| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/11509/И |
| Дугаар | 192/ШШ2025/09378 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/09378
2025 11 13 192/ШШ2025/09378
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух Ш-ийн Д /РД:ШГ******1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух Б-ын Д /РД:ЧГ*******2/-т холбогдох,
Газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2010 онд дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Сонгино хайрхан дүүрэг **-р хороо *** тоотод 1****9 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 0,522га газрыг Б.Д-с төлбөрийг бэлэн төлж худалдан авсан. Миний бие уг газарт гэр бүлийн хамтаар 2010 хойш оршин амьдран сууж байна. Газар худалдан авсанаас хойш 2025-04 сарыг хүртэл хариуцагчын дүү болох Б.Д-тай холбогдож гэрчилгээ шилжүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч Б.Д-тэй холбогдож чадахгүй байна хөдөө явсан.утасаа авахгүй байна гэх мэтчилэн шалтаг тоочин цааргалсаар 2025-04 сар хүрсэн. Гэрчилгээний хугацаа дуусаж торгуулийн арга хэмжээ авагдаж №0**1 тоот дугаартай торгуулийн төлбөр болох 500.000 төгрөг, №4**3 дугаартай газрын татварын төлбөр болох 145.943 төгрөг гэх мэтчилэн бусад төлбөрүүдийг миний бие төлж барагдуулсан. 2025-04-23 ний өдөр Газар эзэмших гэрчилгээ шилжүүлэх тухай №1502 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулж наториатаар баталгаажуулсан боловч хариуцагт этгээд болох Б.Д нь одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлэлгүй утасаа авахгүй холбоо барьж чадахгүй байна. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж Сонгино хайрхан дүүрэг **-р хороо ** тоотод 1**9 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний зориултын 0,522га газрын гэрчилгээг Өмчлөлөөр тогтоолгож, Газар өмчлөх гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Д-т холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Д-т холбогдуулан гаргасан Сонгино хайрхан дүүрэг **-р хороо ** тоотод байрлах 1**9 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 0,522 га газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлээсээ татгалзжээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Д нь Б.Д-т холбогдуулан гаргасан газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгг зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ