн цус илрэх боломжтой. ...шинжилгээнд ирүүлсэн алчуурууд нь нойтон хөгцөрч муудсан бөгөөд ДНХ-ийн шинжилгээгээр үр дүн гараагүй гэх мэдүүлэг /4хх 207-208/ гэсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 61-69/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 70-83/, Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 89-97/, гэмт хэргийн талаарх болон зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 105-106/, 2 ширхэг Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 113-118/, 1 ширхэг Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 120-125/, Юнител ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 05-01/5766 дугаартай албан бичиг, хавсралт /3хх 50-56/, хохирогч Т.Ө гийн Өргөө амаржих газарт хэвтэн эмчлүүлсэн №2-923 өвчний түүх /3хх 80-93/, Юнител ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05-01/7073 дугаартай албан бичиг, хавсралт /3хх 107-115/, Хаан банкнаас ирүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 29/78 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.Ө гийн 5075141213 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 126-129/, Т.Б ийн **** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 130-131/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шөнө 22 цагаас 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Х ” хотхонд байрлах өөрийн зуслангийн байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Ө гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Т.Ө гийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж биед нь бэлгийн зүүн их уруулд шарх, баруун, зүүн хөх, баруун өгзөгт зулгаралт, баруун гуя, шуу, өгзөг, тавхай, зүүн тохой, гуя, шилбэ, умдагт цус хуралт, зулай, умдагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Т.Б ийн өмгөөлөгч Ж.Г ас “...миний үйлчлүүлэгч Т.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, 4 хүүхэдтэйгээ байдаг, оршин суух тодорхой хаягтай зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудын тухайн зүйлд заасан хамгийн бага ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн ялуудыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэсэн,
Хохирогч Т.Ө гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяраас “...анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг буруу зүйлчилж буюу зүйчлэлийг хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Т.Ө д “зээлсэн гар утасныхаа мөнгийг өг” гэж утсаар холбогдож нэхэхэд хохирогч нь гар утсыг буцааж өгөх талаар харилцан ярилцаж тохирон уулзах газар товлон уулзаж хохирогч Т.Ө нь шүүгдэгч Т.Б ийн тээврийн хэрэгсэлд сууж Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Х ” хотхонд очиж, хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар хохирогч согтууруулах ундаа хэрэглэж тухайн үед үүссэн нөхцөл байдлыг мэдээгүй, өглөө сэрэхэд цус алдсан байдалтай байсан талаараа тогтвортой мэдүүлсэн байна.
Тодруулбал, хохирогч Т.Ө гийн “...Спирт уугаад удаагүй байх, юм ярьж сууж байхдаа нөгөө коньяк 1 аяганы талаар хийж өгөхөөр нь Т д талыг нь уусан. Тэгээд юм яриад сууж байсан, нэг мэдэхэд тасарчихсан юу болсныг санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө цагийг нь одоо мэдэхгүй байна, утсаа харвал хэлж мэднэ. Тэгээд сэрээд харахад би шалан дээр футболк, даруулгатай үлдчихсэн нүцгэн байсан өмд, дотоож болон гадуур цамцыг тайлаад норгоод тавьчихсан миний биеийн гуяны дотор тал, шилбэ хэсгээр цус урсаад хатчихсан, бас шалан дээр цус болчихсон байсан...” /1хх 131-136/, хохирогч Т.Ө гийн дахин өгсөн “...Би түүнтэй бэлгийн харьцаанд орсон эсэхээ мэдэхгүй байна, хэрвээ би мэдсэн бол би бэлгийн харьцаанд орохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан...” /1хх 138-139/ гэсэн удаа дараагийн мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Т.Б ийг харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохууран доромжилж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй, харин хохирогчийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон үед хүчиндсэн гэж дүгнэхээр байна.
Түүнчлэн, хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хөтөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн хохиролд тооцон хохирогч Т.Ө д 30,000,000 төгрөг нөхөн төлсөн байдлыг харгалзан, түүний үйлдсэн хүчиндэх гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Б ийн өмгөөлөгч Ж.Гантулгын “...ял шийтгэл хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1118 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Т.Ө гийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын “...хүчиндэх гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр анхан шатны шүүх рүү хэргийг буцаалгах...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.Б ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 92 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Т.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор буюу нийт 3 сарын хугацаагаар хорих ялаар дүйцүүлэн тооцож, нэмж нэгтгэн Т.Б ийн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Т.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор буюу нийт 3 сарын хугацаагаар хорих ялаар дүйцүүлэн тооцож, нэмж нэгтгэн Т.Б ийн эдлэх ялыг нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,
4 дэх заалтын “...оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Т.Б ээс хохирогч Т.Ө д 30,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА